LOADING

Type to search

Uncategorized

Өмнөд Солонгосын үзэсгэлэнт жүжигчин Jeon Do-yeon

Share

1. Жүжигчин Jeon Do-yeon 1973 оны 2-р сарын 11-нд төрсөн. Тэрээр айлын ганц охин охин бөгөөд дээрээ хоёр ахтай ажээ.

2. Jeon Do-yeon Букгажва бага сургууль, Ёнхи охидын дунд сургууль, Чандук охидын ахлах сургуулийг төгссөн эгэл нэгэн. Харин дээд боловсролоо Сөүлийн Урлагийн дээд сургуульд эзэмшсэн байна. Үзэсгэлэнт бүсгүй тус сургуулийн нэвтрүүлэгчийн ангийг төгсөж, урлагтай холбогджээ.

3. Жүжигчин бүсгүйг алдаршуулсан анхны кино нь “The Contact” юм. Тэрээр өмнө нь олон телевизийн цувралд тоглож байсан ч тус киноноос хойш олонд хүндлэгдэх болжээ. “The Contact” кинонд амжилттай тоглосноос хойш тэрээр Солонгосын кино урлагийн салбарт нэр хүндтэй жүжигчнээр тодорч, дараа дараагийн уран бүтээлээрээ олныг байлдан дагуулсан юм.

Түний тоглосон хамгийн алдартай кинонууд нь “I Wish I Had a Wife”, “No Blood No Tears”, “Secret sunshine”, “A Promise” “Happy End” юм. Мөн тэрээр 2003 онд Францын алдарт “Аюултай харилцаа” романаас сэдэвлэсэн “Untold Scandal” кинонд амжилттай тогложээ.

2005 онд тэрээр “You Are My Sunshine” хэмээх кинонд ДОХ-ын халдвар авсан биеэ үнэлэгчийн дүрд тоглосон. Кино нь бокс оффист хит болсон бөгөөд уг киногоороо олон шагналын эзэн болсон юм. Түүний 2007 онд бүтээсэн “Secret Sunshine” киноны дүр олон үзэгчдийн сэтгэлд хүржээ. Каннын кино наадамд дэбютээ хийсэн уг кино олон улсын шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээг авч байсан ч түүний гүйцэтгэлийг үзэгчид өндрөөр үнэлжээ.

4. Тэрээр шударга, шулуун зантай гэдгээрээ алдаршсан нэгэн. Нэгэн удаа ярилцлагадаа “Надад жүжиглэх нь маш их таалагддаг. Тиймээс агуу жүжигчин гэж дуудуулах шаардлага, хүсэл ч алга. Энэ бодол нь миний хувийн зан чанартай холбоотой байх. Би ажлаа хийж байхдаа дүрдээ бүрэн автдаг. Агуу жүжиглэлт гэж юу болохыг би хэлж чадахгүй, гэхдээ миний хувьд өөрт байгаа бүхнээ чин сэтгэлээсээ, зориулах юм” гэжээ.

5. Тэрээр 2007 оны 3-р сарын 11-ний өдөр “Shilla” хэмээх тансаг зэрэглэлийн зочид буудалд гэрлэх ёслолоо хийжээ. Түүний нөхрийг Kang Shi-kyu гэдэг бөгөөд бизнесмен залуу юм. Тэд 2009 оны 1-р сарын 22-нд охинтой болсон байна. Бүсгүй охиноо төрүүлж, хэсэг амаржсаныхаа дараахан “Гэрийн үйлчлэгч” хэмээх кинонд тоглож, уран бүтээлдээ эргэн оржээ.

6. Алдарт жүжигчин бүсгүй Өмнөд Солонгосын нөлөө бүхий 50 эмэгтэйн нэгээр нэрлэгдэж байсан түүхтэй.

7. Тэрээр ихэнх орлогоо өөрийн тоглосон кинонуудаасаа олдог. Түүний хөрөнгийн хэмжээ 2018-2019 онд ихээхэн өссөн байдаг. Харин 2020 оны цэвэр хөрөнгө нь 1- 5 сая доллар хэмээн мэдэгдсэн байна.

8. Тэрээр өдгөө 40 гарсан ч 20 настай залуу охид шиг харагддаг. Түүний гоо үзэсгэлэнгийн нууц нь арьс арилгаа бөгөөд тэрээр олон гоо сайхны брэндийн нүүр царай болж байв. Тухайлбал, Францын гоо сайхны брэнд болох Sisley, helenarubinstein зэргийг дурдаж болох юм.

9. Түүний авсан нэр хүндтэй шагналууд:

Бүсгүй 35 дахь удаагийн Baeksang урлагийн шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй дүрийн шагналыг “A Promise” “Happy End” кинонуудаараа хүртэж байжээ.

Мөн “The Harmonium in My Memory” кинонд тоглосноороо 20 дахь “Blue Dragon Film Awards”, 37 дахь удаагийн “Grand Bell Awards”-аас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг тус тус хүртсэн юм.

Түүний өнөөдрийн нэр хүндийг тодорхойлох бас нэг зүйл бол Каннын 60 дахь удаагийн кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчин хэмээх нэр хүндтэй шагнал юм. Мөн тэрээр Ази, Номхон далайн орнуудын шилдгийг шалгаруулах наадмаас “Secret sunshine” киноны дүрээрээ шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртжээ.

10. Тэрээр Каннын кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртсэн анхны Солонгос хүн болжээ. Тиймээс Солонгосчууд түүнийг “Каннын хатан хаан” хэмээн өргөмжилдөг байна.

Эх Сурвалж:zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!