₮ 0

No products in the cart.

Ажиллаж, амьдрахад хамгийн таатай улс орнууд

Эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан ядуу буурай орны ард иргэд, ажлын нөхцөл сайтай, цалин өндөртэй улс орнуудыг ихээр зорих болсон. Үүний шалтгаан нь маш энгийн. Тэд ердөө л үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөж, өдрийн хэрэглээгээ хангахуйц боломжийн цалинтай ажил хайж, ийнхүү цагаачилдаг. Иймээс ч та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн ард иргэд хамгийн ихээр зорин очдог, ажиллаж, амьдрахад маш тохиромжтой 10 улсыг танилцуулъя.

Хонконг

БНХАУ-ын харьяа, тусгай захиргааны бүс хэмээгддэг Хонконгд өдгөө 7 сая гаруй иргэд амьдарч байна. Сүүлийн үед үйлдвэрлэл, худалдаа ихээр хөгжиж, бизнес эрхлэгчид ч мөн тус орныг голчлон сонгох хандлагатай байгаа юм. Мөн ажилчдын сарын дундаж цалин нь 1,780 доллар байдаг төдийгүй ажлын байрны олдоц арвинтай байдаг аж.

Дани

Дани улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгддэг. Аз жаргалыг хэрхэн хэмжсэнээс үл хамааран үр дүн нь бараг үргэлж ижил байдаг. Унадаг дугуй бол Дани үндэстний өдөр тутмын амьдралын чухал нэг хэсэг юм. Тус улсад хүмүүс цаг агаарын бүх нөхцөлд дугуй унадаг ба нийт 12,000 км дугуйн замтай тул зорчиход хурдан, аюулгүй.

Эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээ Дани улсад үнэ төлбөргүй.

Австрали

Цөөхөн иргэдтэйн дээр нийгмийн халамж сайн байдаг ажээ. Тааламжтай цаг агаартай бөгөөд хоолны соёлоороо дэлхийд гайхагддаг. Түүнчлэн гадаад оюутныхаа тоогоор дэлхийд 3-т бичигддэг төдийгүй өртөг багатай, амар тайван улсын нэгт зүй ёсоор тооцогддог.

Филиппин

Сүүлийн үед манай залуус Филиппин рүү хэлний бэлтгэлийн зорилгоор болон боловсролоо дээшлүүлэхээр зорих болсон. Боловсролын систем нь маш сайн бөгөөд эдийн засгийн хувьд хүчирхэг улс билээ. Өртөг багатайн дээр гэмт хэргийн гаралт ч мөн харьцангуй бага учраас тус улсыг зорин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Өмнөд Солонгос

Боловсролын чанар нь сайжирсантай холбоотойгоор тухайн улс жагсаалтанд багтаж чаджээ. Судалгааны тайлангийн дагуу Өмнөд Солонгос дах гадаад эцэг эхчүүдийн 47% нь боловсролын чанарыг маш сайн гэж үнэлсэн аж. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 22%-тай байжээ.

Испани

Аялал жуулчлалын өлгий болсон тус улс нь гайхалтай уран барилга, амттай сайхан дарс, уянгалаг тансаг хөгжмөөрөө дэлхий дахинаа гайхагддаг билээ. Үүнээс гадна тус улсад ажлын байр хангалттай, цалин хөлс нь ч боломжийн аж. Иймд Испанийг зорих хүмүүсийн тоо эрс ихэссэн юм. Мөн Европын улс орнуудын иргэд Испани улс руу визгүй зорчдог тул эдийн засгийн эргэлт сайтай байдаг гэнэ.

Сингапур

Дэлхийд томоохонд тооцогдох зах зээлтэй Сингапур улс хүн ам цөөнөөс гадна, ашиг орлого сайтай аж. Худалдаа, үйлдвэрлэл ихээр хөгжсөн бөгөөд ажлын байр, цалин хангамж ихтэй учраас цагаачид ихтэй газдуудын нэгт зүй ёсоор ордог байна. Иргэдийн сарын дундаж цалин нь 3,600 доллар байдаг төдийгүй боловсролын систем, хүүхдийн халамж ч өндөртэй. Үүнээс гадна нийтийн тээврийн хэрэгслийн үнэ нь ч боломжийн хямд өртөгтэй байна. 

АНУ

Хэдийгээр зарим муждаа гэмт хэрэг ихтэй гэгддэг ч ажиллаж, амьдрахад хамгийн таатай улсуудын жагсаалтад багтаж чаджээ. Тус улсад ажлын байр ихтэйгээс гадна, цалин хөлс нь хангалттай. Тиймээс гадны цагаачид, тус улсыг ихээр зорин ирдэг юм.

Швейцарь

Тус улсын эдийн засгийг хөдөлгөх гол хүч нь олон улсын худалдаа, хүнд болон хөнгөн аж үйлдвэр, мэдээж хамгийн найдвартай гэгддэг банкны салбар зэрэг юм. Мөн эрүүл мэндийн халамж сайтай бөгөөд цалин хөлс ч өндөртэй. Мэдээж цалин нь өндөр учраас түүнийгээ дагаад ард иргэд нь ч хэрэглээндээ төдийлөн санаа зовдоггүй байна.

Мексик

Мексикт амьжиргааны өртөг бага учраас дэлхийн бусад орноос зорин ирэгсдийн цуваа тасардаггүй. Тус улсын зарим бүсийг аюултай гэж тооцдог хэдий ч ихэнх нутагт амар жимэр амьдрах боломжтой. Мөн дэлхийн хамгийн бага татвартай улс гэж нэрлэгддэг төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээ нь ч чанартай, хямд аж.

Люксембург

Тус улсын хүн амын 40 орчим хувийг цагаач иргэд бүрдүүлдэг. Учир нь эндэхийн цалин, хангамж сайн, түүнчлэн дэлхийн хамгийн баян иргэдтэй улсаар нэрлэгддэг. Гадны оршин суугчдад ажлын байр олох нь тийм ч том асуудал биш бөгөөд амар жимэр, үзэсгэлэнтэй тайван улс тул хүмүүс цаашид тогтвортой амьдрахаар шийддэг гэнэ шүү. 

Эквадор

Экводорын иргэд маш найрсаг, тусархаг тул цагаачдад ээлтэй, дасан зохицоход хялбар улсаар нэрлэгддэг байна. Ажлын байр элбэгээс гадна, цалин хөлс нь ч тун боломжийн. Хамгийн гол нь гэмт хэргийн гаралт багатай учраас цагаачлагчдын ихэнх нь Эквадор улсад үлдэн, суурьших хүсэлтэй байдаг гэнэ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...