LOADING

Type to search

Зурхай

2022 онд онцгой анхаарах хэрэгтэй зүйл ба хайр дурлалын зурхай

Share

Энэ жил та юунд илүү анхаарч, яавал зохилтойг, мөн таны амьдралд ямар чухал үйл явдал болохыг мэдмээр байвал энэхүү зурхайнд анхаарлаа хандуулна уу. 

1. Хонь (3/21-4/19)

Та өөрийн эр зоригоороо танигдсан нэгэн билээ. Та итгэж, хүсэж буй зүйлийнхээ төлөө явахаас огт айдаггүй. Та аливаа зүйлийн төлөө тэмцэх, өөрийгөө харуулах дуртай. Гэхдээ энэ жилийн хувьд та өөрөөсөө “Би зөв хүмүүсийн төлөө, зөв зүйлийн төлөө үнэхээр тэмцэж байна уу?” гэж асуухад хүрнэ. 2020 оны 12 сараас хойш та өөртөө илүү анхаарч, өөрийн эрч хүчийг зөв зорилго, хүсэл, ирээдүйдээ зориулаад байсан уу гэдгээ бодож, ухаарч эхэлсэн байна. Одоо тэр бүхэн улам эрчтэй явагдаж, та хувийн амьдралдаа маш олон өөрчлөлт хийх нь ээ. Мэдээж хэрэв та өөрөө хүсвэл, зөвшөөрвөл таны дотор асар олон өөрчлөлт явагдах гээд хүлээж байна.

Харилцаа холбоо, үерхэл нөхөрлөлийг дахин бодож эхэл.

Буд гарагийн нөлөөгөөр 1 сарын 14-нөөс эхлэн та өмнө нь тэр болгон ойр байгаагүй хүмүүстэй нээлттэй байж, ярилцаж, харилцаж эхэлнэ. Эсвэл та эргэн тойронд чинь байгаа хүмүүс өөрчлөгдөж байгааг анзаарч, өмнөх шигээ таарч тохирохоо больсныг мэдэрнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх зүйл улам тодорхой болох тул харилцааны тал дээр яарсан алхам хийх хэрэггүй.

5 сарын 10-наас эхлэх Буд гарагийн өөр нэгэн нөлөөллөөр та дотнын хэн нэгэн хүнээсээ зай барих цаг нь болсныг олж мэднэ. Энэ жилийн намар та шинэ хамтрал, таныг илүү сайн сайхан хөтлөх хүмүүстэй уулзаж, дэмжлэг авч, өөрийгөө улам илүү нээгдэж буйг мэдэрнэ.

Жилийн эхэнд гэхэд л Сугар гарагийн нөлөөгөөр та шинэ карьер хүсэх, тэмүүлэх бодолд автаж эхэлж буй. Та хуучин санаа, сэтгэлд нийцэхгүй байгаа зүйлсээ сайтар нягталж, ямар байлгамаар байгаагаа бод. Хуучин зүйлсээсээ салж, шинэ боломжид үүдээ нээ. Шинэ карьер эхлүүлж болохуйц цаг үе ирж байна. Таалагдахгүй байгаа зүйлээсээ сал. Мөн ямар олон мундаг гайхалтай хүн байдгийг, хийж, сурч болох ямар олон зүйл байгааг та мэдрэх болно. Өөртөө маш том зорилго тавих цаг үе юм шүү.

Дотооддоо…

Таны дотоодод маш олон өөрчлөлт орох нь. Хэрэв та муу муухай, хэцүү, өөрийн дутагдалтай талуудтайгаа нүүр тулах зоригтой, бэлэн байгаа бол одоо л дайрч орж, бүхнийг өөрчлөх цаг нь. Та өөрийгөө нээх маш сонирхолтой адал явдалд бэлэн байгаарай. Тухтай бүсээ орхиж, олон сорилттой нүүр тулах хэрэгтэй болох хэдий ч энэ бүх өөрчлөлтийг хүлээн авч чадвал та хүсэж байсан тийм зорилгодоо хүрч, илүү амжилттай байх боломжтой болно.

