LOADING

Type to search

Uncategorized

40 гарсан ч залуу, үзэсгэлэнтэй хэвээрээ Солонгос эмэгтэй жүжигчид

Share

 1. Чой Жи Ву, 44 настай

Төрсөн өдөр: 1975 оны 6-р сарын 11

“Өвлийн хайрын дуу” (2002), “Диваажингийн шат” (2003) зэрэг киногоороо нэрд гарч олны танил болсон Чой Жи Ву нь 40 хэдийнээ гарсан ч бурхны бүтээл  мэт залуухан, гоо үзэсгэлэнтэй хэвээрээ байна. Үүнтэй маргах хүн нэгээхэн ч үгүй биз ээ.

2. Ким Тэ Хи, 40 настай

Төрсөн өдөр: 1980 оны 3-р сарын 20

“Диваажингийн шат” (2003), “Харвардын хайрын түүх” (2004-2005), IRIS (2009), “Сайн уу, баяртай ээжээ” зэрэг киногоороо нэрд гарсан жүжигчин Ким Тэ Хиг хүмүүс андахгүй. Тэрээр кино урлагаасаа түр хөндийрөөд байсан ч “Сайнуу, баяртай ээжээ” киногоороо эргэн ирсэн юм. Тэрээр 2017 онд дуучин жүжигчин Rain-тэй гэрлэж хоёр хүүхдийн ээж болсон билээ. Үзэсгэлэнтэй өнгөлөг залуухан хэвээрээ л байгаа биз.

3. Гонг Хё Жин, 40 настай

Төрсөн өдөр: 1980 оны 4-р сарын 4

“Мастерын нар” (2013), “Зүгээрээ, Энэ бол хайр” (2014), “Camellia цэцэглэж байх үед” (2019) киногоороо олны танил болсон Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй, алдартай жүжигчдийн нэг бол Гонг Хё Жин юм. Тэрээр 1999 онд Солонгосын аймшгийн киноны Memento Mori-д анхны дүрээ бүтээж, шоу бизнесийн амьдралаа эхлүүлжээ. Түүний хамгийн алдартай дүрүүд нь “The Master’s Sun” К драма дээр гардаг Tae Gong Sil-ийн дүр, мөн Jo In Sung-тай хамтран тоглосон Its Ok, This is Love киноны Ji Hae Soo юм. 40 настай жүжигчин бүсгүй өөрийн инстаграм хуудсаар дамжуулан амьдралынхаа зарим нэг зүйлийг фенүүддээ хуваалцах дуртай бөгөөд гэрэлтсэн арьс, залуу гоо үзэсгэлэнгийнхээ нууцыг эрүүл хооллолт, арьс арчилгаатайгаа холбон тайлбарласан байдаг.

4. Ха Жи Вон, 41 настай

Төрсөн өдөр: 1978 оны 6-р сарын 28

“Балид болсон явдал” (2004), “Нууцлаг цэцэрлэг” (2010-2011), “Шоколад” (2019-2020) зэрэг киногоороо нэрд гарсан Ха Жи Воны бүтээсэн дүрүүдийг мартахын аргагүй. Хорь гаруй жил кино урлагт гялалзаж яваа тэрээр огтхон ч хөгшрөөгүй залуухан хэвээрээ байна.  Түүний гоо үзэсгэлэн хэвээрээ байгааг хамгийн сүүлд  бүтээсэн “Шоколад” хэмээх киноны тогооч Мун Ча Янгийн дүрээс харж болно.

5. Ли Бо Ён, 41 настай

Төрсөн өдөр: 1979 оны 1-р сарын 12

“I Can Hear Your Voice” (2013), “Whisper” (2017), “When My Love Blooms” (2020) кинонуудаараа олны танил болсон жүжигчин маань 2003 онд анхны телевизийн цуврал кинондоо тоглож байжээ. Хоёр хүүхдийн ээж, Солонгосын супер од маань байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж, нөхөртэйгөө хамт буяны байгууллагуудад тогтмол хандив өргөдөг. Тэрээр 2015 онд жүжигчний ажлаасаа түр хөндийрсөн бөгөөд энэ үедээ түүний амьдралд нөлөөлсөн эсээ, өгүүллэгүүдийг багтаасан “Хайрын цаг” нэртэй ном хэвлүүлжээ. Тэрээр үнэхээр дуусашгүй эрч хүчтэй нэгэн аж.

6. Ким Сун А, 46 настай

Төрсөн өдөр: 1973 оны 10-р сарын 1

“My Lovely Kim Sam Soon” (2005) киногоороо нэрд гарсан Ким Сунгүйгээр энэ жагсаалт утгагүй болно. Түүний 2005 онд тоглосон  К-драма  “My Lovely Kim Sam Soon” нь Филиппиний ТВ-ээр цацагдсан анхны К драма болжээ. Анхны кино гарснаас хойш түүний хувьд огт өөрчлөгдөөгүй хоёр зүйл нь гайхамшигт авьяас, мөнхийн залуу мэт гоо үзэсгэлэн юм.

Эх сурвалж: preview

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!