LOADING

Type to search

Uncategorized

Шинзо Абэг таалал төгссөн талаар мэдээллээ

Share

41 настай сэжигтэн Ерөнхий сайд асан Абе Шинзогийн ард саарал пудволк, хар цүнхтэй зогсож байгаа харагдаж байна

Япон Улсын Ерөнхий сайд асан Абе Шинзог таалал төгссөн талаар мэдээллээ. Тэрбээр өнөөдөр Японы баруун бүсийн нутагт сонгуулийн үйл ажиллагаанд оролцож яваад буудуулж, эмнэлэгт хүргэгдээд байсан юм.

Нара хотод болсон арга хэмжээний үеэр Абе энэ үед Ням гарагт санал хураалт нь болох парламентын дээд танхимын сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, намынхаа нэр дэвшигчийг дэмжсэн үг хэлж байсан аж. Энэ хоёр удаа буун дуу сонсогдсон байна. Хэргийн газарт байсан аюулгүй байдлын албаны ажилтнууд зэвсэгт этгээдийг баривчилсан бөгөөд 41 настай сэжигтнийг одоогийн байдлаар цагдаа нар түүнийг саатуулсан байгаа аж.

Сэжигтэн Тэцуя Ямагами Абэ Шинзог өөрөө хийсэн гар буугаар буудсан гэмээ хүлээсэн гэж цагдаад мэдэгджээ. Сэжигтний гэрт нэгжлэг хийхэд халдлагад ашигласантай адил хэд хэдэн галт зэвсгийг олдсон гэж цагдаагийн ажилтнууд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Гэрээс мөн тэсрэх бодис олдсон бөгөөд цагдаа нар ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн аж.

Гэмт этгээд Абэгтэй холбоотой гэж бодсон тодорхой бүлэглэлд дургүйцэж байснаа цагдаа нарт хэлсэн ба яагаад бүлэглэлтэй холбоотой хүмүүсийн дундаас Ерөнхий сайд асанг онилсон болохыг шалгаж байгаа гэж цагдаа нар мэдэгдэв.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!