2. Үхэр (4/20-5/20)

Та өнгөрсөн жилүүдэд ихээхэн өөрчлөлт хийжээ. Гэхдээ энэ оны хувьд олон Нар, Сарны хиртэлтийн нөлөөгөөр сонирхолтой үйл явдлууд тохиох болно. 4 сарын 30-нд тохиох эхний Нар хиртэлт танд өөрийгөө улам хөгжүүлэх боломжийг нээх болно. Мөн түүний дараагийн Сарны хиртэлт болох 11 сарын 8-нд тохиох хиртэлт, 4 сард тохиох Нар хиртэлтийн хооронд танд маш том хувьсал өөрчлөлт явагдах болно! 

5 сарын 15-нд тохиох Сар хиртэлтээр та хайртай хүнийхээ тухай нууцуудыг олж мэдэх бөгөөд энэ нь маш том өөрчлөлт авчирна. Гэхдээ онцгүй нууц байна, салалтаар дуусна гэсэн үг биш бөгөөд юу ч байж болохыг анхаараарай. Мөн 10 сарын 25 хүртэлх бүх харилцаа холбоо таныг хувь хүний чинь хувьд өөрчилж, хөгжүүлж, нээх, сорих харилцаа байх болно.

Ирээдүйгээ тэтгэ 

Та оны эхэнд өөрийн чадал чадвараа хөгжүүлж, нээж сургалт, аливаа сонирхолтой хөтөлбөрт хамрагдах магадлалтай. Мөн гүн ухаан, сүнслэг байдал, хувь хүнээ хөгжүүлэх талд анхаарна. Дараагийн хэдэн жилийн турш Санчир гараг таны карьерыг тэтгэх бөгөөд таны сурч мэдсэн шинэ арга барил, мэргэшил танд шинэ орлогыг нээх боломж өгнө. Мөн шинэ бизнесийн санаа. Та юу хиймээр байна түүнийгээ хийж, зүрх сэтгэлээ л дага. Ямар нэг хуучин зүйлдээ баригдаж, тэндээсээ уягдах хэрэггүй. Хүн болгон манлайлалд тэмүүлж байхад ч та хэрэв хүсэхгүй байвал бусдыг дагаад тэр зүгт явах албагүй. Юу хиймээр байна, түүнийгээ хий. Зүгээр хобби байлаа ч түүнийгээ хөгжүүлэхээс бүү санаа зов.

Ухаарлын мөчүүд 

Буд гарагийн томоохон нөлөөлөл танд энэ жил 4 ч удаа явагдах нь. Та одоогийн ажилдаа үлдлээ ч, шинэ ажил сонголоо ч ямар нэгэн амжилт олох болно. Учир нь та урдаа том зорилго тавих болно. 

5 сарын 10-нд Буд гарагийн нөлөөгөөр та эргэн тойрны зүйлдээ өөрчлөлт хийх боломжтой болно. Танд таатай, тухтай санагдуулах өөрчлөлтийг хий. Дараа жилээс хэрэгжиж эхлэх томоохон төсөл, төлөвлөгөөнүүддээ бэлтгэх, суурийг нь тавих үе тохионо.

Хамт өсөж хөгжих 

Энэ он бол шинэ хүмүүстэй уулзаж, хүрээгээ тэлэх, шинэ туршлагуудаар өөрийгөө нэмэх үе. Бархасбадь гарагийн нөлөөгөөр таны хүрээлэл, хамтрал, шинэ танилууд танд өөрийгөө нээх томоохон боломжууд санал болгоно. анд таатай байгаа, илүү их хөгжихөд тань тус болж чадах хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

3. Ихэр (5/21-6/20)

Та харилцаа холбоо, мөнгө санхүү, итгэл үнэмшил зэргээ энэ нэгдүгээр сард сайтар тунгаан бодож, шинэ өөрийгөө бүтээж эхэлнэ. Буцаад сургуульд сурах, эсвэл онлайн сургалт хөтөлбөрт хандах шаардлага гарч ирнэ. Мөн та өмнө нь хэзээ ч байж үзээгүй шинэ газраа аялах, очих боломжтой болно. Амьдрал өөрчлөх цоо шинэ аялал, боловсролд өөрийгөө бэлд. Мөн энэхүү аялал зөвхөн гадаад улс орон гэлтгүй өөрийн улс оронд доторх аялал ч байж магадгүйг анхаар.

