LOADING

Type to search

Uncategorized

Витамин Д-ийн тунг хэтрүүлвэл бөөрний чулуу үүсгэх боломжтой

Share

Британид нэгэн эр Д витаминий тунг мэдэлгүйгээр хэтрүүлэн хэрэглэсэн нь нэмэлт витамин уудаг хүмүүст сэрэмжлүүлэг болж байна.

Тэрбээр хувийн тэжээлийн мэргэжилтэнд үзүүлснийхээ дараа өдөр бүр 20 гаруй нэмэлт витамин, түүн дотроо 50,000 ОУН(Олон Улсын нэгж) гаруй D витаминыг өдөрт гурван удаа ууж эхэлжээ. Энэ нь хоол тэжээлийн стандартад заасан хэмжээнээс хэдэн зуу дахин их тун юм.

Нэг сарын дотор түүнд дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, бөөлжих, шөрмөс татах, чих нь дөжрөх зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлжээ.

Нэр нь нууцлагдсан энэ хүн нэмэлт витаминуудын талаар радионоос сонсоод дараа нь нэвтрүүлэг дээр ярьсан хоол тэжээлийн мэргэжилтэнтэй холбогдсон гэж Зүүн Кент дэх Виллиам Харви эмнэлгийн дотоод шүүрлийн эмч, доктор Аламин Алкунди хэлэв.

“Их Британид хоол тэжээлийн мэргэжилтнүүд зохицуулах байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд үүний улмаас хэн ч хоол тэжээлийн мэргэжилтний мэргэжлээр ажиллах боломжтой” гэж Алкунди нэгэн имэйлд хэлэв.

Биед амархан шингэдэг усанд уусдаг витаминаас ялгаатай нь Д болон А, Е, К нь элэг болон өөхөнд хэрэгтэй болтлоо нь хадгалагддаг. Тунгаас хэтрүүлэн хэрэглэх нь хордлогод хүргэдэг.

Судалгаанд хамрагдсан эр өдөрт 150,000 ОУН витамин Д ууж байсан нь “Заасан хэмжээнээс 375 дахин их” гэж Алкунди хэлэв. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба 1-ээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд өдөрт 400 ОУН витамин D хэрэглэхийг зөвлөдөг.

Шинж тэмдгүүд илэрч эхэлмэгц нэмэлт витамин уухаа больсон ч биеийн байдал нь сайжарсангүй. Хоёр сарын дараа эмнэлэгт хүргэгдэх үедээ тэрээр 12.7 кг жин хасч, бөөр нь өвдсөн байв. Шинжилгээгээр тэр Д аминдэмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь гипервитаминоз D гэж нэрлэгддэг өвчин юм.

АНУ-д  15 микрограмм буюу 600ОУН Д аминдэмийг 69 хүртэлх насны насанд хүрэгчдэд хэрэглэхийг зөвлөж байна гэж Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлжээ. 70 ба түүнээс дээш насны насныханд тун нь өдөр бүр 20 микрограмм буюу 800 ОУН хүртэл нэмэгддэг. Нярай, хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхийг зөвлөсөн хэмжээг саяхан Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи(АХАУА) хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 10 микрограмм буюу 400 ОУН болгожээ.

Цусан дахь Д аминдэм хэт их байвал цусан дахь кальцийн хэмжээ хэвийн хэмжээнээс хэтэрч гиперкальциеми үүсдэг. Энэ нь таны ясыг сулруулж, бөөрний чулуу үүсгэж, зүрх, тархины ажиллагаанд саад болдог өвчин.

Мань эр 8 хоног эмнэлэгт хэвтэж, цусан дахь кальцийн хэмжээг бууруулах эм тариагаар эмчлэгдсэн байна. Хоёр сарын дараа хийсэн шинжилгээнд түүний цусан дахь кальцийн хэмжээ бараг хэвийн хэмжээнд хүртэл буурсан байжээ. Түүний ​​Д аминдэмийн түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр сайжирсан ч өндөр хэвээр байна гэж Алкунди эмч хэлэв.

“Эмнэлэгт хянаж, Д витамины түвшинг хэвийн хэмжээнд хүртэл бууруулж байсан. Бид түүнтэй холбогдоход тэр илүү сайжирсан боловч хэвийн байдалдаа эргэж ирээгүй байна гэж хэлсэн” гэж Алкунди эмч хэлэв.

Д аминдэмийг хэтрүүлэн хэрэглэлт нойрмоглох, төөрөгдөл, сэтгэл гутрал зэрэг шинж тэмдгээр илэрч болох ба илүү хүнд тохиолдолд ухаан алдах, комд ороход хүргэдэг. Цусны даралт нэмэгдэж, зүрх тогтворгүй цохилж эхэлдэг. Хүнд тохиолдолд бөөрний дутагдалд ордог. Сонсгол болон хараа мөн муудаж болно.

Д витаминыг хаанаас авах вэ

Арьс наранд байх үедээ бие нь хангалттай хэмжээний Д аминдэм үүсгэдэг. Зуны улиралд 10-15 минутын турш гадаа явах нь “Насанд хүрэгчдэд 10,000-20,000 ОУН витамин D3 үүсгэдэг” гэж АХАУА хэлжээ.

Сүү, өндөг, үр тариа, жүржийн шүүс зэрэг олон төрлийн хоол хүнс нь Д витаминаар баялаг тул ихэнх хүүхэд, өсвөр насныхан Д аминдэм хэрэглэх шаардлагагүй.

Хэрэв Д аминдэмийн нэмэлт хэрэглэх гэж байгаа бол өдөр тутмын хоол хүнснээс авах Д аминдэмийн хэмжээг тооцох шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Өндөг, бяслаг, мөөг, хулд загас, туна загас, үхрийн элэг зэрэгт Д витамин агуулагддаг.

Алкунди хэлэхдээ “Өвчтөнд өөр эмчилгээ эсвэл жоргүй олгох эмийн талаар эмчээс зөвлөмж авахыг зөвлөж байна” гэж хэлэв.

Эх сурвалж: cnn.com

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!