₮ 0

No products in the cart.

С.Янжмаа: Синафлин бол өндөр үйлчилгээтэй гормоны бэлдмэл, байнга түрхвэл нүүрэн дээр үс ургадаг, нүхжилт үүсдэг

Арьсны өвчин судлалын төвийн харшлын эмч С.Янжмаатай ярилцлаа.

-Сүүлийн үед харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсэн. Ер нь харшил юунаас үүсдэг вэ?

-Харшил нь халдварт бус өвчин. Хүний бие махбодын дархлааны тогтолцооны хэт идэвхжилээс үүсдэг. Харшлын өвчин нь тухайн улс орны соёл иргэншил, хөгжилтэй холбоотой. Ганц манай улс гэлтгүй бусад улс орны хувьд ч үүнээс шалтгаалан өвчний тархалт нэмэгддэг. Хотжилт, барилгажилт, үйлдвэржилттэй холбоотой гоор харшлын өвчтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсч байна. Мөн хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх химийн найрлага ихэссэнтэй холбон тайлбарлаж болно. Улирлаас шалтгаалж ихэсдэг харшлын өвчин гэж бий. Ялангуяа ургамал, тоосны харшилтай хүмүүсийн өвчин урин дулаанд илэрдэг.

-Ямар харшлаар иргэд илүүтэй өвчилж байна?

-Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан ургамлын гаралтай харшлаар иргэд өвчлөх нь нэмэгдсэн. Тэр дундаа сорилын шинжилгээ хийхэд шарилж, луулийн харшлаар өвчлөгсдийн тоо их байна. Долдугаар сарын эхэн үед шарилжны харшилтай хүмүүсийн өвчин хөдөлдөг. Тиймээс энэ хугацаанд албан байгууллага, айл өрхүүд шарилж зулгаах хэрэггүй. Шарилж цэцэглэж тоосоо гөвж байх үеэр зулгаавал олон хүн харшлын өвчтэй болдог.

-Харшлаас багтраа өвчин үүсэх үү?

-Бронхиальная астма үүсдэг. Тиймээс мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

-Зарим төрлийн харшлын үед бие дээр гэнэт тууралт гараад алга болчихдог. Энэ нь юутай холбоотой вэ?

-Чонын хөрвөс өвчний үед харшил гэнэт гараад мөн алга болдог. Энэ өвчин олон зүйлээс шалтгаалдаг бөгөөд дийлэнх тохиолдолд хоол хүнснээс хамаарна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ямар хүнснээс харшилтайгаа мэдэхгүй хэрэглэсний дараа харшлын шинж илэрдэг. Харин идэхээр болихоор гарахаа больдог. Ийм тохиолдолд иргэд харшлыг андуурах гээд байдаг тал бий. Мөн халуун, хүйтний харшил ийм шинж чанартай. Температурын өөрчлөлтөд орохоор тууралт гардаг. Хэвийн байдалд арилчихдаг талтай.

-Харшлын өвчин удамших уу?

-Эцэг эх нь харшлын өвчтэй тохиолдолд хүүхдэд удамших магадлал 60-70 хувь байдаг. Зарим арьсны харшлын өвчин хүүхдэд удамших нь олширсон. Түүнээс гадна ургамлын гаралтай харшил удамшдаг.

-Хүүхэд харшлын өвчтэй болох нь дархлаатай холбоотой юу?

-Дархлааны системтэй хол боотой. Хүүхдийн дарх лааны хэт идэвхжил явагдахад харшлын өвчтэй болж байгаа. Үүнийг эцэг эхчүүд маань хүүхдийнхээ дархлаа муудсантай холбон буруу ойлгоод байдаг юм. Ийм үед дархлаа идэвхжүүлэх эм уулгаж, янз бүрийн сүлжээний бэлдмэлүүд хэрэглэдэг нь буруу. Энэ нь эсрэгээрээ тухайн өвчнийг архагшуулдаг. Харшлын үед хүний дархлаа идэвхждэг учраас дархлааны эм ууж болохгүй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа эмчилгээ хийлгээрэй.

-Нарны болон тууралтын гаралтай харшлын үед синафлин тосыг түрхдэг. Энэ нь зөв эмчилгээ болох уу?

