₮ 0

No products in the cart.

М.Пүрэвжав: Дэлхийн хорт хавдрын институтээс 7 хоногт болсон жингээр 500 гр улаан мах хэрэглэж байх нь оновчтой гэж үзсэн

Хэрхэн зөв хооллох болоод жингийн илүүдэл үүсгэдэг хүнсийг бүтээгдэхүүний талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор М.Пүрэвжавын зөвлөгөөг хүргэж байна.

Өглөөний цай шим тэжээллэг, хялбар шингэж энергийн эх үүсвэр болох ёстой 

Хүн өдөрт хоолоороо дамжуулан  авах шим тэжээлийг  өглөө, өдөр, оройн хоолоор жигд хувиарлан идэх ёстой. Эдгээрээс өглөөний хооллолт нь хүний хооллох цагийн хамгийн чухал цаг нь байх ёстой. Энэ нь хүний бодисын солилцоог дэмжих, сэргээх энерги болон  шим тэжээлийн эх үүсвэр болдог. Өглөө бүр  ус уух нь, оновчтой ч дан ус ууж, гурилан бүтээгдэхүүн идэх нь өглөөний цай ууж байгаа хэрэг биш. Өглөөний цай нь маш чанартай байх ёстой.  Өглөө бүр төрөл бүрийн будааны чанамал, агшаамал (каш), хөнгөн хэлбэрийн шөл, халуун, хүйтэн зууш, өндгөөр хийсэн хоол зутан гэх мэт олон төрлөөр хооллож болно. Нүүрс ус давамгайлсан, шингэц сайтай өглөөний цай уух хэрэгтэй. Нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнд үр тарианы төрөл буюу бүх төрлийн талх,  гурил, гурилан бүтээгдэхүүн будаа орно.

Харин өдөр хооллохдоо тухайн өдөр идэх хоолны 30-35 хувийг идэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл  өдрийн хоолонд хэмжээ ихтэй гэсэн үг. Хамгийн гол нь хүн өөрийн илчлэгийн хэмжээгээ тогтоож, түүндээ тохирсон илчлэгийг идэх нь тохиромжтой. Орой хооллохдоо тухайн өдөр идэх хоолны 20-25 хувийг иднэ.

Гурилан бүтээгдэхүүнд тос, чихрийн агууламж өндөр байдаг

Гурилан бүтээгдэхүүн нь илчлэг ихтэй учраас илчлэгийн илүүдэл үүсдэг. Таргалалтын нэг шалтгаан нь гурилан бүтээгдэхүүний хэт хэрэглээ болж байгаа юм. Гурилан бүтээгдэхүүн нь  тос, чихрийн агууламж асар өндөрч энэ нь илчлэгийн агууламж бага.  Илчлэгийн илүүдлийг бие махбод зарцуулахгүй бол өөхний хуримтлал үүсч, биеийн жин нэмэгддэг.

Ундаанд агуулагдах нүүрс ус нь элсэн чихэр юм

Мөн таргалалт үүсч байгаагийн өөр нэг шалтгаан нь чихэртэй ундааны хэрэглээ юм. Дэлхий нийтээр 100 грамм ундаанд агуулагдах чихрийн агууламжийг бууруулахыг хичээж байхад манай улсад 10 граммаас илүү чихрийн агууламжтай ундаа худалдаалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 100 грамм ундаанд агуулагдах чихрийн агууламж нь 10 граммаас илүү гэсэн үг. Гэтэл ундаанд агуулагдах чихэрнээс зөвхөн илчлэг л авна. Ундааны шошгон дээр нүүрс усны хэмжээг бичсэн байдаг. Уг нүүрс ус нь хүний биед ашигтай нүүрс ус биш, элсэн чихэр гэсэн үг. Энэ хэмжээ нь 10 юм уу, 11 грамм гэвэл хоёр цайны халбага элсэн чихэр тухайн ундаанд агуулагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүс ундаа худалдан авахдаа шошгыг сайн харах ёстой.

Улаан махны хэрэглээ хэтэрсэн тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ

Тэгэхээр хооллолтод хамгийн гол зүйл нь хэмжээний тухай ойлголт байна. Махыг халуун, бүлээн, сэрүүн гэж хуваадаг. Халуун шинж чанартай маханд адууны мах, бүлээн шинж чанартай маханд хонины мах, сэрүүн шинж чанартай маханд ямаа, тэмээ, үхрийн мах орно. Монголчууд энэ шинж чанараар хүнс хоолоо өөрийн нас, улирал өвчний байдлаар хэрэглээг зохицуулдаг уламжлалтай байсан. Дэлхийн хоол зүйн шинжлэх ухааны судалгааны үр дүнгээс үзвэл хүний биед хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг мах нь улаан мах байдаг. Гэхдээ улаан махны хэрэглээ хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх юм. Хамгийн сүүлд дэлхийн хорт хавдрын институтээс долоо хоногт болсон жингээр 500 гр улаан мах хэрэглэж байх нь оновчтой гэж үзсэн. Гэхдээ манай улсын малын мах нь гадаадын орнуудын мах шиг эрчимжсэн мал аж ахуйгаас гаргаж авсан мах биш, бэлчээрийн тэжээвэр малын мах учраас чанарын хувьд маш их ялгаатай. Хамгийн гол нь манайхан махыг хэт хэрэглэхээрээ бүдүүн гэдэсний өвчнөөс эхлээд янз бүрийн өвчин тусч байгаа юм. Монголчууд ходоод гэдэсний ачааллыг тэнцүүлэхийн тулд гэдэс цайлгах буюу зундаа махны хэрэглээгээ бууруулж, сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэх нь маш зөв юм.

