LOADING

Type to search

Uncategorized

​Б.Энхмаа: Элэг, цөсөө угаахаасаа өмнө мацаг барих ёстой

Share

“Очир релакс” эмнэлгийн зөвлөх эмч Б.Энхмаатай ярилцлаа.

-Юун түрүүнд элэг цэвэрлэх, мацаг барих зэрэг нь ямар ялгаатай болохыг тайлбарлана уу?

-Манай монголчууд их олон зүйлд төөрдөг. Мацаг барих, элэг, цөс угаах, цэвэрлэх гэдгийг тус тусад өөр аргаар хийх ёстой мэтээр ойлгоод байдаг. Гэвч эдгээр нь нэг л арга замаар биеэ хоргүйжүүлж, цэвэрлэх үйлдэл юм. Тэгэхээр элэг, цөс угаахдаа хамгийн түрүүнд мацаг барих ёстой. Өөрөөр хэлбэл, хоолныхоо хэмжээг багасгаж эхэлнэ. Үүнийг орчинд үе дитокс хоол, дэглэм зэргээр ярих болсон. Гэвч энэ бол элэг, цөс угаах, мацаг барих үйлдлийг өөрөөр нэрлэж, хүмүүсийн анхаарлыг татах гэсэн маркетингийн арга шүү. Тиймээс хамгийн түрүүнд хоолны дэглэм барьж эхлээд, элэг, цөсөө эмчийн хяналтын дор цэвэрлэх нь чухал. Хүн  хүний биеийн онцлог өөр учраас тохирох аргаар цэвэрлэгээ хийснээр үр дүн гарна. Ер нь зөвхөн элэг, цөс биш уушги, тархи, гэдэс, бөөрийг ч угааж, цэвэрлэх хэрэгтэй байдаг. Манай эцэг, эх Польш, ОХУ-д амьдарч байгаад 2005 онд Монголд ирээд элэг, цөс угаах аргыг нэвтрүүлсэн. Тэр үед хэн ч энэ тухай мэдэхгүй байсан учир манай эмнэлэгт мэргэжлийн хяналтын шалгалт долоон удаа ирж, шалгалт хийж, элэг, цөс угааж болохгүй гэдгийг нотлохыг оролдож байсан.  Бид маш их тэмцлийн дундаас энэ ойлголтыг хүмүүст түгээсэн юм.

-Махан хоол их идэхгүй байгаа ч турдаггүй хүмүүс бий. Энэ юунаас шалтгаалж байгаа бол?

-Монгол эмэгтэйчүүд хоолноосоо авах шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй болжээ. Хүн амин дэм, амин хүчил, эрдэс давсыг заавал гаднаас буюу хоол хүнсээрээ дамжуулан авах хэрэгтэй. Мөн уураг, өөх тос, нүүрс ус гэсэн бодисын солилцооны үндсэн бүтээгдэхүүн байдаг. Гэтэл турахын тулд мацаг барьж явсаар бие хэрэгтэй шим тэжээлээ авч чадахаа больсон байна. Шинжлэх ухааны хэллэгээр далд өлсгөлөнд өртчихсөн. Харахад тарган, илүүдэл жинтэй мэт харагдаж байгаа боловч биедээ хэрэгтэй шим тэжээлээ авч чадаагүйн улмаас сульдаатай, ядаргаатай болчихсон байдаг. Мөн нөгөө талаар хүний биед байх ёсгүй бодисууд нь илүүдээд байна. Зам дээр гараад л хар тугалгаар амьсгалж байгаа шүү дээ. Хар тугалга гэдэг бол нефть, бензин, дизель зэрэг хортой бүтээгдэхүүнээс  гардаг. МУИС үсээр хар тугалгын хэмжээг оношилдог лабораторид судалгаа хийхэд биед байх ёстой зүйл нь дутагдаж, хортой бодисууд нь илүүдэж, хордлогын байдалтай байгааг тогтоосон. Тиймээс л элэг, цөсөө угааж, биеэ хоргүйжүүлэх нь чухал болоод байгаа юм. Гэтэл хүмүүс ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл цуглуулж, өөртөө тохирсон аргыг өөр нэгэнд зааж, сургаж бие биенээ хоролж байна. Жишээ нь, жүүс ууж турж, гэдэс дотроо цэвэрлэх зэргээр ярьж байгаа нь буруу.

-Заавал элэг, цөсөө угаахгүйгээр зөв хооллох болон бусад аргаар биеэ эрүүл байлгаж болох уу?

-Болохгүй. Элгийг машинтай зүйрлэвэл маслын шүүлтүүр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чиний цусанд орсон бүх хорыг шүүж байдаг эрхтэн. Бөөр гэдэг нь хортой бодисоо ялгаруулж, хорыг шээс болгодог. Хүмүүс машиныхаа шүүлтүүрийг жил 2-3 солиулдаг. Түүнтэй адил элгийг цэвэрлэхгүй бол сайн зүйл идээд ч нэмэргүй гэсэн үг. Тиймээс хүн жилдээ 1-2 удаа, ялангуяа 40-өөс дээш насныхан жилд заавал нэг удаа бүх эрхтэн системээ цэвэрлэж, хоргүйжүүлэх ёстой байдаг. Уг нь манай монголчуудын уламжлалт хооллолтын арга барилаар биеэ хоргүйжүүлдэг хүмүүс байсан. Зундаа ааруул цагаан идээгээ идээ л цэвэрлэчихдэг. Дэлхийн бүх ард түмэн шашин, хоолныхоо соёлоор биеэ эрүүлжүүлдэг байсан шүү дээ. Оросууд хавар 45 хоног шар сүү, ногоо хоёр л хэрэглэдэг. Мусульманчууд хавар рамадан сараар биеэ эрүүлжүүлдэг юм.  Тэгэхээр зун цагаан идээ идэх нь биеэ цэвэрлэх энгийн бөгөөд дэвшилтэт арга. Тэр үед шимэгчээсээ ч салж, цагаан идээгээрээ витамин, кальци нөхчихдөг. Тиймээс эмчид үзүүлж, биеэ цэвэрлэж чадахгүй бол 7-8 сардаа цагаан идээгээр хооллоорой гэж зөвлөе. Энэ үедээ хэт их махсаад байвал борцтой шөл ууж болно.  Ер нь бол монгол хүн ямар байдаг тэр хэвээрээ л байхад болно шүү дээ.  

