LOADING

Type to search

ТҮҮХ

Суут амраг Хатан хаан Клеопатра

Share

Птоломейн угсааны Египетийн эцсийн хатан. Ухаалаг, боловсролтой Клеопатра Юлий Цезарийн нууц амраг байсан ба МЭӨ 41 оноос хойш Марк Антонийн нууц амраг болсон. Ромтой хийсэн аян дайнд ялагдал хүлээж, Октавианы арми Египетэд орж ирсний дараахан тэрээр амиа егүүтгэсэн билээ. Клеопатрагийн дүр төрх уран зохиол, соёл урлагт тусгалаа олсон байдаг.

Еленагийн үзэсгэлэн гоо, Сафогийн тачаангуй байр, Аспазиягийн ухаан зэргийг эзэмшсэн тэрээр хоёр дахь Семирамида болох бүрэн боломжтой байсан юм. Гэвч өөрийн хүслийн боол болсон учир зөвхөн биеэ үнэлэгч бүсгүй болон хувирсан билээ. Авлет 11-р Птоломей МЭӨ 51 оны 7-р сард нас баржээ. Тэрээр Египетийн хаан учир, хаант улсаа өөрийн том хүүхдүүдэд өвлүүлэхээр гэрээсэлжээ.

Тэр нь арванзургаан настай Клеопатра болон арван гурван настай Птоломей-Дионис байлаа. Египетийн заншлын дагуу тэр хоёр гэрлэжээ. Птоломейн удмынхны хамгийн дуртай хотын нэг болох Александрия хотод Клеопатра өссөн ба тэр нь тухайн үедээ хамгийн сайхан соёлын төв хот болсон байлаа.

Яруу найраг, соёл. шинжлэх ухаан зэрэг нь энэ хотод байнгын суурьшилтай болсон ба египтийн хаадын ордонд ихээхэн хэмжээний алдартай яруу найрагчид болон зураачид амьдарсаар иржээ. Клеопатра дээд зэргийн боловсрол эзэмшсэн нэгэн билээ. Тэрээр хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярина. Гүн ухаан судалж, уран зохиолыг сайн мэднэ, тэгээд ч зогсохгүй хэд хэдэн хөгжмийн зэмсэг дээр тоглоно. Нэг үгээр хэлбэл үр удмаасаа улс төрийн дээд зэргийн ухаан өвлөж авсан боловсролтой бүсгүй байлаа. “Птоломейн жинхэнэ охины хувьд сайхан бие болон залиас өөр сайхан чанар түүнд огтхом ч байгаагүй, – хэмээн түүхч Гуго вилльрих онцолжээ.

– Өөрийн гаднах төрх байдал, авъяас, бүхэлдээ өөрийгөө Клеопатра хүйтэн тооцоонд захируулж ирсэн. Ингэхдээ улс орныхоо ашиг тусын төлөө эсвэл зөвхөн амин биенийхээ эрх ашгийг хамгаас илүү харгалзжээ”. Гэхдээ тооцоотой ухаанаас гадна тэрээр ихээхэн хуял тачаалтай нэгэн билээ. Арван гурван настай бяцхан хүүгийн эхнэр байсан тэрээр өөрийн тачаалыг хангахын тулд сайхан эрчүүдийг байнга дэргэдээ байлгах агаад тэр нь тухайн үедээ огтхон ч ёс суртахуунгүй хэмээн тооцогддоггүй байжээ.

Залуухан 12-р Птоломейн хүмүүжүүлэгч Пофин МЭӨ 48 онд Клеопатрагийн эсрэг Александри хотыг тэр чигээр нь босгож чадсан байна. Залуу хатныг эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд зогсохгүй ийм зорилгодоо Ромын тусламжийг авах гэж байна хэмээн тайган буруутгасан юм. Аугаа хэмээгддэг нууц амраг Гней Помпейн хамт зарим нэгэн арга хэмжээ авсан гэж үзсэн байна. Долоон жилийн өмнө түүний эцгийг Египтийн хаан ширээнд суулгасны төлөө Клеопатра өөрийгөө өгсөн гэж хэлж болно.

