₮ 0

No products in the cart.

Чихрийн хэрэглээ чинь ИЛҮҮДЭЖ буйг илтгэх шинжүүд

Ихэнх хүмүүс зөвхөн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ их байдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ тийм биш. Ихэнх хүмүүс сахарын хэт хэрэглээнээсээ болж сэтгэл санаа нь хямарч, ядаргаа болон зүрх судасны өвчин тусаж, бусад эрхтнүүдээ хэрхэн өвчлүүлж байгаагаа мэддэггүй.

Иймээс та бүхэн дараах шинж тэмдгүүдийг уншиж өөрийгөө хамгаалж урьдчилан сэргийлээрэй.

Байнгын өлсгөлөн мэдрэмж

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр глюкозыг эсэд нэвтрэх замыг хаадаг. Үүнээс үүдэн хүний бие  энерги авч чаддаггүй бөгөөд хоол хүнс дахин дахин нэхэж байдаг.

Шалтгаангүй ядарч сульдах

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр хүний бие нь глюкозыг зохих ёсоор хадгалах, шингээх чадваргүй болдог бөгөөд ингэснээр  эрч хүчийг үр ашиггүй зарцуулж, биеийн эсүүд шаардлагатай шим тэжээлийг хүлээн авч чаддаггүй. Үүнээс үүдэн ямар ч шалтгаангүй ядарч сульддаг байна.

Ойр ойрхон шээх

Хэрэв цусан дахь сахарын хэмжээ хэт их байвал бөөр нь шингэнийг шүүх чадваргүй болдог. Тиймээс бидний бие цусан дахь глюкозын концентрацыг тэнцвэржүүлэхийг оролдож эхэлдэг. Бие махбод  нь эсийн доторх шингэнээр шингэнийг уусган, глюкозын концентрацийг хэвийн хэмжээнд хүргэх замаар ажилладаг. Үүний үр дүнд шээс байнга гардаг ажээ.

Ам хатах, байнга цангах

Ам хуурайших, байнга цангах нь шингэний алдагдал их байгаагийн хариу урвал юм. Цангалт үүсгэдэг гипоталамус нь  шингэн алдалтын түвшинг үнэлж тархи руу харгалзах дохио өгдөг. Цангах бүрийд нь ууж байгаа шингэнээ та сахаргүй уух хэрэгтэй.

Жин буурах

 Ойр ойрхон илчлэг ихтэй хоол идэж байгаа ч жин огцом буурч байгаа бол үүнд хэд хэдэн шалтгаан бий.

Ойр ойрхон шээснээс болж шингэн алдах нь бүх бие махбод дахь шингэний түвшинг бууруулж улмаар жин хасахад хүргэдэг. Глюкозын солилцоон дахь инсулины хэмжээ хангалтгүй байвал бие нь өөх шатаахад зориулагдан ажиллана. Глюкозын түвшин өндөр байх тусам бие нь илүүдэл глюкозыг “хаях” гэж оролддог.

Халдварт өвчин

Шээсний замын халдвар, (UTIs) ба мөөгөнцрийн халдвар нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд нь тохиолддог. Гэсэн хэдий ч чихрийн хэт их хэрэглээтэй болон  чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог. Их хэмжээний элсэн чихэр нь мөөгөнцөр, бактерийг үржүүлэх таатай орчныг бүрдүүлдэг.

Арьс хуурайших

Арьс хуурайших нь олон шалтгаантай байдаг ч үүний нэг нь цусан дахь сахарын хэмжээ ихсэх юм.

Хэт их шээх нь биеийг усгүйжүүлж, арьсыг хуурайшуулж эхэлдэг. Хөлний арьсны асуудал нь атеросклерозын шинж тэмдэг юм – артерийн судас хатуурч, нарийссанаар цусны эргэлт нь багасдаг бөгөөд энэ нь ихэвчлэн чихрийн шижин өвчний үед тохиолддог.

Мэдрэлийн үйл ажиллагаа гэмтсэнээр хөлсний булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, арьсны усны тэнцвэрт байдалд нөлөөлдөг.

Анхаарал төвлөрөлт, ой тогтоол муудах

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс болж тархины эсэд глюкоз нэвтэрч чадахгүй болдог бөгөөд ингэснээр  тархи нь эрч хүч авахад бэрхшээлтэй болдог. Энэ нь сэтгэн бодох, шийдвэр гаргах хурданд сөргөөр нөлөөлдөг.

Нүд бүрэлзэж, хараа муудах

Хараа муудах нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс болсон шингэн алдалтын үр дүн бөгөөд нүдний эсэд бас нөлөөлдөг. Үүнээс үүдэн нүд нь зөв төвлөрөх чадвараа алддаг.

Шарх удаан эдгэрэх

Энэ нь чихэр хэт хэрэглэснээс болж судас гэмтэж буйн дохио юм. Цусны эргэлт муудаж, ялангуяа мөчдийн эд эрхтнүүдэд тэжээл хангалтгүй байгаагийн илрэл.

Бэлгийн сулрал

Цусан дахь глюкозын түвшинг бууруулах нь маш хэцүү байдаг. Цусан дахь сахарын илүүдлээс үүдэн бие махбодын эрүүл чийрэг байх, цусны урсгал хэвийн байх, мэдрэлийн эрхтнүүдийн эрүүл байх, дааврын тэнцвэрийг хэвийн хангах чадвар буурдаг байна.

Сэтгэл санааны хямрал

Судалгаанаас харахад сахар ихтэй хүмүүс аливаа үйлд илүү их санаа зовдог, уур уцаартай, сэтгэл гутралд ордог нь тогтоогджээ. Тархины хэвийн үйл ажиллагаа нь глюкозын хэвийн байдлаас ихээхэн хамаардаг бөгөөд сахарын огцом өсөлт нь энэхүү байдалд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл санааны байдал тогтворгүй болж хямарч, зарим үед сэтгэл гутралд ордог байна.

Эх сурвалж: brightside

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...