LOADING

Type to search

Ухаарахуй

Бясалгалд суугаа Аграмбууд

Share

1. УДИРТГАЛ

Дэлхийн өнцөг булан бүрээс сайн хадгалагдсан шарилууд олдсон тухай мэдээлэл олонтой гарч байна. Заримыг нь элдэв эмт бодис шахсанаар түмэн жилдээ шүтээн болгохоор үлдээсэн эсвэл байгалийн онцгой төлөв байдал, тогтолцоонд өнө удаан жил хадгалагдсанаар занданшсан олдворууд Америк, Хятад, Вьетнам зэрэг олон орны музейн үзмэр болоод байгаа билээ.

Эртний Маяа нарын соёлын уламжлалд ч хүний төрхийг алдагдуулахгүй хадгалах арга байсан нь вааранд нугалж бохируулан хийсэн олдвороос харагдаж байна. Мөн хүний толгойг туламлаж зангидсан гарын чинээ болгон хатаан онго хэлбэрээр хадгалдаг уламжлал Өмнөд Америкт байжээ. Монголын бөөгийн ёсонд ч толгойг туламлаж өвчдөг ёс байсан ажээ.

В.И.Лениныг занданшуулахад Буриадын Итгэл хамбаас зөвлөгөө авч байсан гэх мэдээллүүд байдаг. Харин энд би, багшийнхаа өмнө “Аграмба” хүний ёсоор бясалгалд сууж, бүдүүвч биеийн хуурцагаа орхин, машид нарийн хий, сэтгэлийн биеэ дээд тэнгэрийн орноо одуулсан аграмба Р.Санжайжав хэмээх бодит хүнтэй холбогдуулан буддын бясалгалын талаарх зарим тайлбарыг өөрийн гуч гаруй жилийн судалгааны ажил дээрээ тулгуурлан өгүүлэхийг зорилоо.

Энэ арга зүй бол орчин үеийн шинжлэх ухаанд тайллаа төдийлөн олоогүй шинэ “үзэгдэл” феномен юм. Харин буддын мэдлэг ухааны үүднээс авч үзвэл “буддын логик” өөр хүн оюун ухаанаа хэр өндөрлөгт гаргаж чадсаны бодит баримт мөн. Хүмүүс бид буддын логик зарчмаар ажилладаг бүх дэвшилтэт техник хэрэгслийг өдөр тутамдаа ашигладаг хэрнээ буддын мэдлэг ухааныг бурханы шашны бурангуй үзэл хэмээн тэрхүү үйлдлийн системээр нь хийгдсэн цахим төхөөрөмжүүдээр нь муулж бичээд байгаа нь энэ талаарх ойлголт байхгүйтэй холбоотой юм,Хоосон чанарын сургаалаас харьцангуйн онолын томьёогоо гаргасан А.Эйнштейны онолыг шагшин хэрэглэхээ мэдэхээс биш, амгалан хоосон чанарыг хослон барьсан Р.Санжайжав аграмбын бүдүүвч биеийн хуурцгийг, зүгээр л нэг сайн хадгалагдаж, занданшсан шарил хэмээн ярьцгаадаг ийм л цаг үед бид амьдарч байна.

Аграмба Санжайжавын тухай түүний шавь Лүнрэг Дандарын бүтээлүүдийг орчуулан судалсан 1980 оноос анхныхаа мэдээллийг олж авч, улмаар Далай Чойнхор вангийн хошууны Хөөнгийн хүрээнд шавилан сууж байсан гүүш И.Дэмбэрэл гуайгаас Ханбүргэдэй ууланд хоёр багшийн нь гүдэн байдаг тухай сонссон санагдана.

Миний бие 1996 онд Жамбачүлтэмбалсанбуу буюу нутагтаа Гэсэр лам хэмээн алдаршсан аграмбын “Тажод” хэмээх “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг ойлгон суралцах шинэ чиг урсгалын дагуу аграмба Санжайжав, шавь Лүнрэг Дандар нарын бүтээлүүдийг Энэтхэг, Түвдийн сурвалж бичигтэй харьцуулсан судалгааны ажлаараа анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүний дараахан Лүнрэг Дандарын хоёр багшийн гүдэнг эргэх үедээ аграмбууд юм чинь бие цогцос нь хэвээр байгаа даа хэмээн бодож зогсч билээ.

