₮ 0

No products in the cart.

Д.Сүхбат: Модны хөвөн буюу улиасны унгарил нь 14 хоног л гардаг

Нийслэлийн гудамж талбайгаар улиасны унгарил буюу модны цагаан хөвөн их хийсч байна. 

Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг ажээ. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг байна.

Энэ талаар Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат “Энэ нь нэг ёсондоо модны үр хөврөл явагдаж байна гэсэн үг. Нийслэлд 3,600 гаруй эм улиас байна. Ихэнх нь 1960-1970 онд тарьж ургуулсан улиасууд байгаа. Улиас нь ойролцоогоор 60 насалдаг.

Тэгэхээр манай улиасууд ойролцоогоор 40-50 жилийн настай гэсэн үг. Мод хөгшрөх тусам мөн буруу хэлбэржүүлэлт хийж, хөрөөдөж зассанаас болж улиасны унгарил ихэсдэг.

Тиймээс бид энэ тал дээр анхаарч улиасны үрийн молцогийг гараар түүх, зөв технологиор зөв хэлбэржүүлэлт хийх зэргээр арга хэмжээ авч байгаа. Улиасны унгарил нь ойролцоогоор 14 хоног гардаг. Удахгүй хийсч дуусна” гэв.

-Жил бүр л улиас модны хөвөн хийсдэг. Энэ хөвөн юунаас үүдэн гардаг юм бэ?

-Нийслэлийн гудамж дахь том моддын ихэнхийг улиас мод эзэлдэг. Улиас модны онцлог нь хаврын улиралд унгирал буюу цагаан хөвөн унагадаг. Энэ нь жил бүр биологийн зохицлоор үүсдэг процесс. Тиймээс ногоон байгууламжийн хүрээнд жил бүр улиасны тайралт тандалтын ажлыг тогтмол хийх ёстой.

-Улиасны тайралтын ажлыг хэзээнээс хийх ёстой вэ?

-Хавар мод нахиагаа дэлгэхээс өмнө тайралтын ажлыг хийдэг. Та бүхэнтэй гудамжаар модны тайралт хийж тааралддаг. Энэ ажлыг цагт нь хийсэн модноос цагаан хөвөн гардаггүй. Тиймээс иргэд улиасны цагаан хөвөн хаанаас үүсээд байгааг ялгаж харж болно. Хотын ногоон байгууламжийн таримал модуудад тайралт хийж дууссан. Одоо модны засалт, хэлбэржүүлэлтийн ажил хийж байгаа.

-Тайралтын ажлыг хийж дууссан гэлээ. Тэгвэл энэ хөвөн хаанаас гарч байна вэ?

-Улиасны тайралтын ажлыг эрчимжүүлсний үр дүнд сүүлийн гурван жил харьцангуй багассан. Энэ жил Нийслэлийн захирагчийн албанаас нийтийн эзэмшлийн гудамжинд улиас модны тайралтыг хавар эрт эхэлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар улиас модны унгирал гарсаар байна. Энэ нь аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн эзэмшлийн талбай дахь улиасны тайралт бүрэн хийгдээгүйгээс хотын гудамжаар тархаад байгаа юм.

-Ногоон байгууламжаа арчлаагүй байгууллага, хувь хүмүүст арга хэмжээ авдаг уу?

-Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Уг захирамжийн дагуу дүүргүүдийн тохижилтын хэлтсүүд энэ тал дээр анхаарч ажилладаг. Аж ахуй нэгж, хувь хүмүүст зөвлөмж хүргүүлдэг. Энэ талаар гарын авлага, зөвлөмжүүд ч бий. Зарим тохиолдолд хөрөнгө санхүү болон мэргэжилтэн дутагдалтай байгаагаас үүдэлтэй.

-Уг хөвөнг хүний биед харшилтай, харшилгүй гэх юм. Сөрөг нөлөө бий юу?

-Улиасны хөвөн нь хөл газрын ургамлууд болон улиасны хөнгөн соёолол гэсэн харшил үзүүлэх ургамлын тоонд ордог. Энэ анагаах ухааны талаасаа ямар нөлөө үзүүлдгийг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн улиасыг эр, эмээр нь хослуулж тарьвал цагаан хөвөнг багасгах боломжтой бөгөөд тухайн гудамжийг хариуцсан цэцэрлэгчтэй байвал ийм асуудал гарахгүй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...