Battsengel Rn
Солонгосууд эмчилгээгүй болсон монголчуудыг худлаа хэлж, мөнгийг нь сааж байна гэх ярианд хошуу нэмж, сонссон мэдснээсээ хуваалцахгүй бол болохгүй янзтай.
Асуудал тэр монголчуудын ихэвчлэн очдог АСАН нэрт эмнэлэгт бий. Талийгч начныг АСАН авах гэж их хөөцөлдсөн байдаг. Би ч тэр эмнэлэгт очихыг шахсан. Дүүгийнхээ ачаар мултарсан байдаг юм аа.
АСАН нь жинхэнэ мөнгө саах зорилготой, ёс зүйгүй эмнэлэг гэдэг. Дотор нь ажиллаж явсан хүнээс элдэв муухай явдал сонсож байлаа. Монголд төлөөлөгчийн газартай болохоор их амар дөт харагдаад, зовсон яарсан, учир мэдэхгүй хүмүүс олноороо очиж шулуулдаг байх.
Ерөөсөө Солонгос руу эмчилгээнд явахаар шийдсэн бол зуучлагчгүй очих хэрэгтэй юм билээ. Бас аялалын, ажлын визээр очиж чадвал хөнгөлөлт, хямдрал, тусламж олж хүртэх боломжтой болдог гэсэн шүү.
Тэгээд аль болох Cancer center гэх улсын эмнэлэгт нь эмчлүүлэхийг бодсон нь дээр байх. Арай хямд тусдаг гэсэн. Ямар ч байсан АСАН-аас л хол явахыг хичээгээрэй!
Чадалтай боломжтой нь бол Япон, Герман явах хэрэгтэй байх. Тайвань бол уул нь Солонгосоос хямд бас сайн гэдэг. Солонгосын жижиг эмнэлгүүд бол ер нь л дэмий байх шүү. Эрхэмлэх нэр төр үгүй бол ёс зүй үгүй, зөвхөн мөнгө л харах нь ойлгомжтой юм.
Орос, хятадууд Солонгосын эмнэлэгт битүү. Эмнэлгийн үүдний том дэлгэц дээр Добро пожаловать! гээд л угтана шүү дээ. Үүдээр ороход орос ресепшн зогсож байна. Эмнэлгийн хоол нь орос хоолны менютай гээд бодохоор оросууд хэр их очдог нь ойлгогдоно биз дээ. Орос, хятадууд ингэж байхад монголчууд бол ойрын тавин жилд гадагшаа явж эмчлүүлэх нь гарцаагүй юм байгаа биз дээ.