Харин сайн учрал тохиолоор аграмба, цорж Р.Санжайжавын бүдүүвч биеийн хуурцагтай 2015 оны гуравдугаар сард учран золгосон юм. Энэ бол Далай Чойнхор вангийн хошууны аграмба, маарамбуудын эрт үеийн номын чадлыг эдүгээ үед үзүүлэн гарч ирж байгаагийн бодит жишээ мөнөөс мөн. Надад, тэднийг судалж, сурвалжилж байсныхаа хувьд, урьд нь бодсон таамаглал минь биелсэнд тун таатай мэдрэмж төрснөө хэлэх юун. Аграмба Санжайжав намнан чойнжунгийн суудлаар суусан, завилсан булчин нь зангирсан хэвээрээ, судас нь гүрийж товойсон, толгойн рентгэн зурагт тархины хатуу хальсаа тархи нь түрж гавалдаа наалдсан байдалтай байгаа нь энэ бол жирийн хүний оюун тархи биш гэдгийн нотолгоо юм.

Аграмба Санжайжав өөрийн биеийг орхисноос хойш хорь гаруй жилийн дараа Итгэл хамба түүнтэй адил өөрийн биеийг хайрцаглан газар дор бясалгалд суусан байдаг. Харьцуулан үзэхэд ялгаатай зүйл ч бий.

2.АГРАМБА ЁСНЫ УЛАМЖЛАЛ МОНГОЛД

XYII – XX зууны үед Монгол орноо шарын шашин хүчтэй дэлгэрч, Богд Зонховын “Агрим чинбо” түүний тайлбар “Дэлбэ шивраг”, Сандуй, Дэмчиг, Жигжидын “Жидрим”, “Зогрим” номуудын тайлбар бүтээлүүд тоо томшгүй олон болсон нь хэдэн арван тэргээр хэмжигдэх бизээ.

Үүнээс зөвхөн миний сонирхон судалсан бясалгалаар оюун ухааны өндөрлөгт хүрэх боломжийг нээсэн Ламын гэгээний хийдийн эрдэмт лам нарын ном сурвалжаас тоймлон дурьдая.

Монголын ууган оточ Лувсанданзанжанцан нь “Их нууц тарнийн ёс”-ны дасгал сургуулилт нилээд өргөн дэлгэр явагдах эх үндэсийг Ламын гэгээний хийдэд байхдаа тавьжээ.

Лувсанданзанжанцангийн бичсэн “Доржчан”, ламын гэгээний хоёрдугаар дүр Лувсанбанчинбалбарын (1705-1787) “Сандүйн жүдийн дэлбэ” гуравдугаар дүр Цэвээнжавцогийн (1789-1845) “Агийн налжор”, “Тарнийн ёсны утгыг тодруулсан нь”, Лувсаняндагийн (XIX зуун) “Тарнийн тайлбар”, миний багш ламын гэгээний хийдийн унзад Л.Юндэнбат агсны “Жамъян жин ёв“, “Жамъян си од’’ зэрэг бүтээлүүдээс үзэхэд “Ламын гэгээний хийд” энэхүү уламжлалаа улам хөгжүүлж өнөөдрийг хүртэл хадгалжээ гэж үзэж болох байна.

Энэ талаар Л.Юндэнбат багш минь хэлэхдээ: Ламын гэгээний тарган дүрийн үед миний мэдэхээс шид чадлыг үзүүлдэг нэлээд хүмүүс байсан юм. Тухайлбал: Элээхүү. Хэрээхүү нэртэй хоёр хүнийг Ламын гэгээнд Түвдийн Лхас болон бусад газрын сонин мэдээг мэдэж дуулгадаг хүмүүс гэж байв. Мөн хоргол Данзан, таадгар Гончигдорж, Тунаг, Вандансанги гүртэн, марай сүмийн Гэндэнжамц, Тарган лам ах зэрэг нутаг нугадаа янз бүрийн шид чадал үзүүлдэг хүмүүс амьдарч байсан. Ламын гэгээний хийдэд арваад хүнд тусгайлсан хурал хурдаг байв.

