₮ 0

No products in the cart.

Ганц олдох хүүхэд нас

Нэг гартаа тоглоомон утас, нөгөө гартаа жижигхэн шүүр барьсан бяцхан охин минь өрөөндөө хүүхэлдэйтэйгээ ярьж байгаа нь хаалганы гаднаас сонсогдов. “Би Сьюзиг буланд зогсоочихсон байгаа. Тэр өнөөдөр бас л үймүүлсэн. Хийх ёстой зүйлээ хийхгүй, хүний үг сонсохгүй болохоор нь би шийтгээд.” хэмээн яриагаа эхлэхэд нь би өөрийгөө сонсож байгаа юм шиг л санагдлаа. Тэгээд өөрийн эрхгүй хаалганы гаднаас охиныхоо яриаг үргэлжлүүлэн сонсов. “Би бүр залхаж гүйцлээ. Түүнийг яахаа ч мэдэхгүй юм. Ажлаа хийж байхад минь тоглоод, үймүүлээд л байх юм. Аяга угааж өгөх гэж байгаад хагалаад хаячихсан. Ганц аяга ч угаачихаж чадахгүй шүү. Гэрээ цэвэрлэж байхад хамт тоглооч гэж гуйх юм. Ажлаас их юм алга байхад би яаж түүнтэй хамт тоглоод сууж байхав дээ…” Эдгээр үгс миний дотрыг хутгаар сийчих шиг л боллоо. Зургаахан настай балчир охиныхоо хүүхэд насанд би ямар дурсамж үлдээж байна вэ? Ганцхан олдох хүүхэд насыг нь гомдлоор дүүрэн байлгах гэж үү? Санаандгүй сонссон охины минь яриа намайг өнөөдрөөс эхлэн амьдралаа өөрчлөхөөр шийдэхэд хүргэлээ.

Би түүнийхээ ертөнцийг гэрэл
гэгээтэй бүхнээр дүүрэн байлгахын төлөө хичээж, сайн ээж байх болно. Охин минь хүүхэлдэйтэйгээ тоглохдоо хэзээ ч дахин ингэж ярихгүй гэдэгт итгэж байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...