LOADING

Type to search

Гоо сайхан

Нүүрний шар үсний ургалтыг эдгээр зүйлс идэвхижүүлж хурдасгадаг

Share

Хүн бүхний нүүр биеэр нарийнхан, цайвар өнгийн үс ургасан байдаг бөгөөд шар үс гэж нэрлэдэг. Харин хүмүүсийн гентэй холбоотой шар үс нь өнгө, өтгөн шингэн гээд ялгаатай байдаг. Зарим бүсгүйчүүдийн шар үс илүү бараан өнгөтэй өтгөн ургадаг. Энэ эмгэгийг хирсутизм гэж нэрлэдэг бөгөөд энэ өвчнөөр шаналж буй эмэгтэйчүүдийн биеийн болон нүүрний илүүдэл үс илүү тод харагддаг. Хэдийгээр энэ шар үсийг хусах, элдэв төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэтээр арилгаж болох ч нэн түрүүнд шар үс ургалтыг идэвхжүүлдэг зүйлсийг мэдэж түүнээс татгалзах нь илүү үр дүнтэй.

  1. Та BPA-ийн нөлөөлөл

Бидний дэлгүүр, үйлчилгээний цэгүүдээр үйлчлүүлэх тоолондоо юу ч бодолгүй авч халаасалдаг баримтууд биднийг хордуулж байдаг гэдгийг мэдэх үү. Тэдгээр баримт нь бисфенол А буюу BPA буюу дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг тасалдуулж, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг бодисыг агуулдаг бөгөөд маш их хэмжээний бүр лаазалсан бүтээгдэхүүнээс 250-1000 дахин их BPA агуулдаг. Бидний  бие энэ аюултай химийн бодисыг арьсаар дамжуулан шингээж авах ба энэ нь биед орсны дараа нөхөн үржихүйн эрүүл мэнд, дотоод шүүрлийн системд сөргөөр нөлөөлж, улмаар шар үсний ургалтыг идэвхжүүлдэг байна.

BPA нь усны сав, салфетка, ариун цэврийн цаас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг ч олон үйлдвэрлэгчид үүнийг бүтээгдэхүүнээсээ хасч, “BPA агуулаагүй” гэж тэмдэглэдэг болсон байна.

  • Хэт завгүй байх

Бидний ихэнх нь  дасгал хийх ч завгүй амьдардаг. Хэдийгээр та маш завгүй амьдралтай байсан ч дасгал хийх цаг гаргах нь шар  үсний ургалтыг бууруулахад тусална. Илүүдэл жинтэй байх нь таны эрүү эсвэл дээд уруул дээрх шар үсний ургалтыг нэмэгдүүлдэг.  Олон цагийн тухайлсан дасгал хийж амжихгүй ч өдөр тутамдаа усанд сэлэх, алхах зэрэг эрчимтэй хөдөлгөөн хийж байх нь шар үсний ургалтыг багасгахад тусална.

  • Загас байнга идэх.

 Хоол хүнсэндээ хулд загас ихээр хэрэглэх  нь уураг авах гайхалтай арга боловч, байнга идэх нь нүүрний шар үс ургахад нэмэр болдог. Салмон, шар загас зэрэг тослог загас нь эмэгтэйчүүдийн тестостероны дааврын хэмжээг ихэсгэдэг нь нотлогдсон бөгөөд энэ дааврын хэмжээ хэвийн хэмжээнээс их байх нь шар үс маш ихээр ургуулдаг.

  • Өдөр тутам кофе уух.Кофе мөн адил  тестостерон дааврыг эрчимтэй нэмэгдүүлдэг учраас  мөн л шар үсний ургалтыг эрчимжүүлдэг.
  • Стресс

 Бидний амьдран буй энэ орчин, хэв маяг биднийг стрессгүй амьдрах боломжгүйг байнга л сануулж байдаг. Байнга стресствэл биеийн дааврын тэнцвэр алдагдаж мөн л шар үс ургалтыг нэмэгдүүлэх нөлөөтэй.

  • Нойргүйдэл, дутуу нойр

Насанд хүрсэн хүн бдбрт дунджаар 6-7 цаг унтаж байж хангалттай амарч бие организм хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадна гэж үздэг. Орчин үеийн цахим хэрэглээ болон сиресс бусад хүчин зүйлсээс шалтгаалж ихэнх нь нойр дутуу явж, нойргүйдэлд орох нь хэвийн үзэгдэл болоод байгаа билээ. Тэгвэл нойр дутуу явах нь мөн л шар үсний ургалтад нөлөөлдөг байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!