₮ 0

No products in the cart.

Р.Ганбаатар: Бүдүүн, шулуун гэдэсний өвчлөл манай улсад ихэсч байна

Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй эмч Р.Ганбаатартай бүдүүн, шулуун гэдэсний хавдрын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед бүдүүн шулуун гэдэсний өвчлөл ихэсч байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын өвчлөл манай улсад ихэсч байна. Яагаад гэвэл монголчуудын дундаж наслалт 20 жилийнхээс нэмэгдсэн. Барууны болон хөгжилтэй оронд бүдүүн, шулуун гэдэсний хавдар эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хоёрдугаарт явдаг. Энэ нь бас насжилттай холбоотой. Хүн өндөр наслах тусам бүдүүн, шулуун гэдэсний хавдарт өртөмтгий байх магадлал ихэсч байна гэсэн үг. Тиймээс ирэх жилүүдэд ч гэсэн ихсэх магадлал өндөр байна.          

Бүдүүн, шулуун гэдэсний хавдар, ер нь хавдрын өвчин яг тэрнээс гэсэн шалтгаан байдаггүй. Хэрэв байдаг бол сэргийлж болно. Утаа, махнаас эсвэл тийм зүйлээс үүсч байна гэвэл өдөөгчийг нь хорьчихно. Хавдар үүсэх шалтгаан олон байдаг. Тухайлбал, удамшлын, хоол унд, байгаль орчны бохирдолтой холбоотой байна. Харин бүдүүн, шулуун гэдэсний хувьд үүсч байгаа шалтгаан нь мэдээж хоол боловс­руулах систем учраас хоолтой холбохоос ар­гагүй. Хоёр дахь шалтгаан нь удамшлын шинж, гуравдугаарт, хавдрын урьтал өвчнүүд буюу эсийн замбараагүй ур­галт. Үүнийг дурангийн аргаар мэдээд дурангаар мэс засал хийж авах нь урьд­чилан сэргийлж байгаа хамгийн том чухал асуудал юм.

-Энэ өвчин хоол ундтай холбоотой гэлээ. Яг ямар хоолноос болж байна вэ. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Өөх тостой хоол их хэрэглэдэг, жимс ногоо бага иддэг хүмүүс бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэлтэй. Мөн илүүдэл жинтэй, хэт тарган хүмүүс бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх нь элбэг байдаг. Бусад хавдрыг бодоход удамших ханд­лага байна. Энэ хавдраас сэргийлэхийн тулд 50-аас дээш насны хүмүүс шу­луун гэдсээ таван жилд нэг удаа дурандуулах, хоёр жилд нэг өтгөний шин­жилгээ хийлгэх хэрэгтэй.

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын эрт үедээ бараг шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх дурангийн шинжилгээ хийлгэ гэдэг нь энэ. Мөн өтгөн дэх далд цус үзэх шинжилгээнүүд байдаг. Тухайлбал, өтгөн өөрчлөгдөх, өтгөн цустай, хар гарах, нарийсч гарах, олон удаа хий гарах, гэдэс базлах, эсвэл гэдэс дүүрэх, шалтгаангүй жин буурах, байнга ядрах, бөөлжих, огиудас хүрдэг. Энэ шинж тэмдгүүд зөвхөн хавдраас шалтгаалан илэрдэггүй. Бусад өвчний үед илэрч болно. Хавдар эхэн үедээ өвдөлт өгдөггүйг санах нь чухал. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн хүн бүр эмчид үзүүлж, оношлуулан эмчлүүлэх хэрэгтэй. Мөн хамгийн түрүүнд цусны шинжилгээ өгөхөд цус багадалтын шинж илэрдэг. Цус багадалт, даралт хоёрыг хүмүүс ялгадаггүй.

Цусны даралт гэдэг чинь даралтны өвчин. Цусан дахь хэмжээ хэвийн. Даралт ихэсч, багасдаг. Тухайлбал, даралт нь 90/60 байлаа гэхэд үүнийгээ цус бага­далттай гэдэг. Харин эмч нарын төвшинд өөр. Тиймээс цус багадалттай үед цусны шинжилгээ өгөөд гемолибины хэмжээ бага бол хамгийн түрүүнд бүдүүн, шулуун гэдсээ дурандуулах ёстой юм байна гэж ойлгох хэрэгтэй. Манай эмч нар ч гэсэн тэгж зөвлөх ёстой.  

-Эрт илрүүлсэн то­хиол­­долд эмчилгээ хийл­гэ­­хэд эдгэрэх боломжтой юу?