Уурссан ард түмэн Клеопатрагийн амь насанд аюул занал учруулж эхэлсэн нь ойлгомжтой. Тиймээс ч тэрээр хэсэг үнэнч нөхдийн хамт Алексадригээс зугатаасан боловч өөрийгөө ялагдсан хэмээн огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй юм.

Эгч дүү болон эхнэр нөхөр хоёр тус бүрдээ өөрсдийнхөө эрхийг цусаар ч болтугай хамгаалахад бэлэн байлаа.

Залуусын хоорондын зөрчлийг мэдсэн Юлий Цезарь хэрэгт оролцсон юм. Хатуу ром эр 12-р Птоломей болон Клеопатра хоёр цэргээ тарааж өөрсдийн биеэр ирж тайлбар хийх ёстой гэдэг тушаал буулгалаа. Зальт тайган эр Ютеопатрад цэрэг тараах ёстой гэдэг тушаалыг дамжуулсан боловч ирж уулзах ёстой гэдгийг нь нуужээ. Харин өөрийнхөө хүмүүжигчийг яаралтай Цезарь руу илгээсэн боловч нэгдүгээр тушаалыг огтхон ч хэлээгүй байлаа.

Клеопатра байхгүй байгаа явдал Цезарийн гайхшралыгтөрүүлсэн бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө Пелуза руу нууц илч илгээжээ. Хатан тэсвэр нь апдагдсан байдалтай ямар нэгэн мэдээ ирэхийг хүлээж байлаа. Аугаа жанжинд итгэжбайсан тэрээр цэргээтараасан юм. “Тэнгэр- I « Цезарьтай” ямар ч тохиолдолд уулзах ёстой гэдгийг Клеопатра сайн ойлгож байсан нь ойлгомжтой. Үнэнийг илтгэсэн илч давхин ирлээ. I эхдээ яаж нийслэл рүү нэвтрэн орох билээ? Хатан ганцхан боол дагуулан жирийн загасчны завиар Александри хотод ирлээ. Үнэнч боол Апполодор нь түүнийг эрээн даавуунд ороон үүрсэн төдийгүй, ихээхэн самбаа гарган Цезарьт амжилттай хүргэж өгсөн юм.

Бурханлаг Венера далайн хөөснөөс гарч ирсэн гэдэг домог байдаг шиг л жирийн Клеопатра цоохор даавуунаас гарч ирсэн билээ. Тэгэхэд тэрээр дөнгөж 19 настай байлаа. Түүний хачирхалтай хирнээ дур булаам гоо үзэсгэлэн дөнгөж цэцэглэж эхэлсэн үе юм. Дээрээс нь Нил мөрний сирена- гийн дуу хоолой мэт гайхамшигтай уянгалаг хоолойг нэмэх юм бол Цезарь яагаад ухаанаа тэгглээ алдасныг ойлгож болох билээ. Ром эр Египет бүсгүйн уулзалт өглөө хүртэл үргэлжилсэн байна. Клеопатра ялсан юм!

Цезарь хүчин чармайлт гаргасан хирнээ үймээн самуун дарагдалгүй ромчуудболон египетчүүдийн хооронд сөргөлдөөн гарлаа. Цезарь Клеопатра хоёр ордонд хашигдсан боловч туслалцаа амжиж ирсэн юм. 12-р Птоломей Пил мөрөнд живж үхсэн байна. “Клеопатрагийн дайн” гэгддэг үйл явдал төгсгөл болсон нь хатанд дурласан Цезарийн сэтгэлийн илрэл байлаа.

Александрид дэг журам тогтоосны дараагаар египетчүүдийн дургүйц- лийгтөрүүлэхгүйнтулджанжинтэрдаруйдаа Клеопатраг 13-р Птолометэй гэрлүүлсэн юм. Неотерос хэмээх арван зургаан настай залуу бие султай үн байжээ. Энэ гэрлэлт болон эрх мэдэл зэрэг нь бүгд хуурамч. Хатан, Цезарийн нууц амраг хэвээр үлдэх агаад ромын цэргийн тусламжтай торийг ганцаараа захирна.

