₮ 0

No products in the cart.

Б.Өнөрцэцэг: Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай ревматологийн эмчид хандаарай

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн (УХТЭ) Хэрх судлалын их эмч, Анагаах ухааны магистр Б.Өнөрцэцэг үе мөчний өвчнөөс сэргийлэх зөвлөмж өгөв. 

Тэрбээр “Хэрх, үе судлалын шинжлэх ухаан нь нэгдүгээрт, системийн эмгэгүүд, хоёрдугаарт, яс, булчингийн систем, гуравдугаарт, ясны системийн бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтийг судалдаг анагаахын шинжлэх ухааны салбар. Богино хугацаанд турах, ядарч сульдах, арьсаар тууралт гарах, хүйтэнд хурууны үзүүр хөхрөх, үе мөч, булчингаар өвдөх зэрэг зовуурь илэрдэг.

Системийн өвчний үед нүд аргаж, ам хуурайших шинж тэмдэг ажиглагдах нь бий. Гэвч иргэдийн зүгээс ус уугаад нүдэндээ дусаалга дусааж явсаар өвчнөө хүндрүүлж байна. Түүнчлэн ам салст болон арьсаар тууралт гарахад витамины дутагдал хэмээн үзээд тоолгүй өнгөрдөг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж, оношоо эрт тодорхойлуулах ёстой” хэмээн хэллээ. 

Системийн өвчний үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

Эдгээр шинж тэмдгүүд илэрч байх юм бол яаралтай ревматологийн эмчид хандаж, оношоо эрт тодорхойлуулах шаардлагатай.

Анагаахын хэллэгээр синдром рейно буюу гадаа хүйтэнд гарахад гарын үзүүр цайрч, хөхрөх, улайх нь ихэвчлэн тогтолцооны хатуурлын өвчний үед илэрдэг ч системийн бусад өвчнүүдийн үед илэрнэ. Энэ шинж тэмдэг нь аажмаар явагдах тул анзаарахгүйгэээр олон жил өнгөрсний дараа эмнэлэгт ханддаг.

Мөн системийн өвчний үед нүд аргах, ам хуурайших шинж тэмдэг илэрдэг ба энэ тохиолдолд хүмүүс ус уугаад, нүдэндээ дусаалга дусаачихаад яваад байдаг. Арьсан дээр тууралт гараад болиод байх, амны салстад тууралт гарах, нүд улайх гэх мэтчилэн шинж тэмдэг илрэх нь системийн өвчлөл байх магадлалтай тул ревматологийн эмчид хандаарай.

Тулай өвчний үед илрэх шинжүүд

Бие махбодын эсийн гаднах шингэн, шээсний хүчлийн агууламж өндөрсөх болсонтой холбоотойгоор эдэд шээсний хүчлийн талст хуримтлагдахыг тулай гэнэ. Нас ахих тусам цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэж байдаг. Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ өндөр удаан хугацаанд явснаар үе болон зөөлөн эдэд хурж, шинж тэмдэг илэрдэг.

Дараах эмнэлзүйн шинж тэмдэгүүд илэрнэ.

Эрсдэлт хүчин зүйлс:

-Архины хэрэглээ

-Пуринээр баялаг хоол хүнс хэрэглэх

-Биеийн хүчний ачаалал

-Гэмтэл

-Мэс ажиллабар

-Цус алдалт

-Бие махбодын хурц эмгэгүүд

-Зарим төрлийн эмийн бодис

-Туяа эмчилгээ

Монголчуудын дунд архи, пивоны хэрэглээ, пуринээр баялаг хоол хүнс буюу махан хоол, дотор мах, далайн хүнсний хэрэглээтэй холбоотойгоор тулай үүсэх нь элбэг. Мөн бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор үүсч болно. Зуны улиралд хорхог боодог, архи, пивоны хэрэглээтэй холбоотойгоор өвчлөл сэдэрдэг.

Хэрэв оношлогдсон тохиолдолд эхний гурван жил шээсний хүчил ба бөөрний үйл ажиллагааг гурван сар тутамдаа хянах шаардлагатай. Эмчилгээний хяналт сайн байснаар залуу хүмүүст өвчлөл сэдрэх нь бага.

Эмчилгээний хувьд дэглэм эмчилгээ чухал.