-Эрт илрүүлэлт танд ургацаг эсвэл хавдрын шинж тэмдэг илрэхээс өмнө өвчнийг илрүүлэхэд тусална. Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт оношилвол эмчилгээний үр дүн нэ­мэгд­­дэг. Зарим үед хавдар болон ургацгаас цус алдахад өтгөнд далд цус алдалтыг илрүүлэх шинжилгээгээр өтгөнд цус байгааг илрүүлдэг. Хэрэв цус илрүүлбэл бусад шинжилгээг цус хаанаас гарч байгааг мэдэхийн тулд хийх хэрэгтэй болдог. Мөн шам­барам өвчний үед өт­гөнд цус илэрдэг тул ялган оношлох нь чухал юм. Шулуун гэдэс, бүдүүн гэдсийг урт нарийхан дуран­гаар шалгана. Хэрэв хорт бус ургацгууд илэр­вэл түүнийг авч болно. Ургацаг зэрэг өөрч­­­лөлтүүд илэрвэл эдийн шинжилгээ хэрэгтэй. Өөрчлөлттэй эдийг ихэвчлэн бүдүүн гэдэсний дурангаар авах боломжтой.

-Өвчний ямар үед мэс засал хийдэг юм бэ. Заавал мэс засал хийлгэх ёстой юу?

-Бүдүүн, шулуун гэдэс мэс заслын өвчин гэж явдаг. Хавдар болгон мэс заслын өвчин биш. Тухайлбал, булчирхайн гарлын хавдрууд мэс заслын өвчин биш. Харин бүдүүн, шулуун гэдсэнд заавал мэс засал хийдэг. Яагаад гэвэл түгжрэл үүсч, дотогшоо цус алдана. Энэ мэс ажилбарыг хийхдээ бүх шинжилгээг цогцоор нь хийдэг. Учир нь хүнээ унтуулаад ороход зүрх нь муу байвал яах вэ. Ийм хүн мэр сэр тохиолддог. Тиймээс бүгдийг нь сайн судалж байж орохгүй бол болохгүй. Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын 90-ээд хувийг мэс заслын аргаар эмчилж болдог. Мөн үе шатаасаа хамаарна.

-Бүдүүн, шулуун гэдэсний хавдар дахих тохиолдол байдаг уу. Ямар үнээр хийдэг вэ?

-Хүн хоёр дахь удаагаа дахин өвдөж болно. Мөн өндгөвч, умайн хүзүүний эсвэл хөхний хорт хавдартай эмэгтэйчүүд ямар нэг байд­лаар бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэл их байна. Улсын эмнэлэг учраас үнэ төлбөргүй. Гэхдээ үнэ төлбөр гэдгийн цаана дутуу юм дандаа явагддаг. Эм, тариа бусад бүх үйлчилгээг төрөөс дааж байгаа ч оёгч аппарат хэт өндөр өртөгтэй учраас эмнэлэг дааж авч чадахгүй өвчтөн өөрсдөө худалдаж авч байна. Бид ч гэсэн аав ээжийгээ өвчин тусаад ирлээ гэхэд ялгаагүй худалдаад л авна. Харам­­салтай нь доогуураа эмч, ард түмэн хоёр хэрэл­д­ээд байдаг. Гэтэл дээгүүр байгаа хүмүүс үүнийг ойлгодоггүй. Яагаад гэвэл тэд өвчин туслаа гэхэд гадаадын аль сайн эмнэлэгт очоод л эмчлүүлчихнэ. Бид аав ээжийгээ өвдлөө гэхэд гадаад руу авч явж чадахгүй. Эндээ л сайн эмчилнэ.

-Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Өдөр бүр идэвхтэй дасгал хийж бүдүүн, шу­луун гэдэсний хорт хавд­раас сэргийлэх бо­ломжтой. Бүдүүн ба шу­луун гэдэс нь биед усыг шимэгдүүлж бодисын со­лил­цооны дүнд үүс­сэн өтгөнийг гадагш­луу­лах үүрэгтэй хоол боловс­руулах доод замын эрхтэнүүд юм.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин     

More from the blog

The Game Changers: Best Liners for Eye Contour

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

Super Surreal Nail Art: The Sky is the Limit

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

The Best Face Mask to Grab from the Drugstore

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...

How to Find the Perfect Blush for Your Complexion

Find people with high expectations and a low tolerance for excuses. They'll have higher expectations for you than you have for yourself. Don't flatter...