Тэр нь нууц тарнийн ёсоор явагддаг нь тодорхой. Ер нь Жигжидийн дияан хийх нь саяхан болтол байлаа. Би ч хэд хэдэн удаа суусан юм. Барих ном нь монгол бандид Лувсанлхүндэвийн “Жидрэм”, “Зогрим” хоёроор гол болгон дияан хийдэг байлаа хэмээн хуучилсан юм.
Монгол аграмбууд хэрхэн Ямандагийн нэнчин хийдэг талаар бүр тодорхой мэдэх гэж 1982 оноос эхлэн жил бүр хэдэн долоо хоногоор өвгөн багшаас ном сонсохоор Баянхонгорыг зорьдог байснаараа энэ талын тодорхой мэдлэгийг олж авсан билээ. Ардын эмнэлгийн хүрээлэнгээс нянба дияан хийсэн хэмээн банга хүртэж, хөөгддөгийн даваан дээр ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “Түвдийн шашин соёл дахь аг тарнийн ёс” сэдвээр ажиллах боломж олдсноор Бандид Лувсанлхүндэвийн Ямандагийн “Жидрэм”, “Зогрим’’ номыг орчуулж дуусгаад, Энэтхэгт санскрит, хинди хэлний дээд сургуульд орсон юм.

Намайг тэнд очиж суралцах үеэр 1987 онд энэхүү номыг Далай ламын лүндэнгээр Англи хэлэнд орчуулах ажлыг эхлүүлж байсан Шарпа хувилгаан, канадын эрдэмтэн Ричард Гуард нартай уулзаж ярилцаж билээ.

Далай лам тарнийн ёсонд боловсорсон ганц нэг хүнд Гимлайн агуйд Жигжидийн нянба дияан хийх зөвшөөрөл хааяа нэг өгдөг ажээ. Тэдний барьдаг гол ном нь мөн л Монгол бандид Лувсанлхүндэвийн “Жидрэм”, “Зогрим” болохыг Юло ринбүүчи зэрэг хүмүүсээс олж мэдсэн билээ. Далай ламын номын сангийн эрхлэгч Юло ринбүүчи би дараагийн удаад суух санаатай хүлээж байгаа хэмээн ярьсан юм. Харин тэрбээр одоо Улаан-Үд хотын хамгийн өндөрлөгт барьсан нүсэр том байгууламжтай хийдийн хамба болж мөн оросын иргэн ч болжээ.

Монгол Аграмбууд Ямандагийн нэнчин хэрхэн хийж байсан Ламын гэгээний хийдийн Лувсанлхүндэв бандидын урсгал уламжлал өнөөдөр ч үргэлжилж байгаа нь тодорхой. Үүний бодит илэрхийлэл болсон аграмба Санжайжав чухам ямар бясалгалд суусан ном судрын уламжлалын талаар, энэ чиглэлээр гуч гаруй жил үзэж судалсныхаа хувьд цөөн хэдэн мөрийг энд хэлэхийг оролдлоо.

3.АГРАМБА НАР ҮХЭЛ, БЯСАЛГАЛД ХЭРХЭН ХАНДДАГ БАЙВ

Үхэл хэмээх ойлголтын, биологийн талаарх тайлбарууд тодорхой ч, харин буддын логикийн үүднээсээ нэн нарийн адармаатай асуудал юм. Ер нь тэгээд бясалгал, ёг тарнийн ухаан бол эцсийн дүндээ л үхэлд бэлтгэх дасгал сургуулиуд билээ. Үүнийг өнөөдөр төдийлөн ил гаргадаггүй. Зөвхөн өнгөцхөн талаас нь эрүүлжүүлдэг, ид шидэнд хүргэх боломжийг л дөвийлгөн ярилцдаг.

Энэ ч аргагүй юм. Шарын шашны урсгалд энэ талын ойлголт маш бүдэг, битүү далд нууц байдалд, гол түлхүүрийг нь нуун хадгалсаар иржээ. Тиймээс лам нартаа ч төдийлөн мэдэх түвшин чинь болоогүй хэмээн хориглодог байна. Учир нь хэн хүнгүй сонирхоод ирэх юм бол захаасаа аваад сэтгэлээ ариусгаж чадаагүй нөхөд сайнаасаа муу үйл хийх аргыг нь давамгайлж оролдоод шашныг завхруулах аюултай хэмээн үзсээр иржээ.Түвдэд шашин дэлгэрэхээс бүр өмнө, Буддын шашны нимавагийн буюу хуучин ёсны урсгалд хүн зүгээр л нэг биологийн төрөл зүйл байгаад төгсч болохгүй. Харин оюун ухаанаа “Зогчин” буюу “Их төгс төгөлдөршил” -т хүргэхийн тул “ранриг” буюу “өөрийгөө ухах” хэрэгтэй хэмээн үзэж түүнд хүрэх дөт арга замыг “Нимавийн жүд бум” хэмээх 26 ботьдоо номложээ.Тэгэхлээр хүн үхэх биш харин “И төгс төгөлдөршил ”-д хүрэхийг зорих ёстой гэсэн үзэл сургаал юм.

