LOADING

Type to search

Мэдээ

Солонгосын хамгийн хүсэмжит эмэгтэй жүжигчин Ха Жи Воны тухай сонирхолтой баримтууд

Share

Солонгосын нэртэй  жүжигчин Ха Жи Воныг “Балид болсон явдал” киногоор нь манай үзэгчид  илүү мэднэ. Солонгос төдийгүй Азидаа нэр хүндтэй Ха Жи Вон  нь анх 18 настайгаасаа эхлэн дэлгэцийн урлагт хөл тавьсан байна. Түүнээс хойш  бүхий л жанрын кинонд тоглосон байдаг. Түүнчлэн Солонгосдоо хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг ажээ.Түүнийг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Өмнөд Солонгос улсын кино урлагийн 2000-аад оны гол төлөөлөгчдийн нэг болсон жүжигчин Ха Жи Вон 1978 оны 6 сарын 28-нд Өмнө Чүнчон аймгийн Пурён хотын цэргийн ангийн эмнэлэгт төржээ. Тэрээр анх Чонь Хэ-рим нэртэй байсан аж. 18 настайдаа өсвөр насныхны талаарх өгүүлсэн олон ангит кинонд тоглож урлагт хөл тавьжээ.

Үүнээс хойш  тэрээр адал явдал, тулаан, инээдэм, хайр дурлал, спорт, аймшгийн гэх зэрэг олон төрлийн кинонд тоглож, эршүүд, сэргэлэн, цог жавхаатай, энхрийлмээр, тулаанч, дайчин шинж байдлыг дүрслэн харуулдаг байв.

Тэрээр «Нууц» (2003), «Таму» (2003), «Балид болсон явдал» (2004), «Хуан Жин И» (2006), «Нууц цэцэрлэг» (2010) зэрэг олон ангит киногоороо олон шагнал хүртэж, үзэгчдийн хайр талархлыг хүлээж чадсан. Мөн «Харилцуур утас» (2002), «Секс бол юу ч биш» (2003), «Ноён их занттай өнгөрүүлсэн зуун хоног» (2004), «Мангар» (2007), «Цүнами» (2009), «Үүрд хамт байгаач» (2009) зэрэг уран сайхны киноны гол дүрийг чадварлаг бүтээж чаджээ.

Үзэгчдийн хагийн сайн мэдэх даргаагийн кино бол “ Нууц цэцэрлэг” юм. Уг кино 2010 онд Солонгос улсын хэмжээнд үзэгчдийн сэтгэлд маш их хүрч, алдаршса. байна. Ха Жи Вон 2010 онд зохиогдсон SBS Drama Awards-аас энэ цувралд тоглосноор олон шагнал хүртжээ.

Ха Жи Вон нь хамгийн өндөр цалинтай жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог. Тэрээр маш олон телевизийн болон веб цувралуудад тоглосон төдийгүй олон улсын фенүүдийн тоогоороо тэргүүлдэг байна. Инээдмийн, романс, адал явдалт гээд тоглосон кино бүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг жүжигчин маань киноны 1 ангид 117 орчим саяар тоглодог байна.

Нэг сонирхолтой зүйл дурьдахад, тэрээр 2015 онд “Сайн уу Сайнаа?” нэвтрүүлэгт орж байсан удаатай.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!