LOADING

Type to search

Uncategorized

В.Баярмаа: Хүүхэд стресстэй байх үедээ тогтворгүй болж, анхаарал нь төвлөрдөггүй

Share

СЭМҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор В.Баярмаагийн “Хүүхэд стресст өртдөг үү” сэдвийн хүрээнд өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Хүүхэд стресст өртдөг үү?

Сэтгэл судлаач David Elkind “Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг”-аас бага насны хүүхэд стресст өртдөгийг судалгаагаар тогтоожээ.

Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс нь юу байдаг вэ?

  • Хүүхдийг стресст оруулдаг гол хүчин зүйл нь гэр бүл. Эцэг эхийн салалт, хойд эцэг эхтэй байх зэрэг нь хүүхдийг маш их стресст оруулдаг. Хүчирхийлэл. Түүн дотор бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед хүүхэд маш ихээр айж түгшүүрт автдаг байна.Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулдаг. Гэр бүлийн таагүй орчин / эцэг эхийн хэрүүл маргаан, таарамжгүй байдал, гэр бүлийн архидалт, ээж аав ажил орлогогүй байх, гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвчтэй байх/Хүүхдийг байнга асарч хамгаалдаг хүн нь өөрчлөгдөх, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэг, сургуулийн шинэ орчинд очиход хүүхдэд дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог.

Хүүхэд стресст өртсөнийг хэрхэн мэдэх вэ?

  • Нилээд олон төрлийн илрэлээр мэдэх боломжтой. Үүнд Орондоо шээх. Хүүхэд 3 нас хүрээд өөрийгөө хянах чадвартай болдог. Гэтэл 5,6 хүрчхээд орондоо шээж байвал тухайн хүүхэд стресстэй байна гэсэн үг.Тайван бус унтах, зүүдлэх, зүүдэндээ ярих, хар дарах. Нойрны хямрал бага насны хүүхдэд байдаггүй. Гэтэл унтахгүй байвал тухайн хүүхэд стресстэй байгааг илэрхийлнэ.Хүүхэд стресстэй байх үедээ тогтворгүй болж, анхаарал нь төвлөрдөггүй. Ялангуяа бага насны эрэгтэй хүүхдэд энэ шинж  түгээмэл ажиглагддаг.Зуршилт үйлдлүүд. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, нүдээ цавчлах, үсээ имрэх  нь стресстэй байгааг илэрхийлнэ. Хүүхэд стрессээс гарахын тулд эдгээр үйлдлийг хийж байдаг.Уур уцаартай, уйланхай болох. Бага насны хүүхэд биеийн зовиурыг хэлдэг. Тухайлбал миний толгой өвдөөд байна, гэдэс өвдөөд байна гэх мэт. Харин том болох тусмаа сэтгэл зүйн байдлаа хэлнэ. “Би гутарч байна, түгшиж байна” гэх мэтээр илэрхийлнэ.Юманд идэвх сонирхолгүй болж, аль болох ганцаараа байхыг хүсэж, зожигрох зэрэг нь стрессийн илрэл.

Стресст орсон хүүхдэд хэрхэн туслах вэ?

  • Юуны өмнө хүүхдэдээ цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгаа тухай ярилцан, учир шалтгааныг олохыг хичээгээрэй.Өдөр бүр хүүхэдтэйгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар ярилцаж хэвшээрэй.Хүүхдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сайн зүйлийг нь урамшуулж сайшааж байх хэрэгтэй. Гэхдээ хий хоосон биш, яг хийсэн үйлдлийг магтаж, урамшуулаарай. 6-11 нас бол хүүхдийн маш хөдөлмөрч, санаачлагатай үе байдаг. Энэ үед хийсэн зүйлийг нь дэмжиж, урамшуулж байх нь зүйтэй.Зохистой сайн хооллож, хангалттай унтуулан амраахад анхаарлаа хандуулах нь чухал.Хүүхэд өөрөө сонирхолгүй эсвэл хэт олон сургалт, хичээлд хамруулахгүй байх хэрэгтэй.Хүүхэдтэйгээ намуун дөлгөөн байдлаар харьцаарай.Хүүхдээ тэвэрч хайртай гэдгээ мэдрүүлж байгаарай.

Хөдөлгөөний дутагдал өөрөөр хэлбэл хөдөлгөөний хэрэгцээг нь хангаж байх нь чухал. Хүүхэд заримдаа уйлах, тааламжгүй зүйлдээ уурлах, зөрүүдлэх нь хэвийн үзэгдэл юм. Харин дээрх шинж тэмдгүүд удаан хугацаанд таны хүүхдэд илэрч байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Эх сурвалж: СЭМҮТ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!