Их гэсэн нь зүгээр л нэг юмыг хэлсэн хэрэг биш байгалиас заяасан далд и хүч нөөцийг нээн илрүүлэхийн утг агуулга билээ. Хүн өөрийн дотроо аугаа хүчин чадлыг төгс төгөлдөр ашиглахад “намши” буюу “тийн мэдлийн” хүчээр хүрнэ гэсэн үг юм.

Зогчин (mahasandhi-Great Pei fection) буюу Их төгс төгөлдөршил хүрэх гэдэг нь Налжорчинбын жүд буюу Ёгийн их үндэсний мэдлэгээр үүдэн үүсгэсэн оюун ухаан дээд төлөвөөр орчлон ертөнцийн удирдлагын дээд хэм хэмнэл хүрэхийн санаа юм. Ер нь энэ талаг жишиж тайлбарлахгүй бол цаашид ухан ойлгоход маш төвөгтэй билээ.

Орчин үеийн компьютерийн технологийн дэвшлийн ойлголтоор таны бие техник хангамж (hardware), оюун ухаан чинь програм хангамж (sofrware) гэж бодь Өнөөдөр инновацийн хүчээр техник хангамжууд хурдацтай хөгжил овор хэмжээ нь бүр багасч xyрд хүч, программ хангамж нь ба оврын супер компьютер болтлоо өөрчлөгдөж байна. Гэтэл хүн оюун ухааны олон мянган жилээр жилд шалгаран бичигдсэн манагийн дэ (upadesavarga) буюу увдис аймгийн программ хангамжид олигтойхон ажиллуулчихаар хүн өнөөдөр лав байхгүй байна. Энэ үедээ Будда, Ловон Бадамсамбха гээд хуруу дарам цөөн хүн гайгүйхэн техник хангамж болж өнөөг хүрт нэг их хувьсаж өөрчлөгдөхөөргүй программ хангамжийг зохиосон билээ. Гэтэл өнөөг хүртэл олон живаа хүн үхэж үрэгдсэн ч техник хангамжийн нэгээхэн эд ангийг нь ч бүрэлдүүлж чадахгүй зүгээр шоргоолж шиг учир начиргүй өрсөлдөөн бужигналдаад байна.

Ямар сайндаа л увдисын жүдийг нууж далдлаад байдаггүй нимава ёсны номын мэргэд: цаадуул чинь ер нь ном сонсох янзгүй нь. Барда тойдол номыг үхэхлээр нь чихэн дээр нь шивнээд уншчих. Сүнс нь ядаж төрөл авах замдаа шуудраг гэж байхав. Тэгээд ч Монголд шашин дэлгэрэхэд энэ номыг бүр монгол худам үсгээр хэвлэж “Сонсгоод” хэмээн нэрлэж талийгаачаа үдэн явуулдаг ёс заншил өнөөг хүртэл дэлгэрсэн юм.

Харин энэ ном “Үхлийн тухай түвд ном” хэмээн дэлхий нийтэд зарлагдаж, бараг орон бүр орчуулаад гаргачихсан байдаг. 

Бие эцэстээ үхлээр төгсөж газарт шингэдэг бол сэтгэлээ тэнгэрт одуулахын тулд бясалгалаар зуучлуулдаг бололтой. Ер нь дээд бясалгалын цаад зорилго насаа мэдэхгүй болтлоо эрүүл саруул явна гэсэн хэрэг огт биш, харин биологийн наслалт төгсөхөд сэтгэлээ мөнхөд амар амгалан төлөвт хүргэхэд л гол утга агуулга нь оршдог. Үүний өнөө цагийн тод илрэл нь Архангайн Цахирын Ханбүргэдэй уулын хярд мөнхөд оршсон Тойн Эрдэнэ Цэвээнраашийн Жамбачүлтэмбалсанбуу, аграмба, цорж Равсалын Санжайжав нарын гүдэн билээхэн илтгэж байна.

