LOADING

Type to search

Uncategorized

Мацаг барилт биед үзүүлдэг нөлөө

Share

Мацаг барих үед бидний биед юу тохиолддог вэ?

Сахарын задрал

Таны бие махбодод гликогенийг задлах, глюкозыг энерги болгон хадгалах тогтмол үйл явц эрчимтэй үргэлжилнэ. Үүний 25 орчим хувь нь таны тархинд очдог бол үлдсэн хэсэг нь цусны улаан эс, булчингуудын үйл ажиллагаанд зарцуулагддаг.

Кетоз

Нүүрс усны хэрэглээг хязгаарласнаар хүний бие организмд кетон бие үүсдэг. Өөх тосоо задлах үед үүссэн “кетон бие” хэмээх нэгдэл нь энергийн эх үүсвэр болдог байна. Кетон нь цусан дахь сахарын түвшингээс хамааран 5-6 цагийн дараа  кетоз буюу метаболизмын түвшинд хүрэх бөгөөд таны энергийн түвшинг дэмжиж өгдөг. Кетозын үйл явц мацаг барилт эхэлж буйг илтгэнэ. Өөх тос давамгайлсан, нүүрс ус багатай, уураг зохистой хэмжээнд агуулсан хоолны дэглэмийг барих нь энэ үйл явцад үндэслэдэг.

Холестерол болон шээсний хүчлийг цэвэрлэх

Кетозын үед бие мах бодод хэд хэдэн чухал үйл явц тохиолддог бөгөөд бие организм дах хоргүйжүүлэх процессын нэг хэсэг болох холестерин ба шээсний хүчлийг цусанд ялгаруулдаг. Ховор тохиолдолд энэхүү үе шатанд толгой өвдөх, толгой эргэх, ядрах, арьсны тууралт, булчин өвдөх, үе мөч өвдөх зэрэг нь шинжүүд илэрдэг бөгөөд үе шатны төгсгөлд өвдөлт багасч, даралт буурдаг. Кетозын үйл явц холестерины түвшинг бууруулдаг.

Хоол боловсруулах системийн амралт

Таны хоол хүнсний хэрэглээ багассан тул хоол боловсруулах эрхтэн систем амарч эхэлнэ. Гэхдээ хоол боловсруулах үйл явц зосгсоно гэсэн үг биш. Харин ачаалал нь багасна.

Сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ

Мацаг барьж эхэлснээс 6 цагийн дараа өлсөх мэдрэмж төрж эхлэх бөгөд энэ нь уур уцаар, бухимдал, уйтгар гуниг гэх мэт сэтгэл хөдлөлүүдийг өдөөж болно. Эдгээр сэтгэл хөдлөлүүдийг удирдаж, мацаг барих шалтгаан байгаа гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. Эргэн тойрондоо байгаа хүмүүст сөрөг сэтгэл хөдлөлөө гаргахаас зайлсхийгээрэй. Биеийн хүчин чармайлт шаардагдахгүй үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүл.

Мацаг барих хоёр арга

Завсарлага бүхий мацаг нь жингээ хасахыг хүссэн хүмүүс барьдаг мацгийн төрөл бөгөөд өдрийн тодорхой цагаар хооллож, бусад цагт мацаг барьдаг. Энэ нь 8 цаг хооллож, 16 цаг мацаг барьдаг бөгөөд энэ хугацааг хуваарилж бас болно.

Удаан хугацаагаар барих мацгийн түгээмэл төрөлд усан мацаг багтдаг.  Энэ төрлийн мацаг барихын тулд эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх шаардлагатай бөгөөд энэ арга нь таны эрүүл мэндийн байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг мэдэх хэрэгтэй.

Мацаг барихын ач тус

Мацаг барих нь таны амьдрал, эрүүл мэндэд дараах ач тусыг үзүүлдэг.

•          Жингээ хасна

•          Энэ нь инсулины мэдрэг байдлыг хэвийн болгож, үүний үр дүнд 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлнэ

•          Триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг

•          Зарим судалгаагаар хөгшрөлтийг удаашруулна гэж үздэг

•          Арьсны өвчний үед эерэгээр нөлөөлөх магадлалтай 

•          Хоол боловсруулах системийг хэвийн ажиллахад нөлөөлнө

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!