LOADING

Type to search

Uncategorized

Таны биед юу хэрэгтэй байгааг илтгэх 7 хүсэл

Share

Хар шоколад

2016 онд Хоолны нэмэлт тэжээлийн тухай сэтгүүл дээр гарсан амьтад дээр хийсэн судалгаагаар хар шоколадны зөв хэрэглээ нь сэтгэцийн олдмол өвчнийг бууруулдаг гэдэг нь нотлогджээ.  Зарим хар шоколад нь лаазтай кола (30 мг орчим) -аас их кофеин агуулдаг бөгөөд төв мэдрэлийн системийг өдөөдөг тул эрч хүчийг нэмэгдүүлдэг. Тиймээс, ядрах, нойрмоглох бүртээ илүү үр бүтээлтэй болохын тулд бие махбод хар шоколад хүсэх нь хэвийн үзэгдэл юм.
Мөн биед магни хэрэгтэй. Хар шоколад нь самар шиг хэмжээний магни агуулдаг байна.

Самрын тос

Ерөнхийдөө самрын тос нь тэжээллэг чанараараа баялаг юм. Энэ нь ихэвчлэн холестерины түвшинг бууруулахад зориулагдсан эм үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг. Хоол тэжээлийн дутагдалд орсны улмаас самрын тос идэхийг хүсч болно. Энэ бүтээгдэхүүн нь уураг, антиоксидант, өөх тос, төмөр, магни, кальцийн эх үүсвэр юм.

Мөс

Үе үе хүйтэн мөстэй зүйл уумаар санагдах, мөс зажлах хүсэл төрөх нь ихэвчлэн төмрийн дутагдалтай холбоотой байдаг. Энэ нь цус багадалттай үед тохиолдож болно. Мөн бас нэг шалтгаан нь стресс, сэтгэл хөдлөлийн асуудал юм.

Нарийн боов

Нарийн боов нь маш их нүүрс ус агуулдаг. Зүсэм бялуу идсэний дараа сэтгэл хангалуун болох бөгөөд түүнд агуулагдах илчлэг нь маш их эрч хүч өгхөөс гадна бялуу идэхэд серотонин хэмээх аз жаргалын даавар ялгардаг. Судалгааны үр дүнд “бүх нийтийн нүүрс ус хүсэх цаг” нь 15.30-17 цагийн хооронд байдгийг тогтоожээ. Тиймээс хоолны дэгэм барьж байгаа бол энэ хугацаанд болгоомжтой байгаарай. Түүнчлэн үр тариан бүтээгдэхүүн, талх, бялуу, гоймон идэх хүсэл төрөх нь  хром болон азотын дутагдалтай холбоотой байдаг аж. Зарим судлаачид стресстсэн үед нүүрс ус ихтэй хүнс идэх хүсэл нэмэгддэг гэжээ. 

Мах ба гамбургер

 Хэрэв гэнэт гамбургер идэхийг хүсч байгаа нь цаад утгаараа мах идэхийг хүсч байгаагийн илрэл. Маханд их хэмжээний уураг, төмөр, цайр, В витамин агуулагддаг. Тиймээс эдгээрийн дутагдлын шинжийг илтгэж магадгүй.  Түүнчлэн нэг судалгаагаар уургаар баялаг хоол хүнсний дэглэм барих нь хэт хөнгөн зууш, хэт таргалалтаас зайлсхийх түлхүүр байж болох юм гэжээ.

Хийжүүлсэн ундаа

Ам цангасан үедээ ус биш хийжүүлсэн ундаа илүүд үздэг нь зөвхөн амтанд хамаатай асуудал байж болох юм. Гэхдээ сода нь фосфорын хүчил агуулдаг бөгөөд энэ нь яснаас кальци, магнийг гадагшлуулдаг. Тиймээс өдөр бүр хэрэглэснээр эдгээр хоёр шим тэжээлийн бодисыг хангалттай авч чадахгүйд хүрнэ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!