Тарнийн ухааны нарийн учир холбогдол нь яагаад нийтэд ил болдоггүй вэ? гэвэл: Эцэг, өвгөдөөс амаар дамжин уламжилдаг “ринжүн га ма” буюу “язгуур аман зарлигууд” гэж нууц түлхүүр нь тэр бүр олддоггүйтэй холбоотой ажээ.

Үүнийг тайлахын тулд санскрит хэл үзэж, гималайн ууланд даяанд сууж, түвд рүү ороод усанд хаясан зүү шиг далдлагдсан нууц тарнийн ухаан Гималайн босго давахынхаа өмнө ил тод байсан өвөр бэлийн ёгийн уламжлалт сургуулиуд, тухайн үеийн баруун энэтхэгийн Таксилла орчим, Ловон Бадмасамвахагийн төрсөн нутагт өнөө үед байсаар байдаг нимава ёсны буддын урсгал сургуулийн сан хөмрөгүүдээс багагүй зүйлийг олж мэдэх хэрэгтэй болно.

Нөгөө талаар түвдийн буддизмыг сүүлийн хоёр зууны турш түвдүүд нь эргээд авч хэрэглэх болтол нь хөгжүүлсэн монголчуудын зохиол бүтээл, аман дамжлагуудаас мэдэж болох билээ. Их хүрээний гавьж Лувсандаш 1864 онд “дом” тавих буюу номын хуримаа Гандан хийдэд хийхдээ Аграмба хүн Их нууц тарнийн ёсоор ямар, ямар бясалгалын шатыг дамжин “Машид нарийн хий, сэтгэлээ” тогтоон барих талаар маш тодорхой бөгөөд товч өгүүлсэн байдаг.

Мөн тэгээд хоосон чанарын онолын үзлийн ялгааг ч тодорхой хэлж өгчээ. Тухайлбал: Судрын ёсонд “үзэгдэл-хоосон чанар” (нан-дон) хэмээн авч үздэг бол Тарнийн ёсонд “амгалан-хоосон чанар” (дэва-дон) гэсэн ихээхэн ялгаатай сэтгэлгээний агуулга хамрагдахыг тодорхой заан өгчээ. Энэ мэтээр умрын буддизм улиран дэвших диалектик зүй тогтлынхоо үүднээс Монгол орноо хөгжлийн өндөр түвшинд хүрсэн энэхүү цаг үед цөөвтөр аграмба нар төрөн гарч “их нэнчин” буюу гүн бясалгал даяанд суух болсны нэгэн бодит илэрхийлэл нь аграмба Жамбачүлтэмбалсанбуу, шавь аграмба Санжайжав нар юм.

4.АГРАМБУУДЫН БЯСАЛГАЛД ӨГӨХ СУДЛААЧИЙН ТАЙЛБАР

Аграмба Санжайжавын талаар шавь Лүнрэг Дандар номондоо: Эмийн судрыг Равжамба эрхэт өгүүлэгч гэжээ. Равжамба гэдэг нь “маш хэтэрсэн” гэсэн түвд үг. Монголд Дооронбо цолтой хүнд Равжамба цол өгдөг байсан нь тун цөөн хүн авчээ. Далай чойнхор вангийн хошуунд 1855 оноос Равжамбын дамжаа барьдаг болсон байна.

Тэр үеийн буддын эрдэм ухааны хамгийн дээд цол нь Равжамба цолны дараа Аграмба цол ордог байжээ. Аграмба нь “Тарни мэдэгч” гэсэн утгатай бөгөөд энэ чиглэлээр 10-15 жил суралцаж байж цолоо хамгаалдаг. Судар, тарнийн ёсны хамгийн дээд эрдмийн цол юм. Өнөөгийн Монголын арга чаргаар авдаг эрдмийн цолтой дүйхгүй бөгөөд Нобелийн шагналтай их зэрэгцэх цол юм.