Хэрхийн чирэг

Иргэдийн хоолойн ангина зүрх, үе рүүгээ орсон гэж яриад байдаг хэрхийн чичрэг нь А бүлгийн бетта цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн халдварын дараа зүрх, үе, мэдрэлийн систем, арьсны эдийг гэмтээх байдлаар илэрдэг. Стрептококкоор үүсгэгдсэн залгиурын үрэвслийг эмчлээгүй тохиолдолд 1/3-д нь үүсдэг. Уг өвчин нь ихэвчлэн 5-15 насны хүүхдэд тохиолддог.

Тэгэхээр 50 настай хүнд хоолойн ангина үе, зүрхэнд орсон гэж ярьж болохгүй. Иргэд үе өвдлөө гээд дур мэдэн бензатин пенициллин G тариулсан гэх тохиолдол цөөнгүй. Энэ маш буруу. Үен дээр архаг хэлбэрээр үлддэггүй, зүрхийг сонгомлоор гэмтээдэг, гажиг үүсгэдэг юм. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.

Хөлийн улны хальсны бяцрал

Яс, булчингийн системийн эмгэгүүдээс элбэг тохиолддог нь улны хальсны бяцрал бөгөөд илрэх шинж тэмдэг нь:

-Өглөө сэрээд гишгэхэд өсгий, улаар өвдөж гишгэж чадахгүй байх

-Удаан сууж байгаад босоод явахаар улаар өвдөх

-Өглөө сэрээд гишгэхэд мэдрэгдсэн өвдөлт хэсэг хугацаанд намжаад удаан хугацаанд явахаар дахин өсгийгөөр өвдөх

Энэ нь нумтай гутал өмсөөгүйтэй холбоотой. Хөлийн нум нь биеийн жингийн ачааны 30 хувийг өөртөө үүрдэг. Сүүлийн үед хавтгай ултай гутал, пүүз өмсөх нь элбэг болсноор энэ өвчлөл нэмэгдэж байна.

Хатуу зуузайтай гутал өмсөж хол замд явснаар ахиллийн шөрмөс томорч, өвддөг. Үүнийг тоохгүй яваад байвал ахиллийн шөрмөс сэмрэх, тасрах хүртэл эрсдэлтэй.

Мөн ууланд алхахдаа зориулалтын гутал, пүүз, таяг хэрэглэхгүй бол өвдөгний бурсит үүсэх тохиолдол цөөнгүй гэдгийг зөвлөж хэлмээр байна.

Үе мөч, хэрх өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. 

Ууланд алхахад сайн тал байвч зориулалтын гутал өмсөж, таяг тулахгүй явбал үе мөчний өвчтэй болох эрсдэлтэй. 

Архи уух, пуринээр баялаг хоол хэрэглэх (махан хоол), биеийн хүчний ачаалал зэргээс шалтгаалж ясны тулай өвчин үүсдэг.

Монголчууд бидний дуртай таван цулын шөл, хорхог нь хэрх өвчнийг даамжруулах гол хүчин зүйл болж байна. Наадмын дараа энэ төрлийн өвчин сэдрэх нь элбэг байдаг. 

Хөлийн нуманд биеийн жингийн ачааны 30 хувь нь очдог. Сүүлийн үед хавтгай ултай гутал өмсөж байгаа нь улны хальсны бяцралтай болоход нөлөөлж байна. 

Өөрөөр хэлбэл, нумгүй гутал өмссөнөөс үүдэн энэ өвчин үүсдэг. Удаан хугацаанд суугаад босоход өсгий улаар өвдөж байвал шинж тэмдэг илэрч байна гэсэн үг.

Хөлийн эрхий хурууны олдмол гажиг нь хэт өндөр өсгийтэй эсвэл шөвгөр гутал өмссөнөөс шалтгаалдаг. 

Гарын сарвууны нэгдүгээр үе дээр яс үений үрэвсэл үүсдэг. Энэ нь цэврүү биш ясны хальсны үрэвсэл учраас дур мэдэн хагалж болохгүй. 

Системийн эмгэгийн үед дархлааны зохицуулалт алдагддаг. Тодруулбал, бие мах бодийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, цагтаа унтахгүй, амралтын өдөр амралтгүй явснаар дархлааны өвчин үүсэж байна. Өөрөөр хэлбэл, дархлалын систем алдагдаж улмаар системийг хамарсан өвчин сэдрэх эрсдэл бий. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...