Дарангуйлагчийг Ром руу дуудсан ба тэнд үймээн самуун дэгдэж цус асгарч байлаа, үүрэг, ашиг сонирхол энэ бүгдийг тэрээр гайхамшигтай бүсгүйн тэвэрт ор тас мартсан юм. Нил мөрнөөр зугаалж, хайр сэтгэлээ ивээн зугалаахыг тэр хоёр мөрөөдөж байлаа. Гэвч аялалд гарахын өмнө ромын цэргүүд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эх орноосоо хол байхыг тэд эсэргүүцсэн байна. Зөвхөн энэ явдал л Клеопатрагийн нууц амрагийг гэнэт ухаан ороход дөхөм болсон юм.

Хэдэн сарын дараа Клеопатра хүү төрүүлсэн бөгөөд түүнийгээ Птоломей-Цезарион хэмээн нэрийдсэн юм. Ингэснээр тэрээр Цезарьтай ямар харилцаатай байдгаа бүх нийтийн хүртээл болгожээ. Гэхдээ тэр хоёрын харилцаа Александри хотын иргэдийн хувьд нууц байгаагүй юм.

Ромд эргэж ирсэн дарангуйлагч, сайхан бүсгүйгээр уйтгарлаж эхэлсэн учир түүнийг дуудлаа. МЭӨ 46 онд Клеопатра хүү. хуурамч нөхөр болон олон тооны бараа бологч нарын хамтаар хүрэлцэн ирсэн юм. Тибр голын баруун эрэг дээр байрлах сайхан орд харшдаа Цезарь хатныг байрлуулсан төдийгүй өөрөө ч хамаг л цагийг тэнд өнгөрүүлнэ. Ромд Цезарь хичнээн нууц амрагтай вэ гэдэг асуудалд хэн ч анхаарлаа хандуулахгүй байсан боловч эмэгтэй хүнийг олон нийтийн өмнө нууц амраг гэдгийг хүлээн зөвшөөрснөөр доромжилж байна гэсэн бодлыг төрүүлсэн билээ. Венерагийн сүмд “Александрийн завхай эмийн” алтан дүрсийг босгосон агаад ихээхэн хүндэтгэл үзүүлжээ. Ард түмэнээ доромжлоод зогсохгүй, бурхан шүтээнээ ч хүртэл доромжиллоо! Клеопатрагийн төрүүлсэн хүүгээ Цезарь албан ёсны өв залгамжлагч болгох гэж байна гэдэг шуугиан дэгдсэн байна.

Ийм шуугиан болон “бурхан” хэрхэн биеэ авч явсан байдал амь насыг нь богиносгосон хэмээн Кассий үздэг билээ.Нууц амрагийг нь алсан явдал Египетийн хатныг зог тусахад хүргэсэн юм. Түүний итгэл нуран унаж байлаа! Одоо юу ч түүнийг энэ хотод барихгүй байсан юм. Тэгээд ч энэ хотод аюулгүй байдал гэж огтхон ч байхгүй болжээ. МЭӨ 44 онд “Египтийн тэнүүлчин эм” Александридээ эргэн ирсэн байна. Жилийн дараа түүний дүү нөхөр 13-р Птоломей гэнэт насбарсан юм. Клеопатрагтүүний үхэлдбуруутгасан хэдий ч юугч нотолж чадаагүй билээ. Юутай ч тэрээр Египтийн хатан хэвээр үлдсэн ба дөрвен настай Цезарионыг өөрийнхөө өв залгамжлагч хэмээн тунхагласан юм.Ром хотоос явахдаа тэрээр триумвируудын нэг болох Марк-Антонийн сэтгэлд итгэлийн галыг дүрэлзүүлсэн билээ. Тэрээр хөнгөмсөг, хүүхэмсэг, гэхдээ эр зоригтой дайчин байсан юм.

