LOADING

Type to search

Uncategorized

Жүжигчин Жэки Чаны амьдрал

Share

Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Жэки Чан 1954 оны 4-р сарын 7-нд Хонконгд мэндэлсэн бөгөөд жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин юм. Тэрбээр авьяас чадвар шаардсан акробатын үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн билээ. Тэрбээр Их Британийн Хонконгод Хятадын иргэний дайны үеэр Charles болон Lee-Lee chan нарын хүү болон мэндэлжээ.

Түүнийг багад нь Pao-Pao хэмээн хочилдог байсан ба энэ нь их бууны сум гэсэн утгатай бөгөөд тэрээр үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байжээ. Алдарт жүжигчний эцэг эх нь Хонконг дахь Франц элчин сайдын яаманд ажилласанаас хойш ихэнх цагаа тэнд өнгөрүүлэх болсон байна.

1960 онд түүний аав Австрали руу цагаачилж АНУ-н элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жаки Чан China Drama Academy-д элсэн орж Master Yu Jim-Yeun-ны шавь болжээ. Чухам энэ үеэс ч түүний амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Учир нь тэрээр акробат, жүжигчний ур чадвар, тулааны урлагт сонирхон суралцах болжээ. Тэрээр 10 жил тулааны урлаг болон акробат-р тууштай хичээллэсэн. Жэки Чан сургуулиа төгсөөд алдарт жүжигчин  Bruce Lee-гийн кинонуудад орлон тоглогчоор  ажиллаж эхэлсэн байна. Тэр үед  Bruce Lee-г үнэн голоосоо биширдэг байжээ. Галзуу солиотой, үхэхээс ч айхгүй орлон тоглолтоороо тэрбээр олон танигдаж эхэлсэн юм.

Bruce Lee-г нас барсны дараа Жэки Чан тулаант кинонуудад өөрийн дүрээ бүтээж эхлэв. Гэвч бүгд бүтэлгүйтсэн нь Bruce Lee-гийн алдарт тулааны хэв маягийг дуурайж чадахгүй байсантай холбоотой байжээ. Ингээд Жэки Чан шантарч, бууж өгөхдөө Австралид очиж барилгын компанид ажилд оржээ. Гэхдээ тэр мөрөөдлөө орхиогүй. 

Карьер

Тэрээр өөрийн жүжиглэх карьераа 5 настайгаасаа туслах дүрд тоглон эхэлсэн юм. 1962 онд “Big and little Wong Tin Bar” , 1963 онд “The love Eterne”, 1966 онд “Come Drink with me” кинонд тус тус тоглосон. 1971 онд “A Touch Of Zen” хэмээх кинонд тоглосоноор жинхэнэ карьераа эхлүүлсэн. Түүний анхны гол дүр 1973 оны дэлгэцийн бүтээл “Little Tiger Of Canton” байжээ. Ийнхүү тэрээр 80 орчим кинонд гол дүр, 11 кинонд туслах дүр, 15 киноны найруулагчаар ажиллаж нийт 150 гаруй бүтээлийг туурвисан байна.

Түүний анхны амжилт гаргасан кино нь 1978 оны Snake In the Eagle’s Shadow бөгөөд Seasonal Film-н бүтээл юм. Энэхүү кинонд тухайн үед хошин шогийн өнгө аясыг түлхүү оруулснаар үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлсэн гэдэг. Мөн түүний Согтуу Мастер кино ч амжилттай болсон. 1980 онд түүний анхны Hollywood-н бүтээл Battle Creek Brawl гарчээ. Үүний дараа Хонконгод эргэн ирж The young master , Dragon Lord кинонуудад тоглосон байна. Мөн 1983 онд тоглосон “Project A” кино нь Best Action Design Award-аас шагнал хүртжээ. 1985 онд түүний тоголсон “Policy Story” кино нь гайхалтай үзүүлбэрээрээ АНУ-н үзэгчдийг ихээр татсан бөгөөд 1986 оны “Hong Kong Film Awards”-н Шилдэг кино шагналыг хүртсэн байна.

 Хувийн амьдрал

Жеки Чан 1982 онд Lin Feng-Jiao гэх Тайваний жүжигчин эмэгтэйтэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон.

Түүний хүү Жейси Чан 1982 онд АНУ-ын Лос Анжелас хотод төрсөн. Харин охин нь 1999 онд төрсөн байна. Тэрээр Буддын шашинтай бөгөөд,  долоон хэлээр ярьдаг. Мөн  дуулах дуртай ба 20 гаруй цомог гаргажээ.

Жэки Чан Хандивын Сан

Түүний 1988 онд байгуулсан Жэки Чан Хандивын Сан нь Хонконгийн залуучуудад тэтгэлэг болон тусламж үзүүлдэг. Сан нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлснээр ирсэн ба эрүүл мэндийн тусламж, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх тусламж ба Хонг Конгийн хүмүүс болон байгууллагуудад ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болжээ. Тэрээр мөн  UNICEF-ийн сайн үйлсийн элч. Жэки Чаныг 2004 онд Камбожид очиход UNICEF-ийн сайн үйлсийн элчээр өргөмжилжээ. 2004 оноос хойш эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн UNICEF-ийн олон үйл ажиллагаанд оролцсон бөгөөд тухайлбал тэрээр Мьянмар улсад зочлохдоо хүний наймааны хохирогч болсон хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байв.

Түүнчлэн Чан сургууль байгуулах “Dragon’s Heart”  хэмээх нэг долларын хандивын сан байгуулж, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулан Өвөрмонгол болон Хятадын бусад бүс нутгуудад хэд хэдэн сургууль байгуулж өгчээ.

Эх Сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!