Тахианы махыг шарахад илчлэгийн агууламж хоёр дахин нэмэгддэг

Тахианы мах нь эрчимжсэн мал аж ахуйгаас гарсан мах. Тахианы махыг шархаар маш их тостой болж, илчлэг нэмэгддэг. Мөн шарж байгаа тос нь маш их дулааны ажиллагаанд орж байгаа учраас бүтцийн өөрчлөлтөд орж, транс хэлбэрийн тос үүсэх зэрэг асуудал үүснэ. Энэ нь удаан ажилласан тостойгоо холбоотой. Жишээлбэл, чанасан өндөгний илчлэг 78 ккал байхад шарсан өндөг илчлэг 126 ккал байгаа юм. Иймд хэрэглээгээ тохируулах ёстой.

Өглөө өлөн байхдаа тараг ууж болохгүй

Тараг уухдаа өлөн ууж хэрэггүй. Өлөн дээрээ тараг уух нь ходоодыг цочроох эрсдэлтэй. Мөн тарагны хэм чухал юм.

Буцалгаж хонуулсан ус уухаас зайлсхий

Усны асуудал маш чухал. Өглөө сэрээд ус уух нь маш сайн. Гэхдээ буцалгаж хонуулсан ус ууж хэрэггүй. Монголчууд усыг буцалгаж хонуулахдаа мөнгөн эсвэл зэс аяганд хийж хонуулдаг байсан шүү дээ. Тэгэхээр усыг уух үедээ буцалган ууж болно. Эсвэл ундны усны зориулалттай цэвэр ус ууж болно. Ер нь өдөрт найман аяга ус уух нь хангалттай. Гэхдээ цай, кофе уусныг шингэн уухад оруулахгүй. Усыг хэт ихээр уух нь бөөрний ачааллыг хүндрүүлдэг.

Зөв хооллох эхний алхмууд

Хүн өөрийн хооллолтыг зөв байлгаснаар эрүүл мэндээ хамгаалж чадна.  Эрүүл мэндээ хамгаалж зөв хооллох нь өглөөний цайнаас эхэлнэ. Орой унтахын өмнө их хэмжээний шингэц удаантай махан хүнсийг идчихээд шууд унтах байдлыг болих хэрэгтэй. Цагаан гурилан бүтээгдэхүүн, тос, чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнээс зайлсхий. Аль болох олон төрлийн үр тарианы хальстай, үр тарианы бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх ёстой. Өдөр тутамдаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж дадах нь чухал. Мөн өдөр бүр 2-4 аяга сүүтэй тэнцэх хэмжээний цагаан идээ хэрэглэнэ. Тэгээд элсэн чихэр, давс, өөх тосны хэрэглээгээ бууруулж чадвал зохистой хооллолтын анхны алхамууд гэсэн үг.

Гэр зөвлөмжийн бүлэг хүнсийг хоолондоо заавал хэрэглээрэй

Зохистой хооллолт гэдэг нь тухайн хүний хоногт авах ёстой шим тэжээлийн бодисуудыг цогцоор нь авч чадах хоолны бүрдлийг хэлж байгаа юм. Энэхүү бүрдлийг хүнсний бүтээгдэхүүний  гэр зөвлөмжөөр илэрхийсэн байдаг. Өөрөөр хэлбэл  зөвлөмжид багтсан бүлэг хүнсийг өдөр бүр заавал  хэрэглэх ёстой гэсэн утгатай. Тухайлбал, үр тарианы төрөл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ хангалттай хэмжээгээр идэх хэрэгтэй.

Цагаан хоолтон бол уургийн эх үүсвэр болж чадах бүтээгдэхүүнийг хэрэглэнэ

Цагаан хоол идэхийн тулд уураг, шим тэжээлээ нөхөх мэдлэгтэй байх хэрэгтэй. Удаан хугацаанд хоолны хориглосон дэглэмтэй явснаар хүнд хэлбэрийн уургийн дутагдалд орох тохиолдол байгааг  эмч нар хэлдэг. Цагаан хоол нь  эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй болох нь маргаангүй ч хамгийн гол нь тухайн өдрийн хоол хангалттай шим тэжээллэг байх ёстой. Тухайлбал, мах идэхийг хориглосон бол уургийн эх үүсвэр болгож, шош, буурцаг, самар зэргийг хэрэглэж, чанартай уургийн эх үүсвэрийг бий болгох ёстой. Мөн түүгээр амттай хоол хийж чаддаг байх шаардлагатай. Ингэснээр уургийн дутагдлаас сэргийлнэ.

Хөхний сүүний шим тэжээлийг юу ч орлохгүй

Хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байх нь хүүхдэд шаардлагатай олон төрлийн шим тэжээлийн бодисыг бүрэн өгч чадахгүй гэсэн үг. Иймд хүүхдээ хөхөөрөө хооллох шаардлагатай. Хөхний сүүнээс авах шим тэжээлийг сүү орлуулагч нөхөж чаддагүй. Хөхний сүү орлуулагч бэлдмэлийн шошго дээр “Энэхүү бэлдмэл нь хөхний сүүг орлохгүй” гэсэн санамж байдгийг бодолцох хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...