МЭО 42 онд Брутийг тэрээр ялсан ба Грек Бага Ази зэрэг орнуудаар явж татвараа цуглуулан авч байлаа. Хаа явсан газар нь түүнийг баярлан угтах агаад ганцхан Клеопатра л түүн рүү илч илгээн баяр хүргэх ухаан гаргасангүй.Антоний одоохондоо сайхан египет бүсгүйд хайртай байгаагүй ч түүний үзэсгэлэн гоо байдал түүнд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн байлаа. “Гайхамшигтай нилын сиренаг” бодох бүрийд түүний зүрхэнд байсан оч нь улам бүр дүрэлзэн хүчтэй болж эхэлж байсан юм. Түүнийг доромжилж өршөөл эрүүлэх болно!

Гэхдээ ийм хатуу таашаалыг удаан хүлээх хэрэгтэй болжээ – хатан уулзах гэж нэг их яарахгүй байсан юм.Тарса хотын төв талбай дээр бүх нийтийн өмнө шүүн цаазаар авах ял ногдуулж байтал Кидна голын эрэг дээрээс баярласан дуу гарсан гэдэг. Грекчүүдийн нэгэн адил долигонуур киликчууд “Азийн аз жаргалын төлөө Бахустай уулзахаар Венера өөрийн биеэр залрах” гэж байгаа тухай Антонийд дуулгажээ. Тэрээр Бахустай өөрийгөө харьцуулах тун дуртай байсан юм. Гайхсан тэрээр эрэг рүү явлаа. Үнэхээр нүдэнд туссан сайхан зүйл оюун ухааныг эзэмдэхээр байлаа.

…Эрх мэдлийн суудал аятай түүний ирж буй усан онгоц гэрэлтэнэ. Хошуу нь цэвэр алт,Харин дарвуул нь улаан торгоор хийгдсэн Гайхалтай сайхан тансаг үнэх ханхална Тиймээс ч хайрын салхи ичингүйрэх мэт…

/В.Шекспир, “Антоний ба Клеопатра ”/

Хэрэв Цезарийг даруухан байдлаар татаж болох байсан бол Антонийг байлдан дагуулахын тулд илүү хүчтэй зэвсэг хэрэгтэй болжээ. Тэгээд ч Клеопатра сонголтоо буруу хийгээгүй юм. Триумвирын урилгад тэрээр хариуд нь мөн л урилга илгээсэн байна. Тогтоосон цагт Антоний маш тансаг байдлаар өөрийгөө чимэн ирсэн гэдэг.

Сайхан хоол бэлтгэж өгсөний төлөө тогоочдоо бүхэл бүтэн байшин бэлэглэж өгсөн Антоний Клеопатрагийн тогоочид хотыг ч тэр чигээр нь бэлэглэхэд бэлэн байлаа. Харин хатан өөрт нь дэлхий ертөнцийг бэлэглэхэд бэлэн болжээ. Тэрээр хатанг хэрхэн доромжлохыг хүсч байснаа мартан өөрөө түүний хөлд сөгдөн хариу хайрлахыг хүссэн байна. Харин Птоломей-Цезарионы египтийг бүрэн захирах боломжтой болгохын тулд тооцоо сайн хийж чаддаг Клеопатра түүнийг татах бүх л аргыг хэрэглэсэн нь ойлгомжтой.

Тэрээр өөрийн эмэгтэй дүү Арсиноэгийн ард түмэнд нөлөөлөх байдлаас салахыг эрмэлзсэн байна. Ухаангүй хайранд умбасан Антоний тгүүний хоёр хүсэлтийг биелүүлжээ. Цезарионыг Ромын хууль ёсны өв залгамжлагч хэмээн хүлээн зөвшөөрсөн төдийгүй Милетэд нуугдаж байсан Арсиноэг Дианагийн сүмд хороожээ. Харин шагнал тун удалгүй ирсэн байна. клеопатра Антонийнх болсон юм.

