₮ 0

No products in the cart.

Шарк Д.Энхтүвшингийн мисс гэргий

М Си Эс группын Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшингийн гэргий Ц.Нямаа тэр бүр олны өмнө гараад байдаггүй нууцлаг бүсгүй. Тэрбээр миссийн титэм хүртэл хүртэж явсан 90-ээд оны үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг билээ.

Хосууд хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаардаг бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогоос хоёр жилийн өмнө би Сингапурт амьдарч байлаа. Тэр үед манай хүүхдүүд тэндэхийн сургуульд суралцсан юм. Тэнд бол хүүхдэд пифагорын теором заахаас илүүтэй хүүхэд яаж өөрөө өөрийгөө олж, хүн болж төлөвшихийг зааж сургаж байсан. Манай боловсролын систем энэ талаараа бусад улсаас дутуу.

Сингапурт нэг улиралд нь хүүхдээр дизайныг зохиолгоод хувцас хийлгэж байна. Нөгөө улиралд нь байшин барих ухаан зааж байна. Спортын хувьд нэг сар нь бейсбол тоглуулж байхад нөгөө сард нь газрын теннис тоглуулж байх жишээтэй. Гэтэл манайд бүх хүүхдийг хайрцаглаж байгаа юм шиг яг ижилхэн зүйл сургах гэж хүчээр оролддог. Гэтэл хүүхэд бүрийн өгөгдөл, сонирхол, хөгжих түвшин өөр шүү дээ. Бүгдээрээ ижилхэн сэтгэж, ижилхэн зүйл хийнэ гэж байхгүй. Нэг жишээ хэлэхэд найзын маань эхнэр дугуйлан ажиллуулдаг. Улсын сургуулийн нэг ангийн хүүхдүүд ирээд зураг зурах даалгаварыг биелүүлэхдээ тавуулаа яг адилхан зураг зурсан гэж байгаа юм.

Дээд боловсролын тухайд, би өөрөө их сургуульд оюутан байсан. Гэвч яг амьдрал дээр гараад ирэхээр их сургуульд заасан зүйлүүдийн ихэнх нь хэрэг болдоггүй юм. Уг нь бол хүнд амьдрал дээр яг хэрэг болох тэр ур чадварыг нь их сургуульд эзэмшүүлдэг баймаар. 

Тухайн зүйлийг өөр өнцгөөс харах болон өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж ойлгуулах чадвар, багийн ажиллагааны тактик, урт хугацааны зорилгодоо хэрхэн тууштай байж хүрэх тэвчээр, аливаад бүтээлчээр шүүмжлэлтэй хандах дадал зэргийг шинжлэх ухаанчаар, ул суурьтай эзэмшүүлэх ёстой санагддаг” хэмээн онцолжээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...