₮ 0

No products in the cart.

Б.Болормаа: Хүүхдийг битгий сэгсрээрэй, ганцхан хором ч болтугай тэсээрэй

Бага насны хүүхдийн тархины даралт, сэгсрэх хам шинжийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эмч Б.Болормаа хүргэлээ.

Тархины даралт бол бие даасан өвчин биш юм
Тархины даралт нь бие даасан өвчин биш бөгөөд гавлын дотоод даралт ихсэх үед гардаг эмгэг хам шинж юм.

Гавлын хөндий нь тархины эд, түүгээр гүйж байгаа цус, тархин, нугасны шингэн гэсэн гурван эзэлхүүнт бүтэцтэй байдаг.

Энэ гурвын нийлбэр эзэлхүүн нь ихэссэнээс болоод гавлын дотоод даралт ихсэх хам шинж үүсдэг.
Гавлын дотоод даралт нь дараахь механизмын дүнд ихэсдэг:

Тархины хаван /Мэдрэлийн эсэд хүчилтөрөгч очихгүй, саатсанаас болж мэдрэлийн эс бодисын солилцооны алдагдалд ордог. Улмаар сэргэлтгүй өөрчлөлтөд орвол тархи хавагнаж, эзэлхүүн ихэсдэг. Хязгаарлагдмал гавлын хөндийд байгаа тархины эзлэхүүн ихсэхээр даралтын шинж өгдөг. Энэдээс гарч ирэх эмнэлзүйн шинжийг гавлын дотоод даралт ихсэх хам шинж гэнэ/
Тархи, нугасны шингэн үлэмж ихэссэнтэй холбоотой тархи усжих хам шинж нь гавлын дотоод даралт ихсэх хам шинжид багтдаг.
Тархинд цус харвалт өгөх, менингитээр өвдөх үед мөн тохиолддог байна.
Хүүхдийн уйлах болгоныг тархины даралт гэж бодож болохгүй болохыг Б.Болормаа эмч онцоллоо.

Хүүхдийн биеийн хөгжил хэвийн, толгой томроогүй бол тархины халалт нь эмгэг биш юм.

Харин тархины халалт удаан хугацаанд үргэлжилж, бөөлжсөн, хүүхэд унтаарсан, уцаарласан, гиншигнэж байвал эмчид хандахыг зөвлөлөө.

Хүүхдийн толгой, тархи хөлрөхөд өрөөний температур чухал нөлөөтэй.

Бага насны хүүхдийн өрөөний температур:

Өдрийн цагаар 22-23 градус
Шөнө 18-20 градуст унтвал хүүхэд хөлрөхгүй, тайван унтана.
Мөн шөнө тогтмол нэг цагт сэрэх нь хэвийн зүйл бөгөөд сэрэнгүүтээ мөөмөө хөөхөөд тайван унтаж байвал өвчний шинж тэмдэг биш юм. Бага насны хүүхдийн цусанд нь шинжилгээгээр Д витамин өндөр гарсан бол нэмэлтээр өгөх хэрэггүй гэлээ.

Нярайг уйлахыг нь болиулахын тулд сэгсэрч огт болохгүй
Нярайн хүүхдийн сэгсрэх хам шинж нь 0-1 насанд тохиолддог байна.

Хүүхдийг сэгсэрснээс үүдэлтэй тархины гэмтэл үүсэхийг нярайн сэгсрэх хам шинж гэдэг.

Б.Болормаа эмч “Хэсэгхэн зуурын уур бухимдлаас болоод уйлахыг нь болиулахын тулд хүүхдээ сэгсэрчихдэг. Нярай хүүхдийн хүзүүний булчин нь сул учраас хүчтэй сэгсрэх үед санжигнаж хөдөлдөг.

Толгой маань өөрөө усархаг бүтэцтэй, усны нягт тархины нягтаас илүү хүнд байдаг. Нярайн жижиг тархи нь хоёр тал руугаа гавлын хөндийгөө цохьдог. Олон удаагийн цохилтоор хүүхдийн тархинд хүнд гэмтэл үүсдэг.

Хүүхэд ямар нэгэн юмнаас унасан үед барьж аваад сэгсрэх нь мөн л буруу.

Тархийг бүхэлд нь хамарсан доргилт үүсэхээр хүүхэд унтаарах, бие сулрах, гавлын дотоод даралт ихсэх, нүдний хараа муудах, цаашлаад оюуны хомсдолтой болох аюултай.

Хүүхдийг битгий сэгсрээрэй, ганцхан хором ч болтугай тэсээрэй. Нярайг сэгсэрч огт болохгүй” хэмээн зөвлөлөө.

Эх Сурвалж: gereg.mn

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...