LOADING

Type to search

Uncategorized

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Shin Eun kyung

Share

“Пентхаус” цувралд дүр бүтээж буй жүжигчин Shin Eun kyung-ийн тухай мэдээллийг хүргэж байна.

Shin Eun-kyung 1973 оны 2-р сарын 15-нд төрсөн Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг юм. Тэрээр “Downfall ”, “My Wife Is a Gangster” зэрэг киноны гол дүрүүдээрээ алдартай.

Shin 13 настайгаасаа эхлэн зар сурталчилгаанд тоглож эхэлсэн бөгөөд 1988 онд KBS телевизийн цувралд тоглон анхныхаа дэбютээ хийж байжээ. Наяад оны сүүлч, ерээд оны эхэн үед тэрээр олон кино, жүжигт тоглож дэлгэцийн дүрүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээж байв.

Гэхдээ түүний амжилтыг бататгаж, улам алдаршуулсан бүтээл нь My Wife Is a Gangsterl” кино юм. Тэрээр уг кинонд биеэ үнэлэгчийн дүрийг бүтээсэн байна. Энэхүү кино нь бокс оффист тэргүүлж, түүнийг “од” болон гялалзахад нөлөөлжээ.

Түүний тоглосон өөр нэг алдартай кино нь  “My Wife Is a Gangster” юм. Кино маш өндөр хандалтыг авч, Азийн орнуудад хит болжээ. Уг киноны хоёрдугаар анги нь хийгдсэн байдаг ч эхнийх шигээ амжилтад хүрч чадаагүй байна.

Үүнээс хойш тэрээр гэр бүлийн асуудлаас болж хэсэг хугацаанд кино ертөнцөөс завсарлага авав. Харин 2005 оноос ажилдаа эргэн орж “Bystanders”, “Mr. Housewife” зэрэг кинонд тогложээ. Түүний тоглосон бусад кинонуудаас дурдвал “Mom’s Dead Upset”, “White Lie”, “Still You, and The Scandal”, “The Plan” зэрэг юм.

Харин тэрээр сүүлд цахим орчинд нэлээдгүй шуугиан дэгдээж буй  “Пентхаус” нэрт олон ангит кинонд тоглосон. Хайр сэтгэл, өс хонзон, өшөө авалт, эхийн хайр, өрсөлдөөн хосолсон 100 давхар тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдрах баячуудын хоорондох адармаатай харилцааг дүрсэлсэн тус кино үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа билээ.

Хувийн амьдрал

2003 оны 9-р сарын 22-нд тэрээр Good Player Entertainment-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Kim Jung-soo хэмээх залуутай гэрлэжээ. Хосууд гэрлэснийхээ дараа жил нь хүүгээ өлгийдөн авсан байна. Гэвч хүү нь гидроцефали /тархи усжих эмгэг/ өвчтэй болох нь оношлогдож тэрээр хүүгээ асрах хэрэгтэй болов.

Жүжигчин бүсгүй 2007 оны 8-р сарын 24-нд нөхрөөсөө салах өргөдлөө гаргажээ. Учир нь тэрээр нөхрийгөө энтертайнмент компаниас мөнгө зээлэхийн тулд хуурамч бичиг баримт бүрдүүлснийг мэдээд ийм шийдвэрт хүрсэн байна.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!