LOADING

Type to search

Uncategorized

Таныг эрч хүч, энергигүй болгодог 7 зүйл

Share

Эмх замбараагүй ширээ

Таны ширээн дээр эсвэл гэрийн аль нэг хэсэгт овоолсон цаас, хог хөглөрөх нь тархийг хэт ачааллын байдалд шилжүүлдэг. 2011 онд The Journal of Neuroscience сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Принстоны Их Сургуулийн Мэдрэл Судлалын Хүрээлэнгийн судлаачид сайн дурын ажилтнуудаас нэг объект дээр анхаарлаа төвлөрүүлж, дараа нь өөр объект руу анхаарлаа шилжүүлэхийг даалгажээ. Хоёрдугаар объект гарч ирэхэд оролцогчдын тархинд тухайн зүйлийн бүдэг хувилбар гарч байгааг анзаарчээ. Уг судалгааны дүгнэлтээр таны амьдрах болон ажиллах орчны эмх замбараагүй байдлаас болж анхаарал төвлөрөлт муудаж, цаг хугацаа өнгөрөх тусам ядрах шалтгаан болдог.

Энэ нь гал тогооны өрөөнд ч хамаатай. 2016 онд Байгаль орчин ба зан байдал сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас  харахад эмх замбараагүй гал тогоо нь стрессийг нэмэгдүүлж , эрүүл бус, илчлэг ихтэй хоол хүнсийг сонгоход хүргэдэг аж.

Энергийн ундаа

Энергийн ундаа нь эрч хүчийг нэмэгдүүлдэг шүү дээ гэж та гайхаж магадгүй. Энэ нь мэдээж эрч хүчийг нэмэгдүүлдэг. Гэхдээ “элсэн чихэр ихээр агуулдаг тул сода, жимсний шүүс зэргээс татгалзах хэрэгтэй” гэж  The Fatigue and Fibromyalgia Solution номын зохиогч Жэкоб хэлжээ. Сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд нь эрч хүчээр хангахын зэрэгцээ цусан дахь сахарын хэмжээг бууруулж, өгсөн энергиэ хоёр дахин буцааж авдаг аж. Дашрамд дуулгахад Clinical Interventions in Aging-д хэвлэгдсэн 2019 оны судалгаагаар ахмад настнууд хэт их чихэр хэрэглэх нь танин мэдэхүйн бууралттай холбоотой гэжээ.

Хөдөлгөөнгүй байх

Бие мабодийн эрүүл чийрэг байдал нь тэсвэр тэвчээр, мэдрэмжинд шууд нөлөөлдөг. 2016 онд Biofeedback сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар биеийн байрлалын өөрчлөлт нь энергийн түвшин, сэтгэл хөдлөл, бодол санаанд нөлөөлдөг гэжээ. “Хөдөлгөөн нь автономит мэдрэлийн системд /амьсгалах, зүрхний цохилт, хоол боловсруулах гэх мэт/ өөрчлөлт оруулдаг. Эдгээр нь эргээд анхаарал, ажлын хурд, танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлнө. Өдөрт алхах нь энергийн түвшинг нэмэгдүүлнэ.

Шингэн зүйл хангалттай хэмжээгээр уухгүй байх

Цангах мэдрэмж нь таны эрч хүч, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Шингэний дутагдал нь биеийн массыг бууруулснаар сэтгэлийн байдалд нөлөөлж, ядаргаа үүсгэдэг гэж 2015 онд Nutrition Review сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тоймд дурджээ. “Их хэмжээний шингэн дутагдсан үед тархины цусан хангамж буурдаг” гэж доктор Ву хэлэв. “Бие мах бодоо хангалттай хэмжээнд чийгшүүлэхийн тулд өдөрт 8-10 аяга ус уухыг зөвлөж байна.

Амин дэм, эрдэс бодисын дутагдал

“Эрч хүч, энергийн түвшинд амин дэм, эрдэс бодис, ялангуяа В бүлгийн витамин, магни чухал нөлөөтэй. Эдгээрийг хангалттай хэмжээгээр авч чадахгүй байх нь эрч хүчийг бууруулж, ядаргаа үүсгэдэг” гэж Доктор Тайтелбаум хэллээ. 2018 онд PLoS One-д хэвлэгдсэн нэгэн судалгаагаар магни, В6- г хангалттай хэмжээгээр авсан хүмүүсийн стрессийн түвшин буурсан болохыг тогтоожээ.

Дасгалыг хэтрүүлэх

Дасгал бол энергийн түвшинг (биеийн болон сэтгэлийн эрүүл мэнд) нэмэгдүүлэх найдвартай арга юм.  Гэхдээ хугацаа, эрчмийг нь тохируулахгүй, хэтэрхий олон цагаар хичээллэх, гүйлтийн зам дээр удаан гүйх нь эргээд сөрөг үр дүнд хүргэж болзошгүй юм. American College of Cardiology сэтгүүлд хэвлэгдсэн 2015 оны судалгаагаар дунд эрчмийн дасгал хийх нь дасгалын үр дүнг бууруулж болохыг харуулж байна. 

Амьдралын чанарт нөлөөлдөг хүмүүс

“Хортой” найз нөхөд ядарч сульдахад хүргэдэг. “Таны амьдралын чанар,  энергид сөргөөр нөлөөлж буй хүмүүсээс зайгаа барих нь зүйтэй болов уу” гэж Доктор Тайтелбаум хэлэв.  PLoS One-д хэвлэгдсэн 2016 оны судалгаагаар хүмүүс бусдын нүүрний хувирлыг ухамсаргүйгээр дууриах хандлагатай байдаг. “Тэгэхээр хэн нэгний хажууд байх нь таагүй санагдаж байвал “тийм” гэхийн оронд “үгүй “гэж хариулах нь чухал юм” гэж Доктор Тейтелбаум нэмж хэлэв. 

Эх сурвалж:zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!