LOADING

Type to search

Uncategorized

“Приус”-тэй жолооч үүнийг мэдэхэд илүүдэхгүй

Share

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр бензин хөдөлгүүртэй суудлын автомашины хэрэглээ эрс багасаж, хосолмол хөдөлгүүрт болон бүрэн цахилгаан автомашины хэрэглээ өссөөр буй. Манай улсад 2010 оноос эхэлж хосолмол хөдөлгүүртэй автомашины хэрэглээ, импорт нэмэгдэж, өдгөө замын хөдөлгөөнд оролцож буй арван машины дөрөв нь “hybrid” гэсэн тооцоо гарчээ. Иймд Монголд хаа сайгүй байх Приус маркийн автомашины давуу тал болон сул тал, “hybrid” автомашинтай жолооч нар мэдэж байх хэрэгтэй зөвлөгөөu энэ удаагийн “Авто салон” булангаараа хүргэж байна.

“ПРИУС”-НЫ УС ТУУЛАХ СИСТЕМИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ

Ойрын үед ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас зам харгуй хальтиргаа гулгаа, шавар шавхаа их байна. Ялангуяа нийслэл хотын ихэнх автозамуудад ус зайлуулах хоолой байхгүй учраас нуур мэт тогтоол ус түр зуурын хүчтэй борооны дараа хаа сайгүй л үүсдэг. Тэрхүү их усаар “hybrid” машиныг гаргахын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах нь чухал юм. Юуны өмнө “приус”-ны цахилгаан хөдөлгүүрийг салгах буюу ус туулах системийг идэвхжүүлэх хэрэгтэй. Энэхүү системийг идэвхжүүлэхийн тулд эхлээд автомашинаа унтраана. Дараа нь юун дээр ч гишгэж, дарахгүйгээр асаах товчлуур дээр хоёр дарна. Энэ үед таны автомашин “On mode” руу шилжинэ. Үүний дараа хаазан дээрээ гурван удаа гишгэнэ. Дараа нь араагаа “N” рүү шилжүүлэх ёстой. “N” буюу араа салсан байх үед мөн хаазан дээрээ гурван удаа гишгэж өгнө. Ингэсний дараа араагаа буцааж “P” дээр нь тохируулна. Улмаар дахин хаазан дээрээ гурван удаа гишгэх ёстой. Дээрх үйлдлийг хийсний дараа таны автомашины дэлгэц дээр машины зурагтай анхааруулах санамж бичиг болон усны даатчикны зурагтай хоёр гэрэл асна. Энэ нь ус туулах систем идэвхжсэн гэсэн үг. Энэ үед таны автомашин “on mode” дээр байгаа учраас тормос дээрээ гишгэж, асаах товчлуурыг дарж, асаана. Ийм тохируулга хийж, гол, усаар гатлах нь автомашиныхаа дээд, доод, их, бага компьютерийг шатах эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой болох юм.

“ПРИУС”-НЫ “TRACTION CONTROL SYSTEM”-ИЙГ САЛГАХ БУЮУ ҮРГЭЛЖИЛСЭН “МААЖИЛТ”-ЫГ БИЙ БОЛГОХ НЬ

Харин жолооч та цастай, элстэй, гулгаатай бартаат замаар явах гэж байгаа бол эсвэл санамсаргүй байдлаар автомашинаа цас, шавранд суулгасан тохиолдолд “приус”-ны “traction control system”-ийг салгах хэрэгтэй. Энэхүү системийг салгаснаар цахилгаан хөдөлгүүр туслах хөдөлгүүрийн үүргийг гүйцэтгэх болно. Ингэснээр “приус”-ны бензин хөдөлгүүр байнга ажиллаж, урд хөтлөгчийг тасралтгүй зүтгүүлэх болно. “Приус”-ны “traction control system”-ийг салгах буюу үргэлжилсэн “маажилт”-ыг бий болгохын тулд дээрх ус туулах системийг идэвхжүүлэх үйлдлийг давтаж хийнэ. Гэхдээ ус туулах системийг идэвхжүүлэхийн тулд хаазан дээрээ гурван удаа гишгэж байсан бол “traction control system”-ийг салгахын тулд хаазан дээр хоёр удаа гишгэх ёстойг анхаарах учиртай. Дээрх үйлдлийг хийсний дараа таны автомашины дэлгэц дээр анхааруулах тэмдэгтэй машины зураг гарч ирнэ. Энэ нь “Traction con¬trol system” бүрэн салсан буюу цахилгаан хөдөлгүүрийг салгасан гэсэн үг. Улмаар урд дугуй тасралтгүй “маажиж” эхэлснээр уг машины туулах чадвар нэмэгдэх нь ойлгомжтой билээ.

“HYBRID” АВТОМАШИНЫ ПААРЫГ ЭЦЭСТ НЬ ХҮРТЭЛ ТОХИРУУЛАХ ХЭРЭГГҮЙ

Зуны аагим халуун, өвлийн хүйтэнд автомашиныхаа кондейшн, халуун паарыг ажиллуулахдаа хамгийн хүйтэн, хамгийн халуун хэм хүртэл нь тавих хэрэггүй. Хэрэв та автомашиныхаа паарыг 32 хэмээс дээш эцэст нь хүртэл тохируулдаг бол компьютерийн ачаалал ихэсч, бензин хөдөлгүүрийг байнга ажиллуулж эхэлнэ. Ингэснээр бензин зарцуулалт ихсэх ба хөдөлгүүрийн эдэлгээг богиносгодог байна. Иймд автомашиныхаа паарыг 23 хэмийн дулаан байхаар тохируулж, үлээлтийг нь “М” дээр тааруулах нь зөв. Ингэснээр таны автомашины хөдөлгүүр хэвийн ажиллаж, бензин зарцуулалт, компьютерийн ачаалал хэвийн хэмжээнд байх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эх Сурвалж: Өдрийн сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!