₮ 0

No products in the cart.

Хоолоо хийдэг сав суулга тань эрүүл мэндэд сайн материалаар хийгдсэн үү

Хар тугалга нь хүний биед нэвтрэн орж цочмог болон архаг хордлого үүсгэдэг.

Хар тугалгын хордлогод хамгийн эмзэг бүлгийг бага насны хүүхэд гэж үздэг бөгөөд энэ нь тэдний бие махбодын онцлог, амьдралын хэв маягаас шалтгаална.

ХАР ТУГАЛГЫН ЭХ ҮҮСВЭР:

Хоолны сав, суулга – дотор талыг нь өнгөлөх

Гоо сайхны будаг (нүдний, үсний будаг)

Шилэн эдлэл (улаан, шар өнгө гарах) шаазан эдлэл өнгөлөх

Барилгын материал (будаг)

Хөргөх төхөөрөмж

Машины түлш (бензин)

Төрөл бүрийн зай

Хүнсэнд (чихрийн үйлдвэрлэл)

Химийн үйлдвэрлэл

Усны хоолой бүрэх

Загас, ангийн зэвэрдэггүй хэрэгсэл үйлдвэрлэх зэрэгт өргөн хэрэглэгдэж байна.

Үүн дундаас бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хоолны сав суулгуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Тефлон хоолны сав

Наалддаггүй, тос хийх шаардлагагүй гэх тодотголтой уг савыг олон хэрэглэгчид сонгон авдаг, яагаад гэвэл хэрэглэхэд маш эвтэйхэн бөгөөд амар. Тефлон савны түлэгддэггүй, наалддаггүй шинж чанарыг ПТФЭ (политетрафторэтилен) бүрхүүл бий болгож байгаа юм. ПТФЭ – хуванцар полимер бөгөөд Цельсийн 300 хэмээс дээш халах тохиолдолд хорт бодис ялгаруулдаг.

Ялгарч байгаа хорт бодис нь полимер, өндөр хэмээр халуурахад хүргэнэ, мөн тефлон томуу гэж нэрлэх нь ч бий. Тефлон сав суулганд явагдах бас нэгэн хортой химийн урвал нь ПФОК (перфтороктаны хүчил ) болно. Уг хортой бодис нь хэд хэдэн төрлийн хавдар үүсгэдэг, жишээ нь, хөхний, өндгөвчний түрүү булчирхайн зэрэг.

ПФОК нь тефлон сав суулганд агуулагддаг бөгөөд багахан хэмжээ нь хүний эрүүл мэндэд хор уршиг тарихгүй. Гэсэн хэдий ч бидний өдөр тутам хэрэглэж байгаа бусад эд зүйлүүдэд их бага хэмжээгээр агуулагддаг ажээ. Тийм учраас уг химийн бодис агуулах эд зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Зарим нэг түлэгддэггүй бас наалддаггүй сав суулга нь ПТФЭ болон ПФОК бодис агуулаагүй байдаг, жишээ нь гранит бүрхүүлтэй байж болно. Хэрэглээний явцад амархан мууддаг ч гэлээ эрүүл мэндэд хор хөнөөлгүй сав суулга юм.

Ширмэн сав

Ширмэн сав суулга нь хоол хийхэд аюулгүй бөгөөд хэрэглээ сайн даадаг. Үүнээс гадна уг материал нь жигд бөгөөд хурдан халдаг, харин бэхжүүлсэн ширмэн хайруулын таваг нь түлэгддэггүй бас наалддаггүй сайн талтай. Хийж байгаа хоол хүнсэнд хорт бодис шингээхгүй, бие махбодийн төмрийн хэрэглээг хангаж өгөхөд тусалдаг.

Хөнгөн цагаан сав

Pasta, vegetable multi-cooker on kitchen counter

Хөнгөн цагаан сав суулга ахуйн хэрэглээнд өргөн тархсанд нь гайхах зүйлгүй. Яагаад гэвэл хамгийн их түгээмэл, олдоц сайтай металл, мөн бат бөхөөрөө шалгарсан, хэрэглээ сайн даана, дахин боловсруулах боломжтой. Гэхдээ таны эрүүл мэндэд хор уршиг учруулна. Хөнгөн цагаан – нейро хорт металл хэмээгддэг.