Антонийтэй ойр дотно байх нь Египетэд хэмжээ хязгааргүй ноёрхолоо тогтооход тус болно гэдгийг тэрээр сайн мэдэж байсан хэрэг. Ромын цэргүүд цөмрөн орж ирэх боломж нь хатанд дургүйлхсэн ард түмний дургүйцлийг хазаарлан зогсоож байлаа. Хатантай уулзахаас өмнө Парфяны эсрэг байлдах гэж байсан Антоний хавар хүртэл түүнийгээ хойшлуулан гоо үзэсгэлэнт бүсгүйн хамт Александрия руу одлоо. “Юутай ч зүйрлэшгүй” хэмээн нэрийдсэн садар наргиа тэнд эхэлсэн байна. Цезарийн нууц амраг байхдаа Аспазиягийн дүрд Клеопатра тоглож чадаж байсан бол байнга дур булаам, ухаанлаг, улстөр, уран зохиол, соёл урлагийн талаар мөн л сайхан ярьж чаддаг тэрээр ухаантай дарангуйлагчийн ухаанд хүрч чаддаг байсан билээ.

Харин их амархан сэтгэл нь хувирч байдаг Антонийтэй тэрээр жинхэнэ утгаар садар эм болон хувирч, хамгийн муу муухай болгоныг гүйцэтгэхэд бэлэн болжээ. Тэрээр архи дарс ууж, замбараагүй шоглож, эротик дуу дуулан, бүжиглэж, нууц амрагтайгаа хэрэлдэж, цохих зэргээр авирладаг болсон гэдэг. Бүдүүлэг зантай ром эрд хатны гараар цохиулах нь хамгаас илүү таашаал авчрах агаад Софоклын найрал дуутай хамтран дуулж, эсвэл алдарт Сафогийн шүлгийг уншихад зориулагдсан амнаас хамгийн муу муухай хараал урсаж байх зэрэг нь ихээхэн таалагддаг билээ.

‘Юутай ч зүйрлэшгүй” хоёр маань жирийн хувцас өмсөн Александрия хотын гудамжаар явж, эгэл жирийн оршин суугчид адил гудамжинд хэрэлдэн хамгийн муу муухай газарт очиж зугаална. Энэ байдал нь Антонийд ихээхэн таалагддаг байлаа. Иймэрхүү явдлууд заримдаа заримдаа зодооноор төгсөх агаад хичнээн эр зоригтой, хүч чадалтай ч ром эр зодуулдаг байсан гэнэ. Клеопатрад ч багагүй ногддог байсан юм. Гэвч тэр хоёр их л дуртай нь аргагүй ордонд эргэн ирэх төдийгүй дахин тэнэг үйлдэл хийхэд бэлэн байдаг юм.

Иймэрхүү янзаар зугаалдаг болохыг мэдсэн ард түмэн зодооныг зогсоох учир ингэж зугаалах нь утгагүй болон хувирсан гэдэг.

Найр наргианы тансаг байдлыг нэг удаа Антоний ихэд магтсан ч уйтгартай байна хэмээн хэлжээ. Харин хатан хариуд нь арван сая сестерцийг ганцаараа маргааш ууна хэмээн мэдэгджээ. Хатан тоглож байгаагүй нь ойлгомжтой. Маргааш нь найр наадам ид дундаа орж байтал тансаг сувдан ээмгээ чихнээсээ аваад аяга руу хийлээ. Тэнд нь өмнө бэлтгэсэн цуу байжээ. Мэдээж хэрэг сувд хайлсан ба гайхсан зочдын нүдэн дээр тэрээр гашуун цууг уулаа. Ийм эмэгтэйгээр бахархахгүй байхын аргагүй нь ойлгожтой!

“Нилын сиренагийн” гарт зугаацаж байх үед Антонийгийн эхнэр Фульвия нөхрөө “александрын янхан эмэггэйн” гараас хэрхэн мулталж авах аргаа олохоо больсон гэдэг. Тиймээс ч тэрээр Антонийн эрх ашигт нийцэхгүй Перузины дайныг өдөөжээ. Үр дүн нь их сайн үйлчилгээтэй байлаа. Клеопатрагийн нууц амраг Ром руу яаран явсан юм. Харин тэндээ эхнэрээ нас барсныг мэдсэн байна. Октавиантай эвлэрэхийн тулд Антоний өөрийнхөө явдалд гэмшсэн ба түүний дүү Октавиятай гэрлэх зөвшөөрлийг өглөө.

