LOADING

Type to search

Эрүүл мэнд

Цэвэршилтийн хам шинж ба шээс бэлгийн замын хатингаршилт

Share

Цэвэршилт гэж юу вэ?

Цэвэршилт нь ахимаг  насны эмэгтэйчүүдэд  өндгөвчний  үйл ажиллагаа   буурсантай  холбоотой бэлгийн даавруудын ялгарал эрс  багасч , улмаар  ерөнхий  бие мах бодийн  болон  нөхөн үржихүйн  эрхтнүүдийн  бүтэц  , үйл ажиллагааны  өөрчлөлтөөр  илрэх  ба  эмэгтэй хүн бүрийн  амьдралын тодорхой үе шатанд тохиолдох физиологийн үйл явц юм.

Цэвэршилтийн  дундаж нас :

-Ихэнх эмэгтэйчүүд   45 – 55 насанд тодорхой  үе шаттайгаар цэвэршилт явагдана.

– Судлаачдын  тогтоосноор  цэвэршилтийн  дундаж нас  нь:

 • -Европын  эмэгтэйчүүдэд  50.9

 • -Азийн эмэгтэйчүүдэд    49,7

 • -Монгол эмэгтэйчүүд  49.2/2007/

Цэвэршилтийн  явцад юу тохиолдож болох вэ?

Ердийн: Харьцангуй  эрүүл  эмэгтэйчүүдэд  цэвэршилттэй  холбоотой  ургал мэдрэл судасны  хямралын  шинжүүд  эхний 1-2  жилд илэрнэ 

Хавсарсан: Архаг хууч /зүрх , бөөр , мэдрэлийн тогтолцооны / эмгэгтэй  эмэгтэйчүүдэд  өвчний  сэдрэлт байдлаар илэрнэ.

Эмнэлзүйн  шинж  тэмдэг :

Цэвэршилтийн  үеийн  дааврын  өөрчлөлтөөс  үүдэлтэй  шинж  тэмдэг эмэгтэйчүүдэд  харилцан  адилгүй  илэрнэ.  Цэвэрших  үеийн  өөрчлөлтүүд  илэрхий  зовиуртай ,  эмгэг байдлаар  явагдахыг  “Цэвэршилтийн  хам шинж  “ гэнэ.

Дараах шинж тэмдэгүүд танд илэрч байна уу? 

Цэвэршилтийн   шинж  тэмдгийг  илрэх  хугацаагаар  нь  :

 1. Эрт илрэх  шинж тэмдэг 

 -Вегетатив  мэдрэлийн  хямдрал / халуу  оргиж хөөрөх  , хөлрөх  толгой  өвдөх , даралт  ихсэх  буюу   багасах , зүрх дэлсэх  г.м/

  – Мэдрэл сэтгэхүйн  өөрчлөлт / цочромтгой , нойрмог ,  сэтгэлийн дарамттай , мартамхай , анхаарал сарнимхай / 

 2 . Дунд  хугацаанд илрэх  шинж  тэмдэг.

 – Шээс  бэлгийн замд  БЮМ  өөрчлөгдөх  ,  үтрээ  хуурайших  ,  загатнах  , хорсох   шээс задгайрах

 – Арьс  салстын  өөрчлөлт  / арьс хуурайших   хумс хугарах , үс хуурайших  унах  сонсгол    муудах гм / 

 3. Хожуу илрэх  шинж тэмдэг

 -Бодисын  солилцооны  хямрал 

 -Судас  хатуурах

 -Зүрх  судасны  өвчин 

 -Яс  сийрэгжих 

 -Альцгеймерийн  өвчин

Үтрээний орчин гэж юу вэ?

Цэвэршилтийн  насны  эмэгтэйчүүдэд  тохиолддог  асуудлын нэг нь эстроген  буюу эм бэлгийн  даавар ялгаралт  буурсантай холбоотойгоор үтрээний шүүрэл  ялгаралт багассанаар  загатнах,  халуу  оргих,  өвдөх, шархлах  бэлгийн  харьцаанаас  зайлсхийх зэрэг  хүндрэл  гардаг байна.

Үтрээний  хэвийн орчин  гэж  юу вэ?

Үтрээний хэвийн орчин олон хүчин зүйлээс  хамаардаг  бөгөөд  үүнд  хэвийн  бичил  биетнүүд үтрээний чийгшил болон хувь хүний  нөхөн үржихүйн  эрүүл мэндийн боловсрол  зэргээс ихээхэн хамаардаг.  Үтрээний шүүрэл нь  орчинг  чийглэж өгдөг  ба  механик  гэмтэл халдвараас хамгаална.  Эрүүл эмэгтэй хүний үтрээнд  олон  тооны  бичил биетэн амьдарч  байдаг  бөгөөд тэдгээр нь микрофлор   буюу  ашигтай бичил  биетэнүүд  юм . Голчлон үтрээнд   сүүний  хүчил  ялгаруулж байдаг . Лактобацилл хэмээх  нян байдаг бөгөөд энэ нь бусад төрлийн нянгуудын өсөлтийг саатуулах, үтрээний хүчиллэг  орчинг хангах уургийг сүүний хүчил ялгаруулах замаар  гүйцэтгэдэг.  Түүнчлэн энэ нян  нь хэвийн  үед үтрээнд бага хэмжээгээр байдаг 20-30 төрлийн нөхцөлт эмгэг төрөгч  нянгийн  өсөлтийг саатуулж байдаг.

Үтрээний хүчиллэг орчин :  Үтрээний орчин   хүчиллэг  байх нь эмгэг төрүүлэгчээс хамгаалах үндсэн нөхцөл болж  өгдөг. Үтрээний ph 4.2-оос  нэмэгдэх буюу хүчиллэг орчин өөрчлөгдөхөд  эмгэг төрүүлэгч  нян мөөгөнцрийн  амьдрах таатай орчин бүрдсэнээр үрэвсэл үүсдэг байна.   

Цэвэршилтийн болон цэвэршилтийн дараах үе:

 • Этроген  дааврын  дутмагшил болон зогсох

 • Гадаргуун эс  багасах болон илрэхээ болих

 • Үтрээний орчин шүлтлэг болох

 • Цэвэршилтийн үед үтрээний хөндий нарийсах, салст бүрхүүлийн хуниас тавигдан тэнийх , үтрээний шингэн багасах,  салст бүрхүүлийн  давхарт дотроо гликоген агуулаагүй 4-5 үе бий болох давхрага нимгэрнэ.

 Тусламж  үйлчилгээ:

 1. Амьдралын зөв хэв маяг

 2. Тайвшруулах , ТМТ-ны  хэвийн үйл  ажилгааг  хангах  эмүүд

 3. Ясны  сийрэгжилтээс  сэргийлэх  эмүүд

 4. Витамин  А,С,Е,Д.

 5. Физик  эмчилгээ 

 6. Массаж, усан  эмчилгээ

 7. Орлуулах даавар  эмчилгээ

Иймд   цэвэршилтийн үед эмэгтэйчүүдийн эмчид   үзүүлж  зөвлөгөө авч байх нь зүйтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!