Бие махбодид уг бодисын агууламж ихэдвэл мэдрэлийн системийн өвчлөлд хүргэнэ, үүнд Альцгеймерийн өвчлөл болон бусад төрлийн өвчлөл хамаарна. Хөнгөн цагаан сав суулга нь ихэнх тохиолдолд  хамгаалалтын бүрхүүлтэй байдаг буюу хорт бодис хоол хүнсэнд шингэхээс хамгаалдаг байна.

шилэн сав суулга. Шилэн сав суулга нь халж байхдаа хорт бодис ялгаруулахгүй, бат бөх, экологийн гаралтай бөгөөд элдэв үнэр өөртөө шингээдэггүй. Түүний ганц дутагдалтай тал гэвэл – түлэгдэж, наалддаг. Гэхдээ энэ нь эрүүл мэнддээ аюулгүй сав суулга хэрэглэхгүй байх шалтгаан болохгүй нь мэдээж болов уу. 

Зэсэн сав

hanging copper pots, pans, saucepans

Зэсэн сав суулга нь халуун дулаан сайн нэвтрүүлдэг буюу хурдан бас жигд халдаг сайн талтай. Гэхдээ зэс эдлэлийг хоол хийх сав суулга байдлаар ашиглах нь хортой гэдгийг та мэдэх үү? Бусад хүнд металлын адил зэс нь хүний эрүүл мэндэд ямар нэг тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Гэхдээ хүний бие махбодид илүүдээд эхлэхээрээ металлын гүн хордлогод оруулах аюултай юм.

Зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн сав суулга

Хөнгөхөн, бат бөх, сэв суух нь бага мөн түлэгдэхгүй, наалдахгүй. Сайн чанарын жинхэнэ ган төмрөөр хийсэн сав суулга бол эрүүл мэндэд аюулгүй.

Керамик бүрхүүлтэй сав суулга

Керамик бүрхүүлтэй сав суулга эрүүл мэндэд аюулгүй гэж рекламддаг. Гэхдээ жинхэнэ зөвхөн 100% керамик сав суулга чамгүй өндөр үнэтэй байдаг. Керамик гэсэн хэрнээ хямдхан байвал энэ нь савны гадаргууг багахан керамикаар бүрсэн гэж ойлгож болно.

Энэ тохиолдолд зөөлөн керамик бүрхүүл нь амархан арилдаг буюу хэрэглэснээс хойш хэдхэн сарын дотор хагарч эхэлдэг. Нэгэнт керамик бүрхүүл эвдэгдэж эхэлсэн бол хар тугалга болон кадмий хоол хүнсэнд шингэнэ, дараа нь бие махбодид хоол хүнсээр дамжин шингэнэ. Хар тугалгаар хордох – металлаар хордох түгээмэл бөгөөд аюултай хордлогод тооцогддог. Гэдэс өвдөх, толгой өвдөх, үргүйдэлд хүргэх зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүснэ (хамгийн хүнд тохиолдол – ком эсвэл үхэлд хүргэх аюултай). Уг сав суулганд хэдий хар тугалгын орц байхгүй ч гэлээ керамик бүрхүүл гэмтсэн тохиолдолд хөнгөн цагааны хордлогод орох аюултайг мартаж болохгүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛӨЛ:

Хар тугалгын бохирдолд бага хэмжээгээр өртөхөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг ба архаг болон хурц хордлого үүсгэдэг. Мөн мэдрэлийн, зүрх судасны, бөөрний, хоол боловсруулах, цусны эргэлтийн, нөхөн үржихүйн зэрэг олон эрхтэн системийг хордуулах нөлөө үзүүлдэг.

ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД ХАР ТУГАЛГЫН ЭРСДЭЛ ИЛҮҮ ӨРТӨМТГИЙ БАЙДАГ. УЧИР НЬ:

Хүүхдийн амьдралын өвөрмөц зан үйл нь (гадаа тоглох, гараа амандаа хийх, орчны эд зүйлсийг амаараа мэдрэх гэх мэт) хар тугалгын өртөлтийг нэмэгдүүлдэг.

Хоол боловсруулах замаар хар тугалгыг шингээхдээ насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд илүү  байдаг (насанд хүрэгчид хоол боловсруулах замаар нэвтэрсэн хар тугалгын 10 хувийг шингээдэг бол хүүхэд 50 хувийг шингээдэг).

Цус, тархины хориг хараахан бүрэн хөгжөөгүй.

Эх сурвалж:  НЭМХ-ийн  Хор судлалын лаборатори

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...