Бүтэн гурван жилийн турш Клеопатра Антонийгээс хагацсан ба гурван ихэр хүүхэд болох Александр, Клеопатра ба Птоломей нарыг төрүүлсэн билээ. Хэмжээ хязгааргүй эд хөрөнгөөр хүрээлэгдсэн хатан өөрийг нь хаясанд шаналан суусан хэдий ч огтхон ч тоохгүй байгаа мэт сэтгэгдэл терүүлэхийг хамгаас илүү хичээнэ. Түүний сэтгэлийг доромжилсон мэт санагдана. Түүний заль мэх ямар ч үр дүнд хүргэсэнгүй гэдгийг тэрээр мэдрэх мэт байсан нь ойлгомжтой.

МЭӨ 36 оны сүүлээр Антоний Сиритэй байдлахаар явсан боловч Азийн нутаг дэвсгэрт хөл тавимагц “Нилын сиренаг” саналаа. Хайр сэтгэл улам хүчтэй дүрэлзсэн ба Клеопатрагийн араас хүн илгээжээ. Тун удалгүй нууц амрагууд бие биенийхээ тэвэрт жаргалтай байх болжээ. Антонийг барьж байхын тулд египетийн шидэт эмэгтэй ихээхэн эелдэг байхыг эрмэлзэх агаад явна гэдэг тухай сонсмогц л үхлүүт өвчтэй мэт болж хоол унд огтхон ч хэрэглэхгүй шөнө өдөргүй уйлж унжин хэвтэнэ. гэвч хичнээн ч жүжиг тавьж байлаа гэсэн Ромын тушаалаар Антоний Ази pyv явжээ.

Гэхдээ нэг их удалгүй Арменийг байлдан дагуулсан ба хааныг нь баривчилсан байна. Өөрийнхөө ялалтыг Антоний Александрийд тэмдэглэхээр шийдсэн юм. Ингэснээр өөрийн эх орон, ард түмэн, сенатыг аймшигтайгаар доромжилсон байна. Харин одоо түүнд юу ч хамаагүй мэт. Ёслолын үйл ажиллагааны үеэр тэрээр гурван ихэр хүүхдийнхээ хувь тавиланг ишйдвэрлэжээ. Тэрээр байлдан дагуулсан мужуудаа хүүхдүүддээ өгсөн байна “Шинэ Изида” гэдэг нэрийг Клеопатра албан ёсоор хүлээн авчээ Тэрээр бурхны хувцас болох бариу даашинз өмсч, толгой дээрээ шонхорын толгойтой, үхрийн эвэртэй титэм тавин хүмүүсийг угган авдаг болсон юм. Антонийг хатны дүрс бүхий мөнгийг гаргахыг шаардсан төдийгүй цэргүүдийнхээ бамбай дээр Египтийн хатны нэрийг сийлэхийг тушаасан гэдэг.

Антоний их удаан хугацаанд эх орондоо ирэхгүй байгаад уурссан Октавиан Клеопатрад дайн зарласан билээ. Гэвч нууц амрагууд огтхон ч сэтгэлээр унасангүй. Харин ч их зоригтой Октавианы эсрэг тэмцэж эхэлсэн байна. Акциум хотын дэргэд болсон далайн тулааны үеэр өөрийн Ашониада’’ хөлөг дээр байсан хатан, нууц амрагийнхаа стратегийг ойлгоогүй учир хамгийн шийдвэрлэх мөчид хөлөг дээрээсээ зугатаасан мм. Ингэснээр ромчууд бүрэн ялалт байгуулсан билээ.

 Антоний өрөөгөө түгжин нууц амрагтайгаа огтхон ч уулзахыг хүсэлгүй олон хоног өнгөрүүлсэн ба түүнийг буруутай хэмээн үзжээ. Бүхнийг мартахын тулд тэрээр ууж эхэлсэн ба харин Клеопатра өөрийгөө хэрхэн алдаршуулах тухай бодож эхэлсэн үе юм. Анх удаа түүний толгойд амиа егүүтгэх бодол орж ирсэн гэдэг. Аугаа тачаангуй энэ эмэгтэй далайн эрэгдээр гайхамшигт бунхан байгуулахыг тушаасан ба тэнд цаг нь ирэхээр бүх л эд хөрөнгийн хамт түүнийг шатаах ёстой байжээ. Гүнзгий шуудуу, өргөгддөг гүүр нь хатанг бусад ертөнцөөс тасрахад тустай. Харин одоохондоо тэрээр амьдралд дэндүү хайртай хэвээр байлаа. Тусгай машин, ажилчид, малын тусламжтай Клеопатра хуурай замаар Улаан тэнгис руу өөрийн усанн онгоцоо шилжүүллээ.

