LOADING

Type to search

Uncategorized

Иог, гүйлт болон бусад хөнгөн дасгалууд нь сэтгэлийн хямралыг анагаахад тусалдаг

Share
  • Дэлхийн хэмжээнд 300 гаруй сая хүн сэтгэлийн хямдралд ямар нэг байдлаар өртсөн байдаг.
  • Шинэ судалгаагаар идэвхтэй байх нь сэтгэлийн хямралыг багасгахад тусалдаг болохыг тогтоожээ.
  • Зүгээр л алхах, иогоор хичээллэх эсвэл бусад энгийн дасгал хөдөлгөөн нь таны сэтгэцийн эрүүл мэндэд тустай байдаг.

Сэтгэлийн хямрал нь бие махбодь болон оюун санааны аль алинд нь нөлөөлдөг. Гэхдээ судлаачид дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх нь сэтгэлийн хямралын шинж тэмдгүүдийг арилгахад тусалдаг  болохыг тогтоожээ.

Өнөөдөр сэтгэлийн хямралд ямар нэг байдлаар өртсөн хүмүүсийн тоо 300 саяд хүрсэн байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сэтгэлийн хямралд амархан өртдөг болох нь тогтоогджээ.  Гэхдээ судлаачид биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэлийн хямралд орох эрсдэлийг бууруулдаг болохыг шинэ судалгаагаар тогтоосон аж.

Дасгал, хөдөлгөөн нь сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Судалгааны үр дүнд өндөр эрчимтэй бүжиг, аэробикийн дасгалаас илүү иог хийх, тайван алхах зэрэг нь сэтгэлийг  хямралыг бууруулж байгааг тогтоожээ.

Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн судлаачид долоо хоногт 4 цагийн турш (эсвэл өдөрт ойролцоогоор 35 минут)  хөнгөн дасгал хийх нь сэтгэлийн хямралд орох магадлалыг 17 хувиар бууруулна гэжээ.

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь сэтгэлийн хямралд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэхийн тулд судлаачид харилцагч эмнэлгүүдээс өвчтөний мэдээллийг авч, “Partners Healthcare Biobank” хөтөлбөрт хамрагдсан 8000 өвчтөний геномик болон электрон эрүүл мэндийн бүртгэлийг цуглуулсан байна.

Мөн судалгаанд хамрагдаж буй оролцогчид цусны дээж өгч, биеийн тамирын дасгалыг талаарх асуултуудыг багтаасан товч асуулгыг бөглөжээ.

Судлаачид сэтгэлийн хямралд орох эрсдэл өндөртэй хүмүүс хоёр жилийн дотор оношлогдох магадлалтай хэмээн үзэж байв. Гэвч идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийж  байсан хүмүүст сэтгэлийн хямралын шинж тэмдэг илрээгүй ажээ.

“Сэтгэлийн хямрал нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал бөгөөд судалгаагаар биеийн тамирын дасгал нь үүний эсрэг хамгаалалтын нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон” гэж судалгааны дэд ахлагч MGH-ийн Сэтгэцийн тэнхим, Харвардын Анагаахын сургуулийн сэтгэцийн профессор Жордан Смоллер хэлжээ.

Та өмнө нь сэтгэлийн хямралд ороод эмчлэгдсэн ч бай хамаагүй дасгал нь сэтгэл санааг өөдрөг байлгах нэг арга юм. Смоллер “Та үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр хоёр цагийн турш гүйх шаардлагагүй. Харин өдөрт хагас цаг зугаалж, гадуур алхах нь өөртөө давуу талыг бий болгож байгаа хэрэг. Эсрэгээрээ өөртөө хэт хатуу зорилго тавьж, ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй гэсэн бодол нь таныг сэтгэл санааны дарамтанд оруулна” гэжээ.

Дасгал, хөдөлгөөн хийхийн давуу талууд

 Бие махбодийн эрүүл, саруул байдал нь сэтгэцийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс та өөрийн дуртай зүйлийг хийж, хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй.Та бүжгийн дугуйланд бүртгүүлж, фитнесст явж нийгмийн харилцаанд байнга орж байгаарай. Эдгээр нь сэтгэл хямралыг даван туулахад тусална.  

Усанд сэлэх, алхах, дугуй унах, иог гэх мэт бага, эрчимтэй  дасгал нь сэтгэл санаанд нэн тустай.  Тэр ч байтугай шатаар өгсөх, уруудах, гэрийн ажил хийх нь  хүртэл эерэг нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Дасгал нь тархинд аз жаргалын даавар гэж нэрлэгддэг “эндорфин” хэмээх нейрохимийн бодисыг ялгаруулж, стресс тайлдаг. Энэ нь сайн сайхан байдал, аз жаргалтай холбоотой серотонин, норэпинефрин, допаминыг ялгаруулахад тусалдаг. Дасгал хийх нь жин хасах, цусан дахь сахарын хэмжээг зохицуулах зэрэг эрүүл мэндэд олон ач холбогдолтой бөгөөд зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!