₮ 0

No products in the cart.

Үр дүнтэй бясалгахад тус болох хэдэн зөвлөмж

Сэтгэлээ бэлтгэх

Бясалгалыг үр дүнтэй болгохын тулд бусдын жаргал зовлонг ойлгох өрөвч, хүлцэнгүй, нигүүлсэхүй сэтгэлийг барих нь нэн чухал.

Биеэ сулруулахуй

Бясалгалыг амжилттай болгохын тулд бүх булчин шөрмөсөө суллах хэрэгтэй. Биеэ суллаж сурах, тэгэхдээ бясалгал хийж эхлэхийн өмнө биеэ шууд суллаж чаддаг болох явдал чухал. Бясалгал хийж эхлэхийнхээ өмнөхөн хэд урт амьсгаа аваад ч юм уу , сэтгэлдээ тааламжтай сайхан зүйл бодоод, мөн уран зохиолын номноос сэтгэл тайвшруулах хэсгийг жаахан уншаад бүх биеэ сул тавьж болдог арга бий.

Анхаарал

Санамсаргүй нэгэн хөндлөнгийн бодол сэтгэлд ороод ирэхэд түүнийг эс тоон гагцхүү бясалгалдаа л хамаг анхаарлаа хандуулах ёстой. Элдэв бодол толгойд орж гарч л байг. Тэдгээрт энерги бүү зарцуул. Зарим үед сэтгэлээ төвлөрүүлэх чадвар цалайсхийж, туулж өнгөрүүлсэн амьдралын элдэв дурдатгал сэтгэлд ноёлоод ирэх гэх явдал ч гарах вий. Бүү тоо. Бясалгалаа л үргэлжпүүлэхийг мэрийгээд бай.

Хугацаа

Бясалгал хийе гэж шийдсэн бол өдөр бүр тогтмол цагт хийхийг хичээгээрэй. Бясалгал хийж эхлэж буй үед энд тэнд загатнах, таталдах явдал гарна. Битгий анзаар. Яваандаа төдөлгүй тэгэхээ больчихдог юм.

Хоол унд

Бясалгал хийж эхлэхийнхээ өмнө кофе, согтууруулах ундаа, эмийн ургамлын зүйлтэй юм бүү уу. Ахиухан юм идсэнийхээ дараахан бясалгал хийх хэрэггүй. Ходоод дундуур идэштэй байх явдал нэн чухал. Харин нөхцөл байдал төдий таатай биш үед бясалгал хийх нь огт хийгээгүйгээсээ дээр гэдгийг бас санаарай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...