Гэвч хэдхэн хоногийн дараа арабууд түүний онгоцуудыг шатаасан болохыг мэджээ. Бардам зантай египет бүсгүй бууж өгсөнгүй, тэрээр Пелуза болон Александри хотуудын иргэдийг зэвсэглэн тэдний бадрангуй сэтгэлийг дэвэргэх үүднээс өөрийн хүү Цезарионоо кирийн цэрэг болгожээ. Хэрэв ялагдал хүлээх юм бол хор уухад бэлэн болсон юм. Харин түүнд ямар нэгэн өвчин зовлонгүй нөгөө ертөнц рүү илгээх тийм л хор хэрэгтэй байлаа. Тун удалгүй цаазаар авахуулах боолууд дээр хор туршиж эхэлсэн гэдэг. Хатан өөрийн биеэр ихээхэн баргар царайлан, боолууд хэрхэн зовж үхэж байгааг анхааралтай харан сууна. Тун удалгүй, жижигхэн, аспид хэмээх могойн хазалт түүнд ямар ч өвчингүй, сайхан үхлийг бэлэглэх болно гэдгийг мэдлээ.

Харин энэ үед хатан Антонийтэй эвлэрсэн ба дахиад л замбараагүй найр наадам эхэлжээ. “Юутай ч зүйрлэшгүй” хоёр маань “үхэн үхтлээ салахгүй” гэдэг андгай тангараг тавилаа. Үхлийг холдуулахын тулд Клеопатраа нууцаар ихээхэн хэмжээний бэлэг сэлтийг Октавиан-Август руу илгээсэн ба Антонийн хувь тавилан түүнд огтхон ч хамаагүй байлаа. Түүнийг баатар, ялагч байхад нь Клеопатра хайрлаж байсан, харин Октавианыг одоо бол ялагч болсон хэмээн үзнэ. Их хааны дургүйлхэж байгаагАнтонийддамжуулсанилчхатандмуугүйханддагтухайдамжуулсан юм. Хэдийгээр Клеопатра гучин долоон нас өнгөрсөн боловч эрчүүдийг татах увидасаа алдаагүй хэмээн тэрээр бодно. Октавиан түүнийг гучин жилийн өмнө харсан ба түүний гоо үзэсгэлэнгийн тухай алдар цуу эр хүний сэтгэлд хайр биш юмаа гэхэд хүсэл тачаалыг сэрээж чадна хэмээн тэрээр найдаж байсан хэрэг. Тэгсэн тохиолдолд тэрээр аврагдах болно.

Хэдхэн хоногийн дараа хаан Апександри хотын ойролцоо ирж буудаллаа гэдэг мэдээ ирсэн ёайна. Харин энэ удаа Антонийн ромчуудыг зугатаахад хүргэсэн юм. Харин баярласан Клеопатра түүний хүзүүнээс зүүгдэн сайхан цээжээ дуулгад нь уржээ. Гэвч Октавианд нэмэлт хүч ирсэн бөгөөд Антонийгийн цэргийн дотор самуун дэгдэж эхэлсэн юм. Клеопатра үнэнч хамтран зүтгэгч Ирой ба хармионагийн хамт дөнгөж саяхан баригдсан бунханд яаравчлан очсон байна. Тэрээр нууц амрагтаа үхсэн гэдэг мэдээллийг хүргэсэн боловч үнэн хэрэгтээ тэр тухай огтхон ч бодоогүй байлаа.

