LOADING

Type to search

Uncategorized

Б.Хашчулуун: Нарийн ширхэгтэй тоосонцор нь уушгины хавдар үүсгэгч хүчин зүйл болдог

Share

“УБ Сонгдо” эмнэлгийн зүрх судас, цээжний хөндийн мэс засалч, анагаах ухааны доктор Б.Хашчулуун эмчийн уушгины хавдрын талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

– Уушгины хавдар нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

– Уушгины хавдар нь чимээгүй явагддаг өвчин. Хүндэрсэн үед амьсгал авах, гаргахад хэцүү байдаг. Мөн цустай цэр гарах эсвэл цусаар бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Хавдрыг эхэн үед нь цээжний рентген зураг авч, компьютер томографаар оношилж болно.

– Уушгины хавдар тусахгүйн тулд юуг анхаарах вэ?

– Цэвэр агаарт гарах хэрэгтэй. Цэвэр агаарт хэр их гарна тэр чинээгээр уушгинд дэм болж байна гэсэн үг.

– Тэгвэл уушгины хавдар үүсгэгч хүчин зүйлүүд нь юу вэ?

– Нарийн ширхэгтэй тоосонцор нь уушгины хавдар үүсгэгч хүчин зүйл болдог. Энгийн тоосонцроос хэд дахин жижиг тоосонцрууд нь уушги руу ороод эргээд гардаггүй. Энэ нь удаан байснаар уушгины хавдар үүсгэх гол нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн агаарын бохирдол, удамшил зэрэг гол хүчин зүйлүүдийн нэг юм.

– Энгийн тамхи болон электрон тамхи нь уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх үү?

– Энгийн тамхи никотины агууламжтай байдаг учраас уушгины хавдар үүсэхэд нөлөөлнө гэж үздэг. Харин электрон тамхи нь никитоны агууламж бага хэдий ч хий ханиалгалтыг ихэсгэдэг. Ингэснээр амьсгалын замын бусад өвчнүүдийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.

– Ер нь хавдар эмчлэгддэг өвчин үү?

– Хавдар 100 хувь эмчлэгдэнэ. Гэхдээ аль үедээ байгаагаа шалтгаалж хэр эдгэрэх эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс хүмүүс 20-30 насанд цээжний рентген зураг авахуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Харин 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа компютертомографт харуулах хэрэгтэй. Ингэснээр уушгинд ямар нэг жижиг зангилаанууд байна уу, үгүй юу гэдгийг мэдэж болно.

– Уушгины хавдрын эмчилгээ, тэр дундаа минимал зүсэлтийн талаар тодруулахгүй юу?

– Минимал зүслэг гэдэг нь жижиг зүсэхийг л хэлээд байгаа юм. Хүний арьс маш мэдрэг эрхтэн. Халуун, хүйтнээр жаахан хайрахад л хүн гараа татаж авдаг шүү дээ. Үүнтэй ижил мэс засал хийхэд жижиг зүсэх тусам өвчтөнд зовиур багатай байдаг. Мэдээж эмчээс маш өндөр хэмжээний чадвар шаарддаг. Би БНСУ-д зургаан жил сурч, нэг ажилласан. Ингэхдээ минимал зүслэг хийж, хүмүүсээ эмчилдэг байлаа.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!