Энэ жил өөрийн бодол, мэдрэмжийг тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж эхэлбэл ихээхэн ашиг тустай байна. Мөн маш олон гайхалтай санаа, мөрөөдөл, зорилгыг танд бэлэглэх болно.

10 сарын 30-нд од эрхсийн нөлөөллөөр та ирээдүйд юу хийхээ мэдэхгүй, дараагийн алхам юу байхыг мэдэхгүй нөхцөл байдалд орж мэднэ. Магадгүй тэр үед та жаахан удааширч, байдлыг ажиж, мөн тэмдэглэл хөтөлж, бодож тунгаах хэрэгтэй болно байх. 

Өөрийн дадал зуршлыг шинэчлээд үз 

Таны ордонд нөлөөлөх Нар болон Сар хиртэлтүүд танд ганцаараа байх маш таатай үеийг бэлэглэх болно. Та өөртэйгөө их цагийг өнгөрүүлж, бусад хүмүүстэй үнэхээр уулзмаар байгаа үедээ аятай байдлаар холбогдоно. Та ямар баймаар байна, нийгэмтэйгээ тэгж харилцана гэсэн үг юм. Танд хэрэв анагаах, шийдэх ёстой сэтгэл зүйн асуудал байгаа бол түүндээ анхаарах цаг. Ирэх 6 сарын хугацаанд та өөрийгөө тойруулсан хаалтаа бага багаар буулгана. Эрүүл мэнддээ ихээхэн анхаарах хэрэгтэй. Мөн 10 сарын 25-наас эхлэн та өдөр болгоныг эрүүлээр өнгөрүүлэх шинэ дадал зуршилтай болно.

Илүү ихийг…

Та энэ жил их өөдрөг байх болно. Мөн та карьер, ажлын хувьд ямар нэг байдлаар болж өгөхгүй мэт, дутагдалтай санагдаж буй бол дүн шинжилгээ хийх хэрэгтэй. 5 сарын 10-наас та шинэ хүмүүстэй, газартай холбогдож танд таалагдсан гайхалтай зорилгын дор нэгдэх боломжтой болно.

4. Мэлхий (6/21-7/22)

Нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн таны мэргэжлийн хүч чадал, харилцаа холбоонд олон шалгуур тавигдана. Харилцаа холбоо, үерхэл нөхөрлөлөөс болж ууртай, бухимдсан байх магадлалтай. Гэхдээ та тэр тал дээр биш илүү том зорилгод анхаарлаа хандуулж, тэрхүү зорилгынхоо төлөө бусад бүхнийг ардаа орхино. 

Мөн та өөрийнхөө төлөө үгээ хэлдэг, дуугардаг болох ёстойг, өөрийгөө хайрлаж, бусдын нөлөөнд автахгүй байх ёстойг энэ жил ойлгож, сурах болно.

Мөн энэ жил гэр бүлдээ та маш их анхаарал хандуулах шаардлагатай болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаандаа анхаар. 

Харилцаа холбоо, ажил 

Та энэ жил бусдыг татах төрөлхийн авьяасаа нээж, маш олон боломжтой нүүр тулна. Хэрэв танд зорьж буй зорилго байгаа бо 4 сарын 30-наас хойш идэвхтэй хичээж, тэмүүлээд үз. 5 сарын 15-наас өөртөө итгэх итгэл багасч, олон эргэлзээтэй нүүр тулах магадлалтай тул болгоомжтой бай. 10 сарын 25-наас харин өөрийгөө харуулах, илэрхийлэх тал дээр та тун амжилттай байх болно. Мөн хамгийн сайхан нь, 11 сарын 8-нд тохиох хиртэлтээр та маш олон мөрөөдөл, зорилго, сайхан нөхөрлөл, хайр дурлал танд ирсэн байгааг, ойрхон байгааг мэдрэх болно.

Дурласан зүйлээ хий 

Та бүтээлч ажилд илүү өөрийгөө зориулахыг хүсэж магадгүй. Өөрийн хобби, сонирхлоо хөгжүүлэх боломж гарч ирнэ. Та дурлаж хайрладаг зүйлээ хичээнгүйлэн хийж, хаяхгүй байвал үр шимийг нь хүртэх болно. Шинэ, маш сайхан карьер ч гарч ирнэ.

5. Арслан (7/23-8/22)

Сугар гарагийн нөлөөгөөр та энэ жил өөрийгөө анхаарч, өөртөө тавих цаг нэмэгдэх бөгөөд хайр дурлал, эрүүл байдал ч нэмэгдэнэ. Та өөртөө хэр чинээ анхаарна, төдий чинээ энэ жил маш тогтвортой байх болно гэдгийг анхаар.

Харилцаа холбоог дахин бод 

Харилцаа холбоонд энэ жил олон асуудалтай нүүр тулна. Тантай ойр дотно байгаа хүмүүс бол таны тусгал юм. Та ямар төрлийн харилцааг эрхэмлэж, гол байлгамаар байгаагаа сайтар эргэцүүл. Хүмүүстэй харилцааны зөрчилд орж, сэтгэл санаа маш эмзэг байх магадлалтай. Хэрэв та хостой бол хоорондоо маргалдах эсвэл нэгэндээ гомдох асуудал цөөнгүй гарч ирнэ. Хэрэв ганц бие бол та хамгийн ойрын найз нөхөр эсвэл гэр бүлийн хүнтэйгээ үл ойлголцож магадгүйг анхаар. 

5 сарын 10-наас Буд гарагийн нөлөөгөөр та шинэ найз нөхөд, хүрээлэлтэй болно. Та болон таны дотнын хүн хамтдаа хичээлд суух, шинэ чадварт суралцах хүсэлтэй болно. Энэ нь оны төгсгөлд гэхэд энэ онд тохиосон хамгийн амжилттай зүйлсийн нэг болон дурсагдаж үлдэхээс гадна карьерт чинь маш их нэмэр болно.

Шинэчлэх боломжууд

Та юу хүсэж байна вэ гэдэг бол энэ жилийн хамгийн чухал асуулт. Танд маш олон өөрчлөлт, боломж нээгдэх хэдий ч та яг юунд зорьж буйгаа тодорхойлсноор үр дүнтэй болно. 5 сарын 15-наас хойш таны гэр бүлийн гишүүн өмнө нь огт хэлж байгаагүй зүйлээ бусдад дэлгэж, та тэр хүнтэй илүү дотно болох магадлал өндөр. Мөн 10 сарын 25-наас та гэр орондоо өөрчлөлт хийх, мөн 11 сарын 8-ны Сарны хиртэлтээр маш боломжийн ажлын санал орж ирэх боломжтой байна.

Та энэ жил хувь хүн төлөөсөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Мөн мэргийн хөзөр авах эсвэл бясалгалын сургалтад явахыг хүсэж байвал заавал биелүүлээрэй. Таны амьдрал илүү эерэг байдлаар өөрчлөгдөж эхлэх болно. Хөгжил цэнгээн, эрх чөлөө, боломжуудаар дүүрэн байх учир өөртөө итгэлтэй бай. Аз энэ жил таны талд байна.

6. Охин (8/23-9/22)

Танд маш их хариуцлага, маш олон зорилго гарч ирж байна. Та эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягийг эхлүүлэх хэрэгтэй. Та одоо анзаарахгүй байж мэдэх ч удалгүй эрүүл мэндийн олон асуудал гарч ирэх магадлалтай байгаа тул өвчнөө анагааж, биедээ анхаарал тавь. Энэ онд таныг өөртөө анхаарахад тань од эрхэс туслах болно. Стрессээс үүссэн янз бүрийн эрүүл мэндийн асуудал гарч ирэх магадлалтай байгаа тул өөртөө санаа тавих нь нэн чухал юм шүү!

Урагш хөтлөх шинэ зам 

1 сарын 29 хүртэл таны бүтээлч байдал дээд түвшиндээ хүрэх болно. Та хэрэв бүтээлчээр бүх зүйлээ төлөвлөж чадвал ямар гайхалтай зүйл хийж чадахаа хараад өөрөө шоконд орж мэдэх юм. Та шинэ карьер, танд илүү тохирох өөр ажлын тухай бодож байсан уу? Магадгүй танд илүү цалин амлаж чадах? Энэ жил шинэ зам мөр гаргахад таатай. 10 сарын 30-наас эхлээд та өөрийн хүч чадлыг бүрэн мэдэрч, юуг ардаа үлдээхээ ойлгож авна.

Сэтгэл санааны өөрчлөлт

4 сарын 30-наас энэ жилд хүрэх ёстой гэж бодож байгаа тэр зорилгодоо хүрэх эрч хүчийг олж авна. Том мөрөөдөл, зорилго урдаа тавиарай! Мөн энэ жил та сөрөг бодол мэдрэмжүүдээ эерэг мэдрэмжээр солих хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө илэрхийлэх чадвар ч нэмэгдэнэ. 11 сарын 8-нд тохиох Сар хиртэлтээр та хичээнгүйлэн ажилласан байдал тань танд ямар гайхалтай зүйл авчрахыг харах болно.

Чанартай холбоо 

Энэ жил та ихээхэн хувьсан өөрчлөгдөх бөгөөд таныг урамшуулж, нээх хүмүүстэй уулзаж, харилцаагаа тэлнэ. Мөн таны огт төсөөлж байгаагүй тийм зам руу хөтлөх хүмүүстэй ч уулзана. Хуучин, өөрчлөгддөггүй хэрэгцээгүй харилцаанаас салж, амьдралаа үр дүнтэй, илүү хурдан урагшлуулахад анхаараарай.

7. Жинлүүр (9/23-10/22)

Энэ жил таны ээжтэйгээ эсвэл ээжтэй төстэй харилцаа бүхий хүнтэй харилцах харилцаа гол байх болно. Мөн та гэр орноо тохижуулж, өөрчлөхийг хүснэ. 

Та тухтай бүсээсээ гарах хэрэгтэй болно. Та бусад хүмүүст маш их анхаарал хандуулдаг ч энэ онд өөртөө тэр анхаарлаа мөн зориулах шаардлагатай болж байна. Таны стресстэй өдрүүд багасч, илүү бүтээлч хөгжилтэй өдрүүд нэмэгдэнэ. Мөн та ирэх 12 сар гэхэд хийсэн байх маш олон төлөвлөгөөгөө гаргаад үзээрэй.

Таны хувьд энэ жил гэр орноо тохижуулах, хайртай хүмүүстээ цаг зарцуулах, өөрийгөө анхаарах гэсэн чухал гурван хэсгээс бүрдэж байна. 

Авч бас өг 

Энэ жил та мөнгөний буруу зарцуулалтаа маш сайн анхаарч, болохгүй бол сургалтад явах, хүмүүсээс тусламж хүсэх хэрэгтэй. Мөн та бусдад чадлаараа тусал. Хариу бүү нэх. Харин энэ бүхний хариу хэдий бүр дараа нь байлаа ч гэсэн эргэн ирнэ гэдэгт итгэ. Та бусдын төлөө сайхан сэтгэл гаргах тусам сэтгэл санаа ч сайхан болж, дагаад олон гоё үйл явдал  тохиолдоно. 

Хүч чадлаа нэм 

Та энэ жил бизнесийн шинэ хамтрагчтай уулзаж, тэр ганц хүн магадгүй таны бүхий л ирээдүйд нөлөөлнө. Мөн шинэ карьерт хөл тавих боломж нээгдэж, өөрийгөө улам хөгжүүлэх олон сайхан боломжтой нүүр тулна. Та гайхалтай хамтрагчтай учирснаар илүү урам зориг, эрч хүчтэй ажиллах боломжтой. Мөн та урдаа маш нарийн, зөв зорилго тавих ёстой. 2 сарын 17-наас Бархасбадь гарагийн нөлөөгөөр та сайхан боломжийг атгаж  авах бөгөөд ирээдүйд хэрэг болох бизнес эсвэл эрүүл мэндтэй холбоотой шийдвэр гаргана.

8. Хилэнц (10/23-11/21)

Та хүүхэд насанд мэдэрсэн зүйлээ эргэн дүгнэж, дурсамжаар аялах бөгөөд тухайн үед, өнгөрсөнд авч байсан ужиг айдсыг (траума) эдгээх боломж гарна. Мөн гэр орноо засан чимэглэх эсвэл хүүхэдтэй болох, гэр бүлтэйгээ илүү ойртох боломж гарна. Гэр бүлдээ зарцуулах, гэртээ өнгөрүүлэх цаг хугацаа энэ онд хамгийн чухал байна. Энэ тал дээр маш сайхан боломжууд, чухал үйл явдлууд тохиох тул бэлэн байгаарай.

Зүрх сэтгэлээ ярь 

Бусад хүмүүсийн сонсох ёстой байсан тийм л чухал зүйлсийг та энэ жил ярих чадвартай байна. Өмнө нь орж байгаагүй гүн сэдэв, ярилцаж уулзаж байгаагүй хүмүүстэй хийх яриа чухал байна. Маш ухаалаг зөвлөгөө өгч чадахаас гадна хэлэхэд хэцүү хайрын үгсийг хэлэх боломжтой болно. Өөрөө өөртэйгөө шударга байж, зорилго, амжилтад тань хүрэхээс хойш татаж байсан бодлуудаа хая. Өөрийгөө хайрлах хайраар хундагаа дүүргэж, дотор нуугдсан сайхан зан чанаруудаа сэргээ.

Энэ оны эхэнд гэр бүлдээ болон дотнын найзууддаа ойр байж, гэр бүлдээ ихээхэн анхаарал тавь. Ганцаараа цагийг өнгөрүүлэх нь ихэсч, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл санаа, биеэ амраах боломж ихэснэ.

Энэ жилийн таны сурах хичээл бол таны эргэн тойронд байгаа хүмүүс бол таны толь юм. Хэрэв та ямар нэг зүйлд дургүй байвал тэр нь танаас өөрөөс чинь болж буй хэрэг. Ямар нэг бодол, итгэл үнэмшил, дурсамж. Өөрчилмөөр байвал өөрийн харах өнцөг, хүрээллийг өөрчил. Байнга ашигладаг байсан хуучин арга барилуудаа өөрчилж, шинэ чадвар, шинэ өөрийгөө бүтээ. 11 сарын 8-ны Сар хиртэлтээр хавраас хойш өөртөө хийсэн өөрчлөлтүүд чинь ямар их үр дүнгээ өгснийг ойлгоно.

Энэ бол тэр чигтээ өөрчлөлтийн жил. Амьдралын сайхан талыг харж, таашаа. 5 сарын 10-наас эрүүл мэнддээ илүү анхаарч, дадал зуршлаа өөрчилж, эрүүл хэв маягтай бол. 

9. Нум (11/22-12/21)

Энэ жил мөнгө санхүүгийн хувьд таатай байх бөгөөд шинэ хадгаламж нээж, ирээдүйд зориулсан хуримтлалтай болох хэрэгтэй. Хэт их мөнгө үрэхээс зайлсхий. Оны эхэнд хийсэн санхүүгийн хөрөнгө оруулалтууд чинь оны төгсгөл гэхэд гайхалтай үр дүнгээ өгнө. Зорилгодоо хүрэхэд тань асар их хувь нэмэр оруулна.

Та шударга байдлаараа алдартай нэгэн. Гэхдээ тэр шударга үгээ илүү таатай, зөв ойлгуулж хэлэхэд суралц, Тэгвэл хүмүүс таны үгийг илүү нухацтай хүлээн авч сонсох болно. Мөн маш том санаа, төслөө бусдад танилцуулахдаа өөрийнхөө зөв гэдгийг байнга нотлон хэлэх шаардлагагүй.  Өөрийгөө зөв илэрхийлж сурахад цаг зарцуулах шаардлагатай байна. Энэ бүхэн таны ирээдүйд маш том тус болох хичээл бөгөөд од эрхэс үүнийгээ гүйцэлдүүлэхэд тань туслах болно.

Та хүн болгоныг өөртөө урвуулж чадахгүй 

Зун болон намрын улиралд хүмүүстэй үл ойлголцох, буруу сэтгэгдэл төрүүлэх асуудал гарч магадгүй. Та хайртай, чухал хүмүүсээсээ уучлал гуйх, бүр эсвэл тэд танаас уучлал гуйх явдал тохиолдож магадгүй. Та ихэнх цагаа хамт өнгөрүүлж буй хүмүүстээ сэтгэл хангалуун байна уу? Найз нөхөд тань эерэг байдлаараа нөлөөлж байна уу? Хэрэв таны сэтгэлд нийцэхгүй байвал тэр бүхнээс холдох хэрэгтэй.

Та гэр бүлдээ илүү ойртож, гэр бүлийнхэндээ илүү цаг зориулах магадлалтай байна. Та дотор нуугдсан зүйлээ ил гаргаж, шинэ, цоо шинэ өөрийгөө нээн харуулахад бэлд.

Бодол санаа, бие, сүнс…

Эрүүл мэнд, таатай байдал энэ жил чухал. Фитнест явах, эрүүл дадал зуршилтай байхдаа анхаар. Мөн шинэ төлөвлөгөө гарга. Хорт зуршлуудаасаа салж, өөрт тань юу илүү хэрэгтэй, сайн бэ гэдгийг бодож үз. 

Тэмдэглэл хөтлөх, дуу сонсож, ном уншихад гайхалтай таарах цаг үе. Өөрийн дотооддоо цагийг өнгөрүүлж, хөгжүүлж, илүү амжилтад хүрэхдээ өөрийгөө бэлд.

10. Матар (12/22-1/19)

Сүүлийн хэдэн жил таны амьдралд олон үйл явдал тохиолджээ. Энэ жил харин та өөртөө, өөрийн итгэл үнэмшил, харилцаа холбоондоо илүү цагийг зориулаарай.

Хэрэв та маш их мөнгөний ажил төлөвлөж байгаа бол таныг хойш татаж буй маш олон зүйлээс салах хэрэгтэй болно. Мөнгөтэй болохын тулд та төлөвлөгөөтэй байж, сайн менежменттэй болох хэрэгтэй. Мөн эрүүл мэнд бол хамгийн чухал зүйл гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Өөрийгөө анхаарч, биеэ энхрийлэх хэрэгтэй. Тэгвэл жилийн сүүлийн хагаст болох олон үйл явдалд бэлтгэлтэй байж чадна.

Намар гэхэд та маш олон үйл явдал дунд байх бөгөөд оны төгсгөл гэхэд хийж дуусгахыг хүссэн ажилдаа илүү анхаарах болно. 

Таны харилцаа холбоо маш чухал. 4 сарын 30-наас эхэлж өөрийгөө илэрхийлэх, харуулах бүтээлч ажил дээр илүү төвлөрөх бөгөөд энэ бүхэн оны төгсгөл гэхэд үр шимээ өгөх болно. 5 сарын 15-нд та цаашид таны хажууд байх боломжгүй тийм харилцааг холдуулж, шинэ хүмүүс, шинэ боломжид зам тавих хэрэгтэй. 

Ухаалаг байдал 

Таны санаа, шинэ бодол дуусашгүй ундрах төлөвтэй байна. Та босохдоо л нэг шинэ санаатай болж, тэр нь нэг салбараар ч хязгаарлагдахгүй маш олон талынх байж болно. Гэхдээ өөрийн хийж чадахаас илүү рүү шунаад хэрэггүй. Та төөрөлдөж, олон ажил дундаа толгой эргэнэ. Харин яг шийдсэн зүйлээ барьж авч, түүнийгээ хөгжүүлэх бүх гайхалтай санааг олон талаас нь хөгжүүл. Байнга бичиж тэмдэглэх зүйлийг өөртөө ойр байлгаарай! Та маш үнэтэй санаануудаа тэмдэглэж авах хэрэгтэй шүү дээ.

