LOADING

Type to search

Uncategorized

Ч.Болд: Биднийг жүжигчин болгох хүсэл аавд байсан

Share

Олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн хүн бол Ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд- Осор гуай юм. Түүнийг “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн өвгөний дүрээр илүүтэй мэдэх биз ээ. Харин аугаа жүжигчний хүү Ч.Болд түүхэн, ховор гэрэл зураг цуглуулах сонирхолтой гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Мөн аавынх нь өвлүүлсэн гэрэл зургийн архиваас улбаалж гэрэл зураг цуглуулах сонирхолтой болсон гэнэ. Ингээд түүнтэй аавынх нь амьдрал хийгээд түүхэн гэрэл зургийн тухай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Таны аавыг Монголын ард түмэн андахгүй. Ялангуяа урлагийн ланжгарууд “Шукарь” гэж дууддаг байсан тухай сонссон юм байна. Үүнээс яриагаа эхлэх үү дээ? 

-Аугаа жүжгийн их дүрээр овоглоно гэдэг тэр бүр хүнд олдох их хувь заяа биш. Аавыг минь алтан үеийнхэн яах аргагүй “Шукарь” гэж дууддаг байсан. Мөн шавь нар нь “Шукарь” багш гэнэ. “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийг тайзнаа амилуулахад Шукарийн дүрд С.Бат-Очир гуай, аав хоёр тоглохоор болсон юм билээ. Аав жүжгийн бэлтгэлдээ гараад хэд хонож байтал кинонд тоглох болоод яваад өгчихөж.

Нэг өдөр Л.Ванган гуай аавыг дуудуулж “Бат-Очир өвдсөн. Чи Шукарийн дүрд тогло” гэсэн байгаа юм. Жүжгийн тасалбар нь борлогдоод дуусчихсан учир бултах ямар ч арга байгаагүй гэсэн /инээв/. Тэгээд Сонгины булангаас ирж жүжигтээ тоглосон гэдэг. Аав маань хэдийгээр бэлтгэл тааруу байсан ч Шукарь өвгөний дүрийг үзэгчид төдийгүй мэргэжлийнхэн өндрөөр үнэлэхээр бүтээж дээ. Тиймээс л алтан үеийн анд найз, нөхөд нь “Шукарь”-ийн дүрээр нь овоглодог байх л даа. 

-Гэр бүлийнхнээс чинь аавын тань авьяасыг өвлөж үлдсэн хүн байдаг уу? 

-Аав маань хүүхдүүдийнхээ нэгийг ч болов урлагийн хүн, тэр дундаа жүжигчин болоосой гэж боддог байсан. Бид ч чадах чинээгээрээ оролдсон. Миний том эгч Ч.Энхтуяа наймдугаар ангиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт дагалдан жүжигчин болоход аав сүрхий дэмжсэн шүү. Дөрөв орчим жил ажиллахдаа 20 гаруй жүжиг, “Туяагийн бичээгүй захидал” зэрэг кинонд тоглосон.

Даанч урлагтаа зүтгэж чадалгүй банк уруу урвачихсан юм. Хэрэв эгч маань урлагтаа үнэнч зүтгээд аавын минь хүслийг биелүүлсэн бол мөн ч их баярлах байсан байх. Намайг зургаан настай байхад “Нийслэл хүү” кинонд тоглуулж, “Тамирын охин” киноны натурт дагуулж явж байлаа. Мөн зүгээр ч үгүй сурагч байхдаа орчуулгын 30 гаруй кинонд дуу оруулсан юм шүү. Гэхдээ намайг дунд сургуулиа төгсөхөд жүжигчин бол гэж хэлээгүй.

Тэгэхээр намайг авьяасгүй гэдгийг аль эрт анзаарсан байгаа юм. Харин миний дүү Ч.Баяраа Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж, “Эргүүлэг” кинонд тоглосон. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн байгуулсан театрт орсон ч сүйдтэй бүтээлд тоглож чадаагүй. Ингээд бодохоор жүжиглэнэ гэдэг зөвхөн хөдөлмөрөөр бус авьяасаар бүтдэг нь харагдаж байгаа биз. Миний аав ямар нэгэн боловсрол эзэмшээгүй, баян айлд зарцлагдаж байсан нэгэн. Гэхдээ монгол бичиг бие дааж сурсан байдаг. “Үүрд намайгаа мартаа юу”, “Хунгийн дэгдээхэй” зэрэг нийтэд түгсэн хэд хэдэн дууны шүлэг бичсэн. 

