LOADING

Type to search

Uncategorized

С.Энхмандал: Харвалтын шинж тэмдэг маш олон янз

Share

“УБ Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн их эмч С.Энхмандалын “Харвалт ба харвалтын шалтгаан” сэдвээр өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.– Харвалтын талаарх ерөнхий ойлголтыг эхлээд хүргэе?- Харвалт нь цус хомсрох харвалт буюу тархины шигдээс, судас хагарах буюу цус харвах гэсэн хоёр янз байдаг. Цус хомсрох шигдээс гэдэг нь тархийг тэжээж байгаа ямар нэг судсанд бүлэн, хий, бөглөрөл үүсэхэд түүнээс тэжээл авдаг тархины эд цусан хангамжгүй болж үхжихийг хэлнэ.

Харин цус харвах харвалт нь  артерийн даралтын ихсэлт, тархины судасны гажиг өөрчлөлтүүд, цусны бүлэгнэлт шингэн байснаас үүсдэг. Мөн хоёрдогч  өвчнүүдийн улмаас тархины судас хагараад, цус шүүрэн тархи руу орж голомтот өөрчлөлт үүсэхийг хэлдэг.

– Ямар насны хүмүүс харвах эрсдэлтэй вэ?

– Энэ нь 60-аас дээш насныханд элбэг тохиолддог. Гэхдээ сүүлийн үед залуу хүмүүст даралт ихсэлт, таргалалт, чихрийн шижин өвчин түгээмэл тохиолдох болсонтой холбоотой харвалт залуужиж байна.

Мөн  жирэмсний  хордлого, дааврын эмийн хэрэглээтэй холбоотой залуу эмэгтэйчүүдэд судасны  бөглөрөл  үүсч  харвах тохиолдол гарч байна.

– Харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгнө үү?

– Харвалтын шалтгааныг эргэшгүй болон эргэх хүчин зүйл гэж хоёр ангилдаг. Эргэшгүй хүчин зүйлд бидний нас, удамшил, цаг агаар, төрж өссөн газар зэрэг багтана.

Харин эргэх хүчин зүйлд

  • ТаргалалтЧихрийн шижинЦусанд дахь холестрин их байхЭмийн хэрэглээ /мансууруулах эмийн төрөл, сэргээгч бодис/ зэрэг орно.

Мөн харвалтын өмнөх хэлбэр гэж байдаг. Түүнийг анагаах ухаанд тархинд цус тасалдах дайрлага гэж нэрлэдэг. Энэ нь харвалтын үед илэрдэг шинж тэмдгүүдийг өгдөг. Жишээ нь тухайн хүн ярьж чадахгүй байх, юм санахгүй байх, гар хөл сулраад хэвийн болох шинжүүд илэрнэ. Ингээд эмнэлэгт ирэхэд арай харвалт үүсээгүй байдаг. Энэ үед тархинд цусны бөглөрөл үүсч азаар урсан явсан байдаг л даа. Гэхдээ цусан дотор бүлэн байх эрсдэл их учраас хэвтэн эмчлүүлдэг.

– Харвалт нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

– Харвалтын шинж тэмдэг маш олон янз. Аль судас бөглөрснөөс шалтгаалаад өөр шинж тэмдэг өгнө. Тархийг тэжээж буй олон судас бий. Зарим хүмүүс шууд ухаан алдаж, унтамхайраад эмнэлэгт ирдэг. Гэтэл зарим нь хэл ярьж чаддаггүй. ДЭМБ-аас харвалтыг эрт оношлох, илрэх шинж тэмдгийг хурдан таньж мэдэх “Fast” хэмээх зөвлөмжийг өгсөн.

F/face- нүүр/ – Хүний нүүрний аль нэг тал, уруул, хөмсөг доошоо суларч унжсан эсэх

A/Arm – гар/ – Гараа өргөж чадаж байгаа эсэх. Гараа өргөхөд нэг талын гар доош унаж байна уу

S /Speech- хэл, яриа/- Хэл яриа ээдэрч, ярьж чадахгүй, хүний ярьсныг ойлгохгүй байна уу

T /Time- цаг хугацаа/ – Дээрх шинжүүд илэрсэн бол цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа.

Дээрх шинжүүд бүгд нэг дор илэрч болно. Тухайн хүн ярьж чадахгүй, давхар гар хөлийн сулрал саажилт үүсч болно шүү дээ. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, тусламж авах хэрэгтэй. Яаралтай арга хэмжээ авснаар амь насаа алдах эрсдэлийг бууруулна. Судас хагараад тархи руу их цус орж байгаа тохиолдолд амь насанд эрсдэл учруулдаг. Энэ эрсдэлийг бууруулна гэсэн үг юм.

Мөн тусламж авч чадвал тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалт, мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал, саажилт, хэл ярианы сэргэлт хурдан явагддаг. Хэрэв эмчилгээ оройтвол сэргэлт удааширч, чадвар алдалт их байна.

– Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?

– Урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд жилдээ нэг хамрагдах хэрэгтэй.  Мөн жингээ хасаад бодисын солилцооны эмгэг, чихрийн шижинтэй эсэхээ эрт илрүүлэх хэрэгтэй байдаг. Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хувь өөртөө анхаарна. Хэрэв даралт ихэсдэг бол зүрх судасны эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй, дур мэдэн эм уугаад байж болохгүй. Болж өгвөл хоёр жилдээ нэг удаа цусны шинжилгээ өгөөд урьдчилан сэргийлэх маягаар эмчийн үзлэгт хамрагдаарай гэж хэлье.

Эх сурвалж: Сонгдо подкаст

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!