Таныг гуйя хүүхдүүдийнхээ төлөө битгий амьдар. Энэ нь тэдэнд хэрэггүй, харин ч хортой. Хэдэн хагацсан зүрх, үл ойлголт, гомдолт, бүтэлгүй хувь заяа тэдний дунд бий гэж санана. Хүүхдийнхээ төлөө бүхнээс татгалзсан олон эмэгтэйчүүдийг би харсан. Харин дараа нь тэдгээр хүүхдийг ямар хүн болсныг харахад гутармаар.
Ээж нь Ваняг ганцаараа өсгөсөн. Тэр дахин нөхөрт гараагүйгээр үл барам бүхнээ хүүдээ зориулсан, байр авч өгсөн их сургуулийн төлбөрийг нь төлсөн. Ваня сайхан бас амжилттай залуу болсон боловч тэр одоо 50 настай. Нэг ч удаа гэрлэж байгаагүй бас хүүхэдгүй. Бүх л амьдралынхаа туршид ээждээ өртэй мэт амьдарсан ч тэр нь бүтээгүй.
Ксюшагийн аав нь хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажилласан. Түүнд охиндоо зориулсан том төлөвлөгөө байсан. Ксюша ч чадварлаг охин. Аав нь түүнийг эмