₮ 0

No products in the cart.

Онцгүй үнэрүүдийг дарах хялбар аргууд

Гэр орон сууцанд элдэв эвгүй үнэр амархан бий болдог. Түүнийг арилгах хэдэн жижиг арга бий.

– Өрөөнөөс тамхины үнэрийг арилгахын тулд цонхоо онгойлгож, хоёр гурван нүүр гарын алчуурыг усанд норгоод өрөөний өнцөг буланд тавь. Энэ үнэрийг үнэрийг нойтон даавуу өөртөө шингээдэг байна.

– Ховор хэрэглэдэг шаазан саванд эвгүй үнэр шингэсэн бол түүнийг сайн угааж, хуурай болтол нь арчаад, ёроолд нь нэг ёотон тавь. Халуун савны эвгүй үнэрийг арилгахын тулд түүнийг цууны хүчилтэй усаар зайл.

– Гал тогооны крантны тосгуураас эвгүй үнэр гарч байвал 7 хоногт нэг удаа кальцтай сод шингээсэн буцлам халуун усаар усны хоолойг нь цэвэрлэж бай. Нэг литр усанд хоолны халбагаар хоёр сод хийнэ.

– Гал тогоонд эвгүй үнэр гарч эхэлвэл хайруулын тавган дээр бага зэрэг цууны хүчил асгаад түүнийг уурштал нь гал дээр тавих хэрэгтэй, эсвэл нимбэгний хуурай хальсыг ч шатааж болно.

Хөргөгчний эвгүй үнэрийг арилгах хялбар аргууд

Хүнсний сода

Тавган дээр нэг ууттай хүнсний сода хийгээд хөргөгчиндөө хий. 24 цагийн дараа эвгүй үнэр алга болно.

Цагаан цуу

Цагаан цуу эвгүй үнэрийг өөртөө шингээдэг. Нэг аяга цагаан цууг хөргөгчиндөө хонуулаарай. Өглөө хөргөгчнөөс тань тааламжтай үнэр үнэртэх болно.

Овьёос

Овьёосыг саванд хийгээд хэдэн цаг хөргөгчиндөө байлгаарай. Эвгүй үнэрийг өөртөө шингээдэг байна.

Кофений үр

Хуурай кофений үрийг төмөр аяга эсвэл тавганд хийгээд хөргөгчиндөө хонуулаарай.

Жүрж:

Хэсэг жүрж аваад дундуур нь зүсч хөргөгчиндөө хийнэ. 1-2 цагийн дараа хөргөгчний тань эвгүй үнэр алга болно.

Гуталны үнэрийг арилгах хялбар арга

Алхам №1

Гутал дотроо хүнсний сода хийгээд нар тусахгүй газар байршуулах. 1-2 өдрийн дараа содаа цэвэрлэ.

Алхам №2

Цаасан дотор бага зэргийн үнэртэй ус цацаад гутал дотроо хий. Өглөө гэхэд гуталны эвгүй үнэр арилах болно.

Алхам №3

Гутал болон пүүзээ өмссөнийхөө дараа сайтар хатааж, салхи оруулах хэрэгтэй.

Алхам №4

Хурц үнэртэй угаалгын шингэн, нунтагаар гутлаа сайтар угаах хэрэгтэй.

Алхам №5

Гутал руугаа агааржуулагч эсвэл үнэртэй ус цац.

Алхам №6

Гутал дотроо саван хийх.

Алхам №7

Хэрэглээгүй шинэ байхуу цайг гутал дотроо хийгээд нэг өдөр болго.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...