Аграмбуудын бясалгалын шаталсан -замнал нь Их нууц гарнийнссиы Ёгиииалил-цашгүпи үндэс”-н гол хэсэг нь Жигжидийн “Жиг зог”-н дияан болно. Энэ нь өнгөн талаасаа шашны зан үйлийн цуглуулбар мэт авч дотоод, гүн ертөнцдөө Хувь хүн-Газар дэлхий-Одон гаригийн гурамсан шүтэлцээг цаг хугацааны аугаа их урсгалд зүгээр л нэгэн биологийн объект байлгахыг үл огоорон энэхүү гурамсан шүгэлцээний орон зай, цаг хугацааны саад тотгорыг гэтлэн хэт мэдрэх “сэтгэлийн хат”-ыг давтан бий болгоход чиглэсэн буддын логикийн дээд оргил шат хэмээн үзэх үндэстэй билээ.

XXI зууны “Шинжлэх ухаан, технологийн түлхүүр” гэгдээд байгаа “Тодорхой бус логик мэдрэлийн эс” шиг ажиллах квант компьютерийн хөгжил нь мөн л Монгол аграмбуудын оюуны талх болж байсан “Буддын логик” дээр Аристотелийн логикийг нийлэгжүүлжээ. Үүнийг Азербайжаны цагаач, профессор Л.Заде анх Массечусетийн Технологийн сургуульд гарган тавьж, удалгүй япон, солонгосчууд патентийг нь худалдан авснаар одоогийн бүх автоцахилгаан хэрэгслүүдийн шинэ эрин үеийг эхлүүлсэн байдаг.

Их нууц тарнийн ёс нь нейрофизиологийн үүднээс мэдрэлийн системийг шатлан идэвхжүүлэх практик арга зүй юм. Үүнийг өмнө нь ашиглагдахгүй байсан мэдрэлийн эсийн зангилаануудыг идэвхжүүлснээр мэдрэлийн системээр сэрэл дамжин холбогдох үйлийг улам өргөжүүлж, энерги дамжуулалтыг ихэсгэнэ гэсэн хэрэг гэж тайлбарлаж болох юм.

Завилан суугаад “Хийн хогийг ес гүвэх” буюу “Лүнро гүпрүг”, санскритаар Кундалинтай төстэй энэ дасгал нь хувь хүний хүсэл зоригоос хамаардаггүй бүртүүнээс гадуурхи бие сэтгэлийн бүхий л хэсгийн интерорецепторын сэрзл дамжилтыг ихэсгэх болон саатуулах үйлийг, нугасны үйл ажиллагааг тусгайлан идэвхжүүлэх замаар явуулдаг байна.

Нэг ёсондоо дотор эс, эд, эрхтэнүүдийг гадаад орчинтой холбох гүүр болсон автономи мэдрэлийн системийг идэвхжүүлэх, таван мэдрэхүйн эрхтнээр дамжин гадаад орчноос ирж байгаа цочролыг автомат буюу вегататив мэдрэлийн системийн симпатик, парасимпатик мэдрэлээр дамжин явагдах эргэх холбоон процесс юм.

Хүрдэн судлууд бол хувь хүний хүсэл тэмүүллийг огторгуйн материт хүргэх хуйлрал юм. Нэг ёсондоо микро түвшний хуйлралыг макро түвшинд хүргэж улмаар мега түвшин бүхий огторгуйн орчилд хүргэх синергетик хуйлралын спины түвшин дэх оч очлуур нь болох билээ. Энэ нь байгалиасаа хүн эхийн умайд олдох агшинд эцэг эхийн цагаан, улаан дусал, нууцын судлын амгаланг тэтгэгч хүрдэнд орох нь орчлонт ертөнцийн хар нүхэнд үүсэх хуйлралын вакуум орчилд үүсэх үзэгдэлтэй адилаар, манжин булчирхай хэмээх таван бүдгэвтэр таславчит хүчирхэг булчирхайн турбулент олгойдолтоор эхийн умайд сүүнд хөрөнгө хийсэн мэт дусал, цус нийлэлдэх үед үүссэн машид нарийн хий, сэтгэлийн хийнүүд цаашид бие хүн үүсэн бүрэлдэх эхлэлийг тавих лугаа ижил болой.