 Ухаанаа алдах шахсан Антоний хатны эрэлд гарч ордоны булан бүрийг нэгжсэн гэдэг. Нууц амраг нь түүнээс урвасан гэдэгт тэрээр итгэлтэй байсан юм. Гэтэл энэ үед Клеопатраг нас барсан тухай түүнд мэдээлсэн билээ. Катон болон Брунтыг дууриасан тэрээр өөрийнхөө илдээр амиа егүүтгэсэн байна. Энэ тухай мэдсэн Клеопатра сэтгэлээр унаж ихэд гутарсан гэдэг. Үхсэн ч амьд байгаа ч хамаагүй Антонийг авчирч өгөхийг тэрээр тушаажээ. Ром эр хэдийгээр үхлүүт шарх авсан ч амьдарсан хэвээр байлаа. Хатан амьд байгаа гэдэг мэдээг авмагц тэрээр хайртай эмэгтэйнхээ гар дээр үхэхийг хүссэн юм. Урвалтаас айсан Клеопатра бунханы үүдийг нээхээс татгалзсан ба хамтран зүтгэгч хоёр бүсгүйн хамт утсаар цусанд будагдсан, орлиж чарлаж байгаа Антонийг дээш нь гаргаж авсан байна. Уйлж унжсан хатан, хайртай хүнийхээ цээжийг налан галзуу мэт үнсэнэ. Антонийгийн хүсэл биеллээ: тэрээр хамгаас илүү хайртай “нилын сиренагийн” rap дээр насан эцэслэсэн юм.

Энэ үед ромын цэргүүд Александри хотыг эзэлж авсан байна. К леопатрагийн ордонд хаясан хүүхдүүдийг хааны тушаалаар Ром руу хүргэсэн юм. Октавиан сайхан сэтгэлтний дүр эсгэн хоёр зүйлийг л хүслээ: Египетийн хатны эд хөрөнгөөр цэргүүддээ цалинг нь өгөх, ялалтын ёслолд хатныг оролцуулах.

Антонийг оршуулмагц Клеопатра ордонд шилжин орсон ба түүнд хааны хүндэтгэлийг үзүүлсэн билээ. Гэсэн хэдий ч хоригдол хэвээр байна гэдгээ тэрээр сайтар ухаарсан юм. Хатан Октавианы анхаарлыг татах гэж оролдсон боловч тун удалгүй ойрмогхон хүрээллийн нэгэн хүн аймшигт мэдээллийг түүнд дуулгажээ. Хоёр хоногийн дараа Клеопатраг Ром руу авч явах агаад “бурханлаг” Цезарь болон Антонийгийн нууц амрагийг ард түмэнд харуулах болно гэсэн юм.

Маргааш өдөр нь хатан тансаг цэнгүүн зохион байгууллаа. Хааны өмсгөлтэй, толгой дээрээ титэм тавьсан тэрээр ширээний ард суухдаа Октавианд захидал илгээжээ. Энэ үед ромын цэргүүдээс зөвшөөрөл авсан тариачин эр ордонд орж ирэн хатанд шинэхэн цуглуулсан жимс бүхий сагсыг өглөө. Зочдыг тараагаад Клеопатра үнэнч үйлчлэгч Ирой болон Хармионагийн хамт унтлагын өрөө рүүгээ орсон гэдэг. Тэрээр алтан орон дээр хэвтээд жимсийг зайлуулмагц унтаж буй могойг олж харсан юм. Алтан зүүгээр тэрээр могойг сэрээн хатгууллаа.

Сандарсан хаан ордонд ирэхэд аймшигт дүр төрх түүний нүдний өмнө харагдсан байна. Клеопатра мөнхөд нойрсчээ. Ира нас барчихсан хатныхаа хөлд хэвтэж байсан бол Хармиона арайхийж амсгалах хирнээ хатныхаа үсийг янзалж байв.

Ингэж л хамгийн тачаангуй, завхай хатны амьдрал дууссан билээ. Клеопатраг ингэж амиа хорлосонд Октавиан дургүйлхсэн ч гэсэн түүний эр зоригийг шагшсан тэрээр Антонийгийн дэргэд тансаг байдлаар оршуулахыг тушаажээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!