-Аавууд тэр бүр хоол хийгээд байдаггүй ч нэг хийсэн хоол нь салахын аргагүй амттай болсон байдаг. Д.Чимэд-Осор гуайн гарын хоол гэвэл ямар хоол нэрлэх бэ? 

-Төрөл бүрийн хоол хийж элдэв зүйлээр хачирлана. Өнөөгийн үнэтэй рестораны нэртэй тогоочдыг бодвол хоолныхоо жорыг өөрөө зохиодог байсан. Бидний багад одоогийнхтой адил чихэр, жимс, тахиа, гахайны мах элбэг байсангүй. Аавын хоолны жоронд малын элэг, уушиг, зүрх голдуу орно. Тэдгээрийг “машиндаж” сонгино, сармисаар амтлаад “Махан бин” гэж сонин хоол хийдэгсэн.

Энэ нэрийг аав өөрөө л бодож олсон байх. Мөн “Улаан малгайт”, “Каракум”, “Баавгай”-тай чихэрт үнэхээр дуртай. Болгарын “ВТ” янжуур татна. Хачир нь хамрын тамхи /инээв/. Би аавынхаа үнэн голоосоо харамсч байхыг амьдралдаа ганцхан удаа л харсан. 60 насныхаа ойг тэмдэглэж байхдаа бидэртэй шүрэн толгойтой, алтан нуухтай хаш чулуун хөөргөө алдчихсан юм. Хожим Болгарын “Роза” гэдэг үнэртэй усны модон саванд халбага суулгаж хөөрөг урласан нь тун догь болсон шүү.

 -Таны багад цагаан сарыг өнөөдөртэй адил өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан байх. Яаж тэмдэглэдэг байв? 

-Цагаан сар тэмдэглэхийг хориглосон хэцүү үед манайх шиг өргөн хүрээнд цагаалдаг айл ховор байсан. Үүнийг тухайн үеийн Хотын намын хорооныхон ч сайн мэднэ. Манай цагаалга нэг сар гаруй хугацаанд үргэлжилнэ шүү дээ. Шоголтой судар задална. Чингис хаанаа дээдэлж, Зэв жанжныг магтаж ярина. “Чингис хааны дэргэд Македоны Александр, Юлий Цезарь нар юу ч биш” гэх. Мөн Неругийн үгийг маш их уншдаг, хэлдэг байсан шүү. Нэг л зүйл өөрт нь таалагдахгүй бол “Үзэж тарна даа” гэж хэлнэ. Эргээд бодоход аавын хэлэх дуртай үг нь байсан бололтой.

“Хүний сайхан сэтгэл” кинонд тоглохдоо бие нь жаахан тааруу байсан. Зураг авалт голдуу хүйтэн усан дотор явагдсан нь нас өндөр болсон хүнд амаргүй байсан байх л даа. Манай гэрийнхэн ч явуулах дургүй байсан. Тэгээд аав “Надад сэтгэлийн тэнхээ байна. Үзэж тарна даа” гэсэн. Үнэхээр аавын минь хэлснээр тэр киноны дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн дөө. 1988 онд “Мандухай цэцэн хатан” киноны Хурц зайранд тоглосон. Харамсалтай нь бие нь улам муудаж сүүлчийнхээ дүрд дуу оруулж амжаагүй. Д.Элбэгсайхан ах дууг нь оруулж, кино найруулагч Б.Нагнайдорж хэнгэргийг нь цохисон байдаг юм. 

-Д.Чимэд-Осор гуай амьдралынхаа сүүлчийн мөчийг алтан үеийнхэнтэйгээ уулзаж өнгөрөөсөн тухай уншиж байсан санагдана. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн дурсамж ч байдаг шиг билээ. Энэ тухай өнөөдөр эргэн дурсвал…? 

