LOADING

Type to search

Uncategorized

Хөхний хорт хавдартайгаа тэмцэж чадсан эмэгтэйн түүх

Share

Жил бүрийн зургадугаар сард хийдэг маммограф болон биопсийн шинжилгээгээр миний  баруун хөхний нэг хэсэгт хэвийн бус сувгийн гиперплази илэрсэн. Миний бие Ковид-19-ийн эд үеэр  эмнэлэгт ганцаарчилсан үзлэг хийлгэхээр тусгаарлагдсан байв. Цар тахлын улмаас яаралтай бус мэс засал түр зогссон байлаа. Би Флорида мужийн эмнэлгүүдийг нээх хүртэл гурван сар гаруй хүлээлээ. Эмнэлгүүд над шиг өвчтөнд  хэсэгчилсэн хөхний хагалгаа хийдэг нь батлагдсан байсан юм.

Хөхний хавдрын мэс засалч маань амбулаторийн хагалгааг 9-р сарын 25-нд буюу эмээгийн маань нас барсны 17 жилийн ойн өдөр төлөвлөсөн гэж хэллээ. Хагалгааны өдөр би түүнийг хажуудаа байгаа гэж мэдэрсэн. Түүний хайр энерги намайг хамгаалах юм шиг санагдсан.

Би гар утас, лиценз, даатгалын үнэмлэхтэйгээ эмнэлэг рүү орлоо. Хүлээн авах хэсгийн найрсаг хамт олон намайг угтан авч, бэлтгэлийн хэсэг рүүгээ авч явсан. Миний сувилагч Женнифер сахиусан тэнгэр байсан. Бид хоорондоо юм ярьж, инээлдэв. Манай хөвгүүд үе чацуу тул виртуал сургуулийн талаар, 14 настай хөвгүүдийн аялал, хайр, хорт хавдрын талаар маш их ярилцаж байсан. Түүний эгч нь хөхний хорт хавдраар өвчилж байсан тул миний сорви, биеийг хэрхэн эмзэглэж байгааг мэдэж, хүндэтгэлтэйгээр эмчилж байсан юм.

Миний бие өвчний түүхтэй холбоотой асуултанд хариулсан тул намайг дахин нэг маммографийн шинжилгээнд хамруулахаар авч авав. Мэс засал хийхэд чиглэсэн газрыг яг нарийн тодорхойлохын тулд илүү олон зураг шаардлагатай байсан юм. Хоёр сувилагч, рентген судлаач гурвуулаа надтай хамт ажиллаж байсан. Нэг сувилагч надаас биопси хийсэн багийн нэрийг санаж байна уу гэж асуув. Би гол сувилагчийн нэрийг санаж чадсангүй, гэвч тэр өвдөлтөөс минь болоод миний нурууг илж, миний гарыг атгаж байсныг санаж байна. Тэр надад “маш сайн хийж байна, тайван” гэж шивнэн, амьсгалахыг сануулсныг би санаж байна. Би шинэ сувилагч руугаа хацар даган урсах нулимстай нүдээр харан “Миний санаж байгаа цорын ганц зүйл бол түүний сайхан сэтгэл” гэж хэлж чадсан юм.

Сувилагч Женнифер намайг эргэж ирэв. Тэр миний хөнжлийг зөөлөн янзалж, гэрлээ унтраагаад хагалгааны өрөө рүү орох цаг болтол намайг амраав.

Намайг сэрэхэд шинэ сувилагч инээмсэглэн “бүх зүйл сайн болсон” гэж хэлсэн. Миний асран хамгаалагч, нагац эгч маань цэцэг, цоо шинэ унтлагын өмд, даршилсан Кэйл, шарсан загастай намайг хүлээж байв. Надад нагац эгч, нагац ах, хүүтэйгээ хамт нэг цаг орчим сууж, инээлдэж, хооллох хангалттай эрч хүч надад байсан.