Энэ үед зүрхэнд өндөг шиг вакуум бүрхэвч, уламжлалт сударт “намши” буюу “тийн мэдэл” үүсэх эхлэл бий болно гэсэн хэрэг юм. Сударт тэмдэглэснээр үүнийг “ум авадхүди” судал гэж нэрлэсээр ирсэн. Үүнийг маш нягт хэмээн тэмдэглэснээс үзвэл эцэг, эхээс олдох тэр агшинд, гравнтацийн хүчээр галатикийн мега ертөнцөөс макро бүр микро түвшинд нягтран шахагдсан вакуум орчил бий болох боломжтой. Тэгээд ч зүрхний судлын хүрд дөрвөн зүг, найман зовхист бифуркаци үүсгэн салбарласан хорин дөрвөн салаатай. Ер нь хүрдэн судал, хий, дуслыг “Бүдүүвчилсэн боломжитертонцийн оюуны загвар” хэмээн юрлэж болох. Аграмбууд гол бясалгалаа Жидрэм буюу Үүдэн үүсгэхүйн зэргэмж, Зогрим буюу Төгс төгөлдөршихүйн зэргэмжээр явуулдаг.  Энэ хоёр нь“жиг дандү брал” буюу нэг олноо сангижирсан” хэмээх Дундаж үзлийн аугаа аксиом дээр тулгуурлан шаталсан системд сэтгэлгээг өрнүүлдэг байна. Тэр нь нөгөө “гурамсан” зарчмаар явагддаг үйлийн динамиктай.

Аграмбууд бясалгалынхаа төгсгөлийн шатанд орох нь: “сүнжиг’’ буюу хослон орох ’*Их нэгдэл” юм. Энэ нь орчин үеийнхээp бол “Байгалийн шинжлэлийн шинэ нэгдмэл чиг хандлага-ыг илэрхийлэх төдийгүй “Ертөнцийн их нэгдэл”-ийн тайллын үгээр илэрхийлсэн логик томьёо нь “Зогчин” буюу “Их төгс төгөлдөршил” юм.

Үүнд хүрэх программ хангамж нь тун ч адармаатай биодинамик дасгалуудаар илэрхийлэгддэг нь судар номоос тодорхой ажиглагддаг. Хамгийн гол нь түүнийг ажиллуулах хүн хэмээх “техник хангамж”-ийн хүчин чадал нь хүрдэггүйгээс өнөөг хүртэл саараад байдаг бололтой юм. Нэг ёсондоо наяад оны компьютерт өнөөгийн программ хангамжийг суулгах гээд оролдоод лайгаа чирэхтэй адил гэж болох юм.

Аграмбын ёсоор их нэнчинд суун бясалгах гэдэг нь бол зөвхөн мэдээллийн үүднээс л жишин хэлэхэд: Хүрдэн судлын төвүүд нь оролт, гаралтын төхөөрөмжтэй “биокомпьютерээ ажиллуулна гэсэн үг юм. Хүний тархи саматогермобиоплазмын оргил бүтэцтэй. Хамгийн их нягтралтай. Нэг шоо сантиметрт 10-ын 38 зэрэгтэй электрон байдаг байна. Тархи нь супер маш хөнгөн хэсгүүдээр дүүрсэн бөгөөд энтропийн түвшин нь хамгийн өндөрт байдаг гэдгээрээ био-мэдээллийн хязгааргүй нөөц боломжтой болох нь өнөөгийн шинжлэх ухаанд тодорхой болжээ.

Энэ нь гадаад орчны янз бүрийн хэлбэрийн мэдээллийг хоромхон хугацаанд боловсруулах чадвартай гэсэн хэрэг юм. Хүний энэ нарийн чадварыг өдөөн хөгжүүлэхэд л аграмбуудын нянба дияан чиглэгдсэн гэхэд болох билээ. Тэгээд ч хүрдэн судлын төвүүдийг хэдий чинээ сайн ашиглаж, ажиллуулж чадна төдий чинээ хүчтэй “машид нарийн хий, сэтгэлийн” биеийг буй болгож, орчлонгийн энерги-мэдээллийн орчилтой холбогдох зорилготой. Энэ үүднээс аграмба Жамбачүлтэмбалсанбуу, аграмба Санжайжав нар өөрсдөө гэрээслэлдээ захин хэлж. Очирт хайрхан, Ханбүрэгдэй уулнаа бясалгалд суусантай нь бид өнөө цагт учран золгож байна.

Б.Болдсайхан
НҮБ-ын Био ёс зүйн шинжээч, Шинжлэх ухааны доктор, профессор

error: Content is protected !!