LOADING

Type to search

Uncategorized

ХОМХОЙ ДОЛООХ ГЭЖ ЮУ ВЭ?

Share


Хомхой долоох нь маш түгээмэл тохиолддог. Гэвч яг ямар шалтгааны улмаас хомхой долоодог юм бол оо? Тостой юм идээд амаа арчаагүйгээс үү, арай өөр шалтгаантай юм болов уу?

Хомхой гэдэг нь герпес вирус(Herpes Simplex Virus)-ээр үүсгэгддэг халдварт өвчин юм.

Хомхойг үүсгэгч герпес вирус нь дотроо энгийн болон бэлгийн гэсэн 2 төрөлтэй байдаг.

Бидний ярьж заншсанаар хомхой долоох гэдэг нь энгийн герпес вирусээр үүсгэгддэг.

6 сараас 3 настай хүүхдүүдийн ихэнх нь бусад хүмүүстэй хүрэлцэх төдий энгийн герпесээр өвчилдөг.

АНХААРУУЛГА!!!
Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол бусад хүмүүст хүүхдээ үнсүүлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй шүү. Томчууд бид герпес вирусын халдвараар өвчлөөд ихэнхдээ шинж тэмдэггүй эсвэл хөнгөн зэргээр өвдөөд өнгөрдөг ч 1 нас хүртэлх хүүхдэд үхэлд хүргэх эрсдэлтэй байдаг.

Насанд хүрэгсэд болон өсвөр үеийнхэн хүүхдийг бодвол халдвар авах нь бага. Ихэвчлэн үнсэлцэх, сахлын хутгаа дундаа бэлгийн харьцааны үед л халдвар дамждаг.

14–49 насны хүн амын 60% нь герпесийн халдвар авч байсан бол

60 насны хүн амын 80–85% энгийн герпесээр өвчилсөн байдаг.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Халдвар авсан үеэс шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа дунджаар 3–6 хоног байдаг бөгөөд үүнийг цонх үе гэж нэрлэдэг.

Герпесийн халдвар авсан үед доорх шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

  • Ам уруул орчим бүлэглэж байрласан, дотроо шаравтар өнгийн шүүдэстэй цэврүүнүүд гарах
  • Загатнах
  • Халуурах
  • Ядрах
  • Булчин өвдөх

Цэврүү гарахын өмнө амны орчим загатнах, халуу оргих чимчигнэх мэдрэмж төрдөг байна.Мөн хэл, хацрын дотор тал, тагнайд цэврүү маягийн тууралт гарч болдог. Амны шархлаа нь уух болон идэх үед хамгийн их өвдөлттэй байдаг. Тухайн хүнд нэгэнт хомхой долоосон тохиолдолд дахин хомхой долоох нь элбэг. Эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн 2–3 долоо хоног үргэлжилдэг.

Ямар үед хомхой долоодог вэ?

Хомхой нь дараах тохиолдлуудад гардаг.

  • Хомхой долоосон хүний шүлс болон хомхойн орчим хүрэх
  • Дархлаа суларсан
  • Ядарсан үед

Хомхой хүндэрвэл юу болох вэ?

Бидний ихэнх нь хомхой долоох нь хөнгөн өвчин гэсэн бодолтой байдаг. Гэтэл дархлаа гүн дарангуйлагдсан үед буюу бусад хүнд өвчинтэй хавсарсан маш хүнд тохиолдолд нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэлэнцефалит буюу тархины үрэвсэлд хүргэх магадлалтай байдаг.

Ямар эмчилгээ хийх вэ?

Хомхой долоосон үед антибиотик уух нь ямар ч үр дүнгүй.

Нойр хоолоо сайн зохицуулж дархлаагаа дэмжих

Вирусийн эсрэг эмчилгээ хамгийн үр дүнтэй байна.

Бид юу хийж чадах вэ?

  • Дархлаагаа дэмжих
  • Вирусийн эсрэг эм эмчийн заавраар хэрэглэх
  • Хомхой долоосон хүний аяга болон бусад эд зүйлсийг хэрэглэхгүй байх

Эх Сурвалж: Anudari MEDWAY

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!