₮ 0

No products in the cart.

Гоо сайхны хагалгаанд ороогүй Солонгосын үзэсгэлэнт 9 жүжигчин

Орчин үед гоо сайхны хагалгаанд ороогүй үзэсгэлэнт бүсгүйчүүдийг олоход хэцүү болсон цаг. Төрөлхийн гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа гайхагдан буй од бүсгүйчүүдийг танилцуулъя.

9. Han ga-in

Han ga-inгайхамшигтай үзэсгэлэнтэй харагдахын тулд гоо сайхны мэс засал хийлгээгүй Солонгосын шилдэг 9 эмэгтэй жүжигчний тоонд багтжээ.  Тэрээр “Тerms of Endearment” ,”Yellow Handkerchief” зэрэг телевизийн алдартай цуврал кинонд тоглож байжээ. Мөн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд 2012 онд түүний тоглосон “Сарыг тэвэрсэн нар” киноны рейтинг тэргүүлж, “Архитектур 101” кино нь хамгийн их ашиг олжээ.

 8. Jang nara

Дуучин, жүжигчин тэрээр Өмнөд Солонгосын бас нэгэн гоо үзэсгэлэн юм. Үзэсгэлэнт бүсгүй Өмнөд Солонгос, Хятадын шоу бизнесийн салбарт ихээхэн алдартай. Тэрээр Sweet Dream хэмээх хит дуугаараа олны танил болсон бөгөөд телевизийн олон дүрүүдээрээ маш их амжилтанд хүрсэн билээ.

7. Moon Geun young

‘’Nation’s Little Sister” гэгддэг  түүнийг байгалиас заяасан үзэсгэлэнтэй жүжигчин хэмээдэг. Тэрээр арван настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 1999 оны үеэс хүүхдийн дүрд тоглож эхэлжээ. 2000 онд тэрээр “Autumn in My Heart” хэмээх кинонд тоглож, шилдэг дүрийг бүтээсэн нь хит болж, өндөр үнэлгээ авсан бөгөөд аймшгийн кинонд тоглож маш том эргэлт хийсэн гэдэг. 2003 онд “A Tale of Two Sisters ”кинонд тоглосон байна.

6. Song Ji hyo

Үзэсгэлэнт бүсгүй 2003 онд “Wishing Stairs” кинонд анхныхаа дүрийг бүтээжээ. Тэрээр жүжигчин төдийгүй загвар өмсөгч юм. 2006 онд тоглосон “Гүнжийн цаг” киноны дүрээрээ олонд танигдаж эхэлсэн тэрээр алдарт “Running Man” шоу нэвтрүүлэгт оролцох болсноор олон улсад од болж чаджээ.

5.  Song hye kyo

Song hye kyo бол гайхамшигтай үзэсгэлэнтэй маш авьяаслаг жүжигчин бүсгүй. Тэрээр “Autumn in My Heart”, “Full House” зэрэг олон ангит кинонуудаараа нэрд гарсан. Харин сүүлд тоглосон “Нарны үр сад” олон ангит кино нь маш их амжилт авчирсан билээ.

4. Sandara park

Филиппинчүүд түүнийг “Star Magic”-аас урлагийн гараагаа эхэлснийг мэднэ. Филиппин гаралтай Өмнөд Солонгосын энэ хатагтай 2NE1 хамтлагт орсноороо алдаршжээ. Тэр бол олон талаараа од болж чадсан нэгэн. Тэрээр дуучин, бүжигчин, загвар өмсөгч, жүжигчин, хөтлөгч юм.

3. Park Shin Hye

“Stairway to Heaven” кинонд тоглосон нь  түүний алдарших замыг нээж өгсөн юм. Тэрээр “Өв залгамжлагчид” кинонд тоглосноороо олны танил болж, хит дуунуудыг дуулж, тоглосон олон кино нь маш их амжилтад хүрчээ. Тиймээс 2015 онд Форбс түүнийг “Солонгосын хамгийн шилдэг 40 алдартнуудын” жагсаалтад багтаасан байна.

2. Kim tae hee

Тэрээр алдарт “Диваажингийн шат” олон ангит киноны гол дүрд тоглож жүжигчний гараагаа эхэлжээ. Түүний төрөлхийн  үзэсгэлэнтэй төрх, хөөрхөн нүд хүмүүсийн  сэтгэлийг татагддаг.

1.Yoona 

Шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж буй нь Girls Generation хамтлагийн дуучин Yoona юм! Тэрээр байгалиас заяасан үзэсгэлэнтэй Солонгосын хамгийн алдартай дуучин, жүжигчдийн нэг. 2013 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр мөн Хятадын сэтгүүлээс шалгаруулсан  Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тус тус шалгарчээ.

Эх сурвалж: kami.com

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...