-Тэгвэл элгийг яг яаж угааж, цэвэрлэх ёстой юм вэ?

-Эхлээд бид үйлчлүүлэгчээ үзэж, элэг, цөс угааж болохгүй буюу харшлах заалт байгаа эсэхийг тогтооно. Үүнд, тураалтай, ядарсан, дөнгөж төрсөн, даралт унасан, ямар нэгэн эрхтний үйл ажиллагааны дутагдал байгаа эсэхийг тогтоогоод бэлтгэл ажилдаа орно. Бэлтгэл ажлаар юу хийх вэ гэвэл, манай монголчуудын ихэнх нь элэг, цөс, ходоод, бөөр гээд ямар нэг эд эрхтний үрэвсэлтэй болчихсон байдаг учраас үрэвслийг дарж байгаад угаадаг. Анх бид мацаг барих аргыг зөвхөн алимаар хийдэг байсан бол сүүлийн 2-3 жилд алимаар мацаж бариж болохгүй болсон. Учир нь хүмүүс олон зүйлд хордсоноос болж, тэрхүү ачааллыг дааж чадахгүй, биеийн тэнхээгүй болчихсон байна. Мөн хий ихтэй болсноор гар  хөл бадайрах, хөших, толгой өвдөх, цанхайх, тулах, зогьсуулах, хэрхрэх, унгах, гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм зовууртай хүмүүст алим идүүлэхээр хий улам ихсэх учраас хий дарах хоол хэрэглэх хэрэгтэй болсон юм.   

-Хэдэн хоног дэлгэм барьж, элгээ цэвэрлэдэг юм бэ?

-Хүн хүнээсээ шалтгаалаад янз бүр байдаг. Мацаг барих үедээ бөөр, үе мөчөө цэвэрлэчихдэг. Дараа нь элэг, цөсөө цэвэрлээд, эцэст нь ходоод гэдсээ угаах байдлаар гурван системийг цэвэрлэдэг юм. Гэвч орчин үед хүмүүсийн эрхтэн нэг удаагийн угаалгаар цэвэрлэгдэх нь бага болж. Энэ нь шимэгч ихтэй болсноос шалтгаалж байгаа юм.  Тиймээс цэвэрлэгээ 3-10 хоног үргэлжлэх тохиолдол бий. Зарим хүнд шар сүүний цэвэрлэгээ, өөр нэгэнд нь зөвхөн усны цэвэрлэгээ хийж байна. Угаагаад гүйлгэж буй тэрхүү үйлийг уламжлалт анагаах ухаанаар туулгах засал гэж нэрлэдэг. Гэхдээ цөсний чулуутай хүмүүст туулгах засал хийж болохгүй. Тийм хүмүүст усаар цэвэрлэгээ хийдэг юм. Энэ мэт эмчилгээний олон арга, цэвэрлэгээ хийхээс өмнөх бэлтгэл хийх хэрэгтэй байдаг учраас эхлээд заавал эмчид үзүүлж, өөрт тохирсон аргаа олчхоод дараа нь гэрийн нөхцөлд өөрөө цэвэрлэгээ хийж болно.

-Элэг, цөс угаахад хамгийн тохиромжтой улирал аль нь вэ?

Ер нь бол хавар элэг, цөсөө цэвэрлэхэд сайн гэдэг. Гэхдээ эмнэлэгт хийлгэж байгаа тохиолдолд дөрвөн улиралд хийнэ. Учир нь эмнэлэг уламжлал болон шинжлэх анагаах ухааныг хослуулж, дутагдалтай амин хүчлийг тариагаар нөхөж өгдөг юм.   

-Элэгний В, С вирустэй хүмүүс болон ямар нэгэн эд эрхтний хагалгаанд орсон хүмүүс биеэ цэвэрлэж болох уу?

-Элэгний В, С вирустэй хүмүүс болно. Яагаад гэвэл, В, С чинь элэгний эсийн дотор шимэгчлээд орчихсон байдаг учир цэвэрлэж, дэглэмээ бариад итгэлтэй хандаж чадвал эдгэрэх магадлалтай. Харин хагалгаанд орсон хүмүүс харшлах заалттай учраас цэвэрлэж болохгүй.  

-Насны хувьд ямар нэгэн хязгаар бий юу?

-Бид шаардлагатай бол 6-7 настай хүүхдэд ч цэвэрлэгээ хийдэг. Учир нь ээж, аав нь бүгдээрээ хелинкобактеритай болчихсон учраас  ходоодны үрэвсэл нь ихэссэн хүүхдүүдэд цэвэрлэгээ хийхээс өөр аргагүй болсон. Харин ахмад настай 60-70 настай хөгшин хүнд хийхгүй.

Эх Сурвалж: itoim.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!