LOADING

Type to search

Ухаарахуй

Бие, хэл, сэтгэлийг ариусгах тарни бясалгал

Share

Оройн хүрдэнд цагаан Ум гэрэлтэнэ. Тэр бол бүх бурхадын лагшин буюу гэрлэн биеийн эрчим. Гоо сайхан, мөнх оршихуйн бэлгэ тэмдэг. Тархины төвд туяаран буй цагаан гэрэлд төвлөрч Ум тарнийг алгуурхан дууд.

Хоолойн хүрдэнд улаан Аа гэрэлтэнэ. Тэр бол бүх бурхадын зарлиг буюу ариун үгийн эрчим. Тэнгэрлэг уран бүтээлийн дохио. Улаан гэрлийн цацралд төвлөрч Аа тарнийг алгуурхан дууд. Зүрхний хүрдэнд хөх Хум гэрэлтэнэ. Тэр бол бүх бурхадын таалал буюу цэвэр ухамсрын эрчим. Цаглашгүй энэрэл хайрын ундарга.

Зүрхэн тушаах хөх гэрэлд төвлөрч Хум тарнийг алгуурхан дууд. Тарни тус бүрийг гурав буюу түүнээс дээш тоогоор дуудаарай. Дуудлага бүрийн дараа бие, сэтгэлийн ариуслыг мэдрэн хэсэг зуур ажиглах хэрэгтэй. Улмаар амьсгал авах бүрээ Ум, шингээхээ Аа, гаргахаа Хум хэмээн мэдэрч амьсгалаа ажиглан бясалгах нь аниргүйн очирт тарни.

“Аниргүйн очирт тарни нь тарни урилга бүхний хаан” хэмээн судар номд онцолжээ. Дөрвөн зүйлийн ухамсарт гэрчлэлээр гэм бүхэн өөрөө арилж, эрдэм бүхэн аяндаа дэлгэрнэ гэж Бурхан багш сургажээ. Уламжлалт орчуулгад “Дурьдлыг чухаг агуулах дөрвөн зүйл” гэдэг.

Биед агуулах нь: Үйлдэл бүрээ ухамсарлах, үйлдэл үгүй үед амьсгалаа ажиглах. Бодолд агуулах нь: Бодлын урсгалд авталгүй хөндлөнгөөс гэрчлэх. Мэдрэмжид агуулах нь: Таатайд нь шунаж, таагүйд нь уурлалгүй тэгш амгалан ажих. Ном (Дарма) буюу мөн чанарт дурьдлыг агуулах нь:

Сэтгэлийн тусгал бүхнийг мөнх бус болоод хоосон чанарын ном хэмээн онож, хоосон төлөвт орших үедээ ажиглагч ухамсар өөрийгөө гэрчлэх. Үүнд Бурхан багшийн сургаал ном бүхний зүрхэн шим агуулагджээ. – Агнистын Гэгээ цувралаас.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!