LOADING

Type to search

Онцлох

Б.Баянжаргал: Дараах иргэд тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох боломжтой

Share

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Баянжаргал тэтгэврийн даатгалын талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Тэтгэвэр гэж юу вэ?

– Даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг тэтгэвэр гэнэ.

Тэтгэврийн даатгалын сангаас

Өндөр насны

Тахир дутуугийн

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тус тус олгодог.

– Өндөр насны тэтгэврийн  талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

– Өндөр насны тэтгэвэргэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь нийгмийн баталгааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ. Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамааран тэтгэврийг бүрэн, хувь хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж ангилдаг.

Өндөр насны бүрэн тэтгэвэр: Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг хангасан, эрэгтэй 60 нас хүрсэн, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгон авч болно.

Өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр: Даатгуулагч 10-20 хүртэл жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас+3 сар хүрсэн эрэгтэй, 55 нас+3 сар хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

Түүнчлэн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох боломжтой. Тодруулбал, Олон хүүхэд төрүүлсэн эх болон газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд тодорхой хугацаанд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч тэтгэврийн ердийн наснаас 5-10 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг.

Мөн даатгуулагч ажлын онцлог ачаалал зэргээс хамааруулан дараах төрлийн мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг.

Дээрх хүснэгтэд байгаа иргэдээс гадна малчин даатгуулагчид маань өндөр насанд хүрэхээс 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Тодруулбал 15 жилээс доошгүй хугацаанд малчнаар ажилласан эрэгтэй 55 настайдаа, 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох боломжтой. Ингэхдээ 20-иос доошгүй жил НДШ төлсөн байна.

– Тэтгэврийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр олгож байгаа. Энэ талаар тайлбарлана уу?

Тахир дутуугийн тэтгэвэр гэж хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл хугацаанд түүний нийгмийн баталгааг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн ажилласан жилээс хамааран тахир дутуугийн тэтгэврийг бүрэн болон хувь тэнцүүлсэн гэж ангилна.

Тахир дутүүгийн бүрэн тэтгэвэр: Нийт 20-иос доошгүй жил, эсхүл хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх 5 жилийн 3 жилд нь чадвараа алдсан бол даатгуулагч тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тахир дүтүүгийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр: Нийт 3-аас доошгүй жил шимтгэл төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа  50-аас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдсан бол тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно. Тахир дутуу болсныг тогтооход баримтлах өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

– Тэжээгчээ алдсаны тэтгэврийн талаар мэдээлэл өгнө үү?

–  Тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж даатгуулагчийг нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ. Даатгуулагчийн ажилласан жилээс хамааран тус тэтгэврийг бүрэн болон хувь тэнцүүлсэн гэж ангилна.

Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн эрх: Нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд нь шимтгэл төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлсэн тэтгэврийн эрх: Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй шимтгэл төлсөн даатгуулагч нас барвал түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар, 20 жилээс илүү жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар нэмэгдүүлсэн дүнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно. Үүнд:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!