LOADING

Type to search

Онцлох

Саша Беловын дүрээр танигдсан Сергей Безруковын ээдрээт амьдрал

Share

“Хүмүүс” булангийнхаа энэ удаагийн дугаарт Оросын ардын жүжигчин Сергей Безруковын талаар хүргэж байна. Хүмүүс түүнийг “Бригада” киноны Саша Беловын дүрээр нь илүү сайн мэднэ. Сергей Безруковын тоглосон кино бүрт нь дуртай, дүр болгонд нь хайртай хүмүүст зориулж бэлтгэлээ.

Тэрээр 1973 оны аравдугаар сарын 18-нд төрсөн. ОХУ-ын ардын жүжигчин бөгөөд жүжгийн 30 гаруй, киноны 60 гаруй дүрд тоглосон байна. “Бригад”, “Участок”, “Мастер ба Маргарита”, “Есенин”, “Пушкин, Сүүлчийн дуэль”, “Высоцкий, Амьд байгаад чинь баярлалаа”, “Матч” тэргүүтэй олны хүртээл болсон олон сайхан киноны дүрийн эзэн билээ.

Сергей Безруков өдгөө Москвагийн улсын драмын театрт урлагийн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. Тэрээр энэ театртаа нэлээд олон жил жүжигчнээр ажилласны эцэст удирдах албан тушаалд дэвшжээ.

Энэ жил 46 нас хүрч байгаа тэрээр жүжигчнээс гадна продюсер, зохиолч, дуучин зэрэг олон мэргэжил зэрэг эзэмшсэн хүн юм. Мөн бизнесийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан авьяаслаг нэгэн билээ.

Түүний анхны эхнэрийг Ирина гэдэг. Тэд 2000-2015 онд кино урлагийн хамгийн сайхан хос байсан билээ. 2015 оны хавар Иринагийн өмнөх гэрлэлтээс төрсөн хүү Андрей Ливанов 25 насандаа чихрийн шижин өвчнөөр нас барсан юм. Хүүг 10 настайгаас хойш хамт байсан Сергей Безруковт энэ явдал хүнд цохилт болсон гэдэг. 2015 онд тэдний гэр бүлд том гарз тохиосны дараа жүжигчид гэрлэлтээ цуцлуулж, найзууд хэвээр үлдэх шийдвэр гаргасан байдаг.

Үүний дараагаар Ирина телевизийн шоу нэвтрүүлэг хөтөлж эхэлсэн бөгөөд анхны зочин нь Сергей Безруков байсан юм.  Ирина нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа  “15 жил тэр миний цорын ганц эр хүн байсан. Тийм л хүнтэй амьдралын бүхий л цаг үеийг хамт туулахыг хүсдэг. Түүнтэй хамт байсан цаг мөчүүдэд харамсах зүйл юу ч байхгүй” гэжээ.

Харин Сергейн хувьд гэрлэлтийн 15 жилд ганц эхнэртээ үнэнч байсангүй. Кристина Смирнова гэх жүжигчин бүсгүйтэй удаан хугацааны харилцаатай байж, 2008 онд охин Александра, 2011 онд хүү Иван нь төрсөн гэлцдэг.

Сергей Иринагаас салсны дараа ганц бие амьдралаар удаан явсангүй. Губернийн драмын театрын найруулагч Анна Матисонтой 2016 оны гуравдугаар сарын 11-нд гэрлэж, тэр оны долдугаар сарын 4-нд охин Мария төржээ. Харин 2018 оны аравдугаар сард хүү Степан төрсөн байна. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!