11. Хумх (1/20-2/18)

Та сүүлийн үед өөрт чинь явагдсан тэр олон өөрчлөлтийг хараад гайхаж байгаа байх. Гэхдээ энэ бол болох л ёстой байсан тийм өөрчлөлтүүд хэмээн хүлээн аваарай. Маш олон шинэ боломж энэ жил нээгдэх болно. Та өөрийн хүсэл зорилго хэрэгцээнд нийцсэн сонголтыг гаргах ёстойгоо бүү март. Бусдыг бодож, бусдад тааруулж явах нь танд сайн зүйл авчрахгүй. 

Та гадаад төрхөө өөрчилж, жин хасах, нэмэх, үсээ засах, хувцсаа тэр чигт нь өөрчлөх гээд маш сонирхолтой замд гарахад бэлэн байна. Яг өөрийн шинэ дүр төрхөө бусдад итгэлтэйгээр харуул.

Энэ оны эхэнд та “Би хэн юм бэ”, “Би юу хүсэж байна вэ” гэх асуултыг өөрөөсөө маш их асуух болно. Энэ бүх асуултад хариулт олохын тулд та өөртэйгөө нэлээдгүй цагийг өнгөрүүлэх шаардлагатай болно.

Та шинэ зүйл сонирхож, түүндээ зүрх сэтгэлээ зориулах боломжтой. Мөн өөрчлөлт болгон танд нэг гайхалтай зүйлийг авчрах болно. Энэ бол аз завшаанаар дүүрэн жил юм. 

Мөн та олон шинэ хүнтэй танилцаж, өөрийгөө тэдэнд харуулж чадна. Бүр бусдыг дагуулж, тэдэнд нөлөөлж, өөрчилж ч чадах эрч хүчтэй байна.

12. Загас (2/19-3/20)

2020 оны 12 сар гэхэд л эхэлж байсан өөрчлөлтийн цикл дуусаагүй байна. Та өнөөг хүртэл бага багаар өөрчлөгдсөөр байгаа бөгөөд сэтгэл санаа, үзэл бодол, бие тань хүртэл өөрчлөгдөж буй. Энэ жил танд гайхалтай боломжууд гарч ирэх болно.

Ус шиг бай, урс…

4 сарын 12-ноос эхлэн Бархасбадь гарагийн нөлөөгөөр та ус шиг байх ёстой тийм үе эхэлнэ. Өөртөө үнэнч байж, аливаа зүйлийг хийхдээ жаахан л зүтгэл гаргaвал тэр бүхэн аяндаа бүтэх болно. Бүх зүйл таны хүссэнээр болж эхэлнэ. Заримдаа эргэлзээ төрж магадгүй ч тэр үед жаахан завсарлага аваад амраад үзэхэд л буцаад хэмнэлдээ орно. 

Гэр бүл болон найз нөхдийн зүгээс энэ жил дэмжлэг их ирэх бөгөөд сайн сайхан хүмүүсээр өөрийгөө сайтар хүрээлүүлж, нэгэнт явахаа байсан харилцаанаас зай ав. Танд гэр орон шиг санагдах тийм хүмүүстэй ойр бай. 

Шинэ боломжууд 

Танд өөрийгөө хойш барьж байсан айдас, бодлууд бий бол түүнийгээ орхих цаг ирж байна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй болно. Мөн ганц бие хүмүүс жинхэнэ хосоо олох боломж олдоно. 10 сарын 25-нд тохиох Нар хиртэлтийн нөлөөгөөр та амьдралыг чинь гэрэлтүүлж, бодлыг тань тэлэх гайхалтай үйл явдлаар дүүрэн болох болно.

Эх сурвалж UB.LIFE

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!