-Синафлин бол өндөр үйлчилгээтэй гормоны бэлдмэл. Энэ тосыг байнга түрхсэн хүний нүүрэн дээр үс ургадаг. Мөн нүхжилт үүсч эдгэшгүй процесс явагддаг. Тэгэхээр энэ тосыг олон жил түрхсэн хүний биед гаж нөлөө гарч эхэлдэг. Хамгийн хүчтэй бэлдмэлийг хэрэглэхээр дахин эмчилгээ хийхэд хүндрэл учирдаг. Тиймээс энэ тосыг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ходоод, хоол боловсруулах эрхтнээс шалтгаалан нүүрэн дээр тууралт гарах тохиолдол бий. Тэр болгон харшилтай холбож ойлгох хэрэггүй. Мөн харшлын эмчид үзүүлж арьсны хачиг илрүүлэх шинжилгээ хийлгэсний дараа эмчилгээ хийлгэх нь зөв.

-Анафилактик шок ямар үед илрэх вэ?

-Хүчтэй харшил хөд лөн, хоолой боогдож амьс гал бачуур даг амь насанд аюултай өвчин юм. Харшлын өвчнүүдийн хамгийн хүнд хэлбэр учраас түргэн тусламж дуудаж үзүүлэх шаардлагатай. Ана филактик шок самрын харшилтай хүмүүст илэрдэг. Самар олон төрлийн хүнсний найрлагад ордог болохоор болгоомжлох нь чухал. Эм, тарианы харшилтай хүмүүс түүнийгээ мэдэхгүй явсаар анафилактик шоконд ордог.

-Харшлын төрлийн өвчнүүд бүрэн эдгэрэх үү?

-Харшлын эдгэрэлтийг хоёр янзаар ойлгох хэрэгтэй. Хэрвээ Таны бие зовиургүй, нойронд сайн, хөдөлмөр эрхлэх боломжтой бол эрүүл байна гэж ойлгож болно. Гэвч цусанд хадгалагдаж үлдсэн анти хэмээх харшил төрүүлэгчээс үүдэж тухайн хар шил дахин сэдэрдэг. Тиймээс энэ төрлийн өвчний эдгэрэлтийг дэлхийн хэмжээнд төгс эмчлэгдсэнд тооцдоггүй.

-Хлорафинаминийг харшлын үед уудаг. Энэ эм харшлын чанартай өвчнүүдэд таарах уу?

-Хлорафинаминийг харшлын өвчин бүрт уудаггүй. Ямар тохиолдолд уу хыг мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь чухал.

-Харшилтай болохгүйн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Урьдчилан сэргийлэх гэдэг ойлголт их өргөн хүрээ тэй. Харшлаас зөвхөн хувь хүн сэргийлэхээс гадна нийгэм, хүрээлэн буй орчин, эрхэлж буй ажилтай холбоотой байдаг юм. Нийгэм гэхээр хотын төлөвлөлтөөс эхлээд ярихаас өөр аргаг үй. Тухайлбал, хотод эрлийзжүүлсэн улиасны тоо их байгаатай холбоотой модлог ургамлын харшилтай хүмүүс их байна. Ажил мэргэжлээс хамаарч үйлчлэгч, үсчин, гоо сайханчид химийн бодисын харшлаар өвчилдөг. Мөн саван, угаалгын нунтгийн харшил авах нь нэмэгдсэн. Нийтийн хоолны газар ажилладаг хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээс харшил авдаг. Нарийн боовны газар ажилладаг хүн бусдаас илүү харшилтай болох магадлалтай. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хүн юунаас харшилтайг мэддэг байх нь чухал. Тэгж байж хэрхэн хамгаалахаа мэдэх боломжтой. Өнөөдөр тулгамдаж буй нэг асуудал бол эмийн буруу хэрэглээ. Сүүлийн үед эмээс харшилтай иргэд манай төвд их хандах болсон. Хүн эм авахдаа эмчийн заавраар тунг нь тааруулж уухаас гадна баталгаажилт, он сарыг үзэж хэрэглэх хэрэгтэй. Ингэж чадвал харшлаас урьдчилан сэргийлж чадна.

-Мэргэжлийн эмчийн хувьд Танаас хөлийн ул мөөгөнцөртөх өвчний талаар тодруулъя?

-Хөлийн ул мөөгөнцөрт өх нь халдварт өвчин юм. Гэр бүлийн хүмүүс нэг нэгэндээ халдаах тохиолдол гардаг. Саун, бассейн, душинд орохдоо нийтийн улавч хэрэглэснээр өвчин авдаг. Тэгэхээр иргэд саун, бассейн, душинд орохдоо хувийн ариун цэврээ сахин өөрийн улавч хэрэглэвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...