LOADING

Type to search

Uncategorized

Та амьдралдаа сэтгэл хангалуун биш бол төлөвшөөгүй байна гэсэн үг

Share

-Сэтгэлзүйч зөвлөж байна-

“Эрүүл мэндийн мэдээ” сонинд сэтгэлзүйчээс асуух хэдэн асуулт иржээ.

Энэ удаа бид гэр бүлийн хүрээнд үүсдэг түмэн асуудлыг хэрхэн даван туулах талаар Л.Нарантуяа танд зөвлөж байна.

ЯДУУ ЭСВЭЛ БАЯН БАЙХ НЬ СЭТГЭЛЗҮЙН АСУУДАЛ

-Гэрийнхээ ачааг үүрч явдаг эмэгтэйчүүд олон байдаг. Түүндээ сэтгэлээр унаж явдаг хүн ч цөөнгүй бий. Ийм эмэгтэйчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүн өөрийнхөө амьдралд гомдож, цөхөрнө гэдэг өөрөө өөрийнхөө амьдралын утга учрыг ойлгоогүй байна гэж үздэг. Хүн түүнийгээ үүрч, дааж явах л учиртай. Харин өнөөдөр та ганцаараа тэр айлыг үүрч яваа мэт санагдавч ирээдүйд хөгшрөхийн цагт зовж өсгөсөн хүүхдүүд чинь таныг тэжээх, тэтгэх болно.

Хэрэв хүүхдүүдээ өсгөж чадахгүй, тэр хүүхдээ аавд нь эсвэл хадамдаа өгөөд жаргалаа хөөсөн бол эргээд хүүхдүүд чинь таныг насны эцэст харж үзэхгүй. Та амьдралдаа сэтгэл хангалуун биш бол төлөвшөөгүй байна л гэсэн үг. Та гэрт амьдарч байвал гэрт амьдрах хэмжээнд, тансаг хауст амьдарч байвал тэр хэмжээнд л сэтгэж, ажиллах хэрэгтэй.

Гадны хэн нэгэн хүнээр харж үзүүлэх гээд байх хэрэггүй. Хэн нэгний гарыг харсан хамааралтай байдал хэзээ ч аз жаргал авчирдаггүй. Сайхан амьдаръя гэвэл 24 цаг ажил хийгээд аль болох сайн хүмүүстэй нийлж, сурах хэрэгтэй. Муу хүмүүстэй хов жив ярьж өдөр хоногийг өнгөрөөгөөд эцэст нь зовлонтой ядуу зүдүү амьдарч байна гэдэг бодол сэтгэлгээний асуудал. Ер нь хүн ядуу, баян байна гэдэг нь сэтгэл зүйн асуудал шүү дээ.

ЯМАР НЭГЭН СААД ТОТГОРЫГ ДАВЖ БАЙЖ ЖАРГАЛ ИРДЭГ

– Бүтэл муутай хүнтэй суусан ч “Би энэ амьдралыг авч явах ёстой” гээд хатуу шийдсэн эмэгтэй нөхрийнхөө алдааг яаж мартаж, шархалсан зүрхээ хэрхэн эдгээх вэ?
-Ханилж суухад олон зовлон тохиолдоно. Шархалсан, ганцаардсан зодуулсан, уйлсан энэ бүх асуудал таны жаргалд хүрэх анхны эхлэл. 63 жил амьдарсан 90 настай гэр бүл байна. Тэд үргэлж жаргаж байгаагүй. Эмэгтэй нь 30 жил зовохын дээдээр зовж байсан. 13 хүүхдээ ганцаараа өсгөсөн. Нөхөр нь гэрийн бараа харахгүй гурван сараар явчихдаг байсан. Тэр үед ямар гаслантай хорвоод ямар хэцүү хүнтэй ханилаад амьдарч байна вэ гэдэг байсан. Гэсэн ч 50,60 нас хүрэхийн цагт нөхөр нь гэр бүлдээ санаа тавьдаг болж 38 жил жаргаж байна.

Гэхдээ хүн болгоныг ингэж зовох хэрэгтэй гэсэн үг биш. Жаргал дардан замаар ирдэггүй. Ямар нэгэн саад тотгорыг давж байж ирдэг. Өнөөдөр нөхөр чинь ажил нь бүтэхгүй, хангалттай мөнгө олж чадахгүй гээд архи ууж байж ч магадгүй. Эмэгтэй хүмүүс жижиг, сажиг чимхлүүр ажил хийж байгаа нь эхэндээ амьдралыг авч яваа юм шиг харагдана. Гэвч үнэн хэрэгтээ нөхөр нь байдаг эмэгтэй, нөхөргүй эмэгтэй хоёрын хооронд том ялгаа бий. Нөхөртэй эмэгтэй илүү жаргалтай байдаг.

Ер нь заавал эрэгтэй хүн мөнгө олох шаардлагагүй шүү дээ. Би гэрээ авч явж байна, дуугүй бай гээд харьцаад байвал тэр хүн өөрийн эрхгүй эмэгтэй хүнийг хэл, яриагаараа дийлэхгүй учраас зодоон цохионд хүрдэг. Номхотгож, буулгаж авдаг. Эхнэр нь илүү мөнгө олдог бол яагаад хайрлана гэж амласан нөхөртэйгөө олсон мөнгөө хувааж болохгүй гэж. Заавал мөнгө олдог хүнийг хүн, чадахгүй бол хүн биш гэж үзэж болохгүй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!