-Хорвоо дээр амьдарсан хүн мөнх бусын жамыг амьдарсан шигээ дагах ёстойг аав минь үлгэрлэх шиг болсон. Эмнэлгээс гарахдаа “Ганцхан сарын настай шүү” гэдэг үг сонссон хэр баргийн хүн сэтгэлээр унана шүү дээ. Гэтэл аав минь тэгээгүй. Эмнэлгээс гэртээ ирээд “Би энэ хорвоод гомдохооргүй сайхан амьдарлаа. Одоо болсон. Хүүхдүүд минь аавдаа авдар архи, ахиухан чихэр аваад өгөөрэй. Аавд нь нэг бодол бий” гэсэн. Бид ч хүссэн ёсоор нь бүх зүйлийг бэлтгэж өгсөн юм. Тэгээд аавын минь амьсгал отголтол хүмүүсийн хөл тасраагүй. Уулзахаар ирсэн хүмүүст модон хундагаар гурван удаа архи өгөөд “Шукарийн сүүлчийн хишгийг хүртчих” гэдэг байсан. 

-Ааваас тань өвлөгдөж ирсэн ховор нандин гэрэл зургийн цуглуулга байдаг гэсэн. Ер нь алтан үеийнхний ховор нандин зургууд Танд л байдаг байх. Мөн хэзээнээс гэрэл зураг цуглуулах болов?

-Энэ бас л ааваас улбаатай. Алтан үеийн жүжигчид, “Бөмбөгөр ногоон” театр, 1930-1960-аад оны үед тоглогдож байсан жүжгийн, 1980-аад он хүртэлх хугацаанд аавын тоглосон, найруулсан кинонуудад хамтарч ажилласан хүмүүсийн зурагтай архив надад өвлөгдсөн юм. Аавынхаа зургуудыг хадгалснаас биш судалсан, нэмж цуглуулсан зүйлгүй хэдэн жил болжээ.

Анх 1995 онд “Ням гариг” сонинд аавын зургуудаас “Бөмбөгөр ногоон” театрт 1938-1939 оны үед ажиллаж байсан Ардын жүжигчин Ц.Долгорсүрэн, А.Цэрэндулам нарын их залуу үеийнх нь зургийг олж тайлбартай хэвлүүлсэн юм. Үүнээсээ урам авч гэртээ хадгалж байхаар тодорхой тайлбар бичиж олон түмэнд хүргэх нь зөв юм байна гэж бодсон. Ингээд зургуудаа ангилж эхэлтэл Монголын XX зууны түүхтэй холбоотой зургууд гараад ирсэн. Өндөр Гонгор, маршал Х.Чойбалсан, П.Гэндэнгийн зураг гээд багагүй ховор нандин зураг олдсон шүү.

Ер нь бид л мэддэггүй болохоос биш түүхэн гэрэл зураг цуглуулдаг олон хүн байдаг юм билээ. Дүрслэх урлагийн багш Бадам гэхэд л гэртээ түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнтэй байх жишээтэй. 1920-1940-өөд оны гээд ангилчихсан байсан. Зөвхөн маршал Х.Чойбалсангийн зургийн цуглуулга ч байдаг юм билээ. Би 1995 оноос хойш 17 жил гэрэл зураг сонирхон цуглууллаа.

Түүнийхээ буянд олон ч айлын гэрэл зургийн цомгийг үзсэн дээ /инээв/. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт гурван ч удаа орж сонирхсон. Гэхдээ хувь хүн, айлын гэрэл зургийн цомогт архивт байдаггүй ховор нандин зураг тохиолдох ч үе бий. Жирийн айлын гэрэл зургийн цомогт байгаа ховор зургийн хуулбар нь архивт хадгалагдаж байх жишээтэй. 

-Түүхэн гэрэл зурагт тайлбар бичихэд багагүй хугацаа шаардагдана биз. Түүхчдээс зөвлөгөө авдаг уу? 

-Аавын үлдээсэн зургуудыг судлахад урлаг, соёлынхонтой холбогдож, түүхэн гэрэл зураг цуглуулаад эхлэхээр түүхчидтэй уулзахаас өөр аргагүй болж байгаа юм. Богд хааны бага насны зургийн тухай бичихийн тулд түүнийг хамгийн сайн судалсан түүхч О.Батсайхантай, Манлайбаатар Дамдинсүрэнгийн зургийн түүхийг бичихэд Д.Мягмарсамбуутай уулзах жишээтэй. Мөн Жалханзхутагт Дамдинбазар гуайн зургийн баримтыг хөөцөлдөхөд түүнийг хамгийн судалсан хүн нь Л.Хүрэлбаатар судлаач байсан. Түүнтэй амьд сэрүүнд нь уулзаж чадаагүйдээ харамсч явдаг юм. 

З.Цэцэнбилэг

Эх сурвалж:

Эх сурвалж: sonin.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!