Би сайн эдгэж, хагалгааны дараа миний сэтгэл өндөр байсан. Долоо хоногийн дараа би хөхний хавдрын мэс засалч дээр очихоор явлаа. Тэрээр надад эмгэгийг арилгасан эдээс буцаж хавдар илэрсэн гэж хэлсэн. Тэд карцинома олсон.

Надад уйлах зай байгаагүй. Би түүний үгийг ойлгож чадсангүй. Ийм зүйл болохгүй гэж байсан. Хорт хавдар миний өнгөрсөн хугацаанд байсан. Би амьд үлдсэн хүн. Миний санаж байгаа зүйл бол “Боломж бий юу” гэсэн асуулт.

“Ийм зүйл болохгүй гэж байсан. Хорт хавдар миний өнгөрсөнд үлдсэн.  Би амьд үлдсэн хүн”

Хэдэн өдрийн дараа би түүний хэлсэн зүйлийг ойлгож, хүлээж авч чадлаа. Эмгэг судлалаас харахад би in situ сувгийн хавдрын 0-р үе шаттай байсан. Энэ бол миний хүлээж байсан мэдээ биш байсан ч үүнээс ч дор байж болохыг би мэдэж байна. Энэ эрт илрүүлэлт, эрүүл мэндийн даатгал, миний итгэл хүлээлгэсэн эмнэлгийн баг, тэмцлийг үргэлжлүүлэх нөөц, дэмжлэгт талархаж байна.

Жилийн эцэс болохоос өмнө би хэсэгчилсэн хагалгаа хийлгэх боллоо. Хөхний бүх эд эсийг бүрэн эмчлэх нь надад хамгийн их амар амгаланг авчрах болно. Би онкологич, мэс засалч, хөхний хавдрын мэс засалч нартай биечлэн уулзсан бөгөөд тэд бүгд химийн эмчилгээ шаардахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Харин хэсэгчилсэн хагалгаа хийлгэсний дараа эдээс хорт хавдар илэрвэл л надад туяа эмчилгээ хэрэгтэй болно.

Хөхний мэс засалч маань энэхүү гэнэтийн мэдээг дуулгаад эмнэлгийн онкологийн сэтгэл зүйчтэй уулзахыг зөвлөж байсан. Сэтгэл зүйн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой нь намайг тайвшруулж байлаа.

Энэ мэс засал нь хэвтэх, илүү удаан, илүү өвдөлттэй байх болно. Би процедурыг даван туулах шаардлагатай, үүнийг хийж чадна гэдгээ мэдэж байлаа.

Миний аяллын хамгийн сүүлийн хэсэгт хорт хавдар байхгүй гэдгийг надад сануулсан. Энэ мэдээний дараах амьдрал минь илүү хэмжигдэхүйц, чөлөөтэй санагдаж байсан.

Миний өмнө хийлгэсэн мэс заслын сорви эдгэрсэн. Гэхдээ яг ямар ч сорвитой адил цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэлийн шарх бас аньдаг.  Би өөрийнхөө бүх сорвийг амьдралын, зоригтой, тэсвэр тэвчээртэй байгаагийн нотолгоо гэж харахаар шийдсэн.

Хөхний хорт хавдарыг давсан олон гайхалтай түүхүүд байдаг. Жил бүр маммографийн шинжилгээ хийлгэж байгаарай. Сар бүр бөөн юмуу эсвэл ямар нэгэн гажиг мэдрэгдвэл шуул л  шалгуул. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоорой. Хэрэв ямар нэг зүйл сэжигтэй санагдаж байвал оношийг тодорхойлох хүртэл тайван байж болохгүй. Эрт илрүүлснээр хүний ​​амь аврагддаг юм шүү.

Би өөдрөгөөр урагшилж байна. Би бүх эрч хүчээ эдгэрэл, эрүүл мэнд, талархал, баяр баясгаланд зориулдаг. Амьдрал эргэлт, гэнэтийн бэлэг, урам хугаралт дагуулдаг ч хоёр дахь боломж олгосоор байгаад би талархаж явдаг.

Эх сурвалж: marieclaire

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!