₮ 0

No products in the cart.

Хоёр ламын яриа

Хоёр лам хамт явж байгаад голын эрэг дээр иржээ. Тэр голын эрэг дээр ганган хээнцэр хувцастай залуухан бүсгүй гүнзгий голыг хувцсаа норголгүй туулж, нөгөө эрэгт хүрч чадахгүй гайхан зогсож байв гэнэ. Хоёр ламын нэг нь огтхон ч эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр шууд тэр бүсгүйг тэврэн авч мөрөн дээрээ суулгаад хув хуурайгаар нь голын нөгөө эрэгт гаргажээ. Голын нөгөө эрэгт гараад нөгөө ламаа хүлээж цааш хамтран явцгаалаа. Түүнээс хойш бараг цаг шахам явсны дараа нэг лам нь нөгөөхөө шүүмжлэн, “Чи буруу юм хийснээ мэдэж байна уу? Лам нар бид цөм эмс охидтой орооцолдох ёсгүй биз дээ? Чи яаж энэ дүрмийг зөрчиж чадваа” гэх мэтээр уурлан загнаж гэнэ. Бүсгүйг үүрч голын эрэгт хүргэсэн лам чимээгүйхэн сонсож байснаа, “Би тэр бүсгүйг бүр нэг цагийн өмнө голын эрэг дээр буулгасан шүү дээ. Харин чи яагаад түүнийг өнөөг хүртэл сэтгэлдээ үүрээд байгаа юм бэ?” гэсэн гэдэг.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...