LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Хишигбаяр: “Яст мэлхийн хүзүү”-ний эмгэг өвчин ихсээд байгаа

Share

“УБ Сонгдо” эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгийн эмч Б.Хишигбаяр хүзүүний өвдөлтийн талаар мэдээлэл хүргэлээ.

– Эхлээд хүзүүний бүтцийн талаар тайлбарлахгүй юу?

– Хүний багана нуруу 34 нугалмаас бүтдэг. Харин хүзүүний долоон нугалам байдаг. Хүзүүний долоон нугламын суваг болон нугас нь нарийн учраас хотгор гүдгэр ихтэй, бага зэргийн хотойсон байдалтай байна. Хүзүүний долоон нугалам дээр толгой байрлах ба 5 кг жинтэй. Толгой 5 кг жинтэй байхад хүзүүний үйл ажиллагаа хэвийн явагдана. Өөрөөр хэлбэл 5 кг жинтэй байхад хүзүүний эргэн тойрон дахь булчингийн цусан хангамж нь хэвийн явж, биологийн идэвхт бодис нь цусны эргэлтээр хаягдаж байдаг. Гэтэл толгой урагш 3 см болоход 12 кг жинтэй болно. Ингээд толгойг унагахгүйн тулд хүзүүний булчин байнга агшилтын байдалтай байдаг.

– Булчин агшихаар ямар үр дагавар гарах вэ?

– Булчин агшаад ирэхээр бусад үйл ажиллагаа алдагдаад ирнэ. Цусны эргэлт муудаад, биологийн идэвхт бодис маань өвдөж, үрэвсэж байгаа хэсэгт хуримтлал үүсгэдэг. Тэрнээс болоод өвдөлт өгдөг гэсэн үг. Орчин үед компьютер, гар утасны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор бөгтийж суух нь элбэгшсэн. Үүнээс болоод “яст мэлхийн хүзүү”-ний эмгэг өвчин ихсээд байгаа.

– “Яст мэлхийн хүзүү”-н эмгэгийн талаар тодруулахгүй юу?

– Мөр болон чихний шугам нэг чигт байвал та хэвийн байна л гэсэн үг. Харин мөрний шугамаас урагш 2.5 см байх юм бол “яст мэлхийн хүзүү”-ний эхлэл болж байна гэж ойлгоно. Мөрний шугамаас урагш 5 см байвал яст мэлхийн хүзүү үүссэн байна. Хэрвээ өөрөө оношилж чадахгүй бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

Ер нь хүзүү, нурууны өвдөлтийн 85 хувь нь амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний хомстлоос үүдэлтэй байдаг. Амьдралын буруу хэв маяг удаан үргэлжилснээс болоод эмгэг болон бүтцийн өөрчлөлт үүснэ. Хүмүүсийн хэлдгээр судас дарагдах хүндрэлүүд маш их үүсэж байна.Тухайлбал, манай монголчуудад хамгийн их тохиолддог хүндрэл нь гар бадайрах. Тиймээс иргэд мэргэжлийн эмчийн хяналтад өөрт тохирсон хөдөлгөөн заслыг хийлгэх хэрэгтэй.

Эх сурвалж: ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!