LOADING

Type to search

Uncategorized

Уйлах нь эрүүл мэндэд дараах 5 эерэг нөлөөг үзүүлдэг

Share

1. Стрессээс ангижирна

2014 оны судалгаагаар уйлснаар стрессээс ангижирдаг болохыг тогтоожээ. Хүн уйлж буй тэр агшинд үр дүн гарахгүй ч, хэсэг хормын дараа тухайн хүний сэтгэл санаа тайвширч эхэлдэг байна. Судлаачдын үзсэнээр уйлах нь парасимпатик мэдрэлийн системийг (PNS) идэвхжүүлж, тархинд тайвшруулах нөлөө үзүүлдэг ажээ.

2. Цусны даралт бууруулна

Цусны даралт ихтэй байх нь тархины цус харвалт, зүрхний шигдээс, нойргүйдэл, бөөрний дутагдал зэрэг эрүүл мэндийн хэд хэдэн ноцтой асуудалд хүргэдэг. Харин уйлах нь цусны даралтыг бууруулж, хэвийн ажиллагааг хангадаг ажээ. Мөн эхэр татаж, чангаар уйлснаар зүрхний цохилт тогтворждог болох нь хэд хэдэн судалгаагаар батлагдсан байна.

3. Хорт бодисыг гадагшлуулна

Уйлах үед нүдний бохирдол, тоос шороо цэвэрлэгддэг. Түүнчлэн стрессээс болж бие махбодод хуримтлагдсан хорт бодисууд ч гадагшилж, бие дэх кортизолын түвшин буурч сэтгэл санаа тайвширдаг ажээ.

4. Зан ааш тогтвортой болно

Зарим үед хүн өөрийгөө яагаад түрэмгий, сэтгэлийн түгшүүртэй, ууртай болоод байгаагаа мэдмээр байвч хариулт нь олддоггүй. Маш олон хүчин зүйлээс болж хүний зан ааш өөрчлөгдөж байдаг. Үүний нэг шалтгаан нь биед манган ихээр хуримтлагдсантай холбоотой. Харин уйлах үед биед хуримтлагдсан манганы илүүдэл нулимсаар гадагшилдаг байна. Ингэснээр биеийн концентрац буурч хүн илүү тайван болж, анхаарал төвлөрөлт нь сайжирдаг ажээ.

5. Өвдөлт намдана

Бие өвдөхөд нулимс өөрийн эрхгүй урсдаг. Энэ бол өвдөлт намдаах мэдрэмжийг багасгаж буй биеийн өөрийнх нь хариу үйлдэл юм. Судалгааны үр дүнд уйлах нь хүнийг тайвшруулахаас гадна окситоцин, эндорфин ялгаруулдаг болохыг тогтоожээ. Эдгээр химийн бодисууд нь хүмүүст сайхан мэдрэмж төрүүлдэг бөгөөд бие махбодийн болон сэтгэл санааны өвдөлтийг намдаадаг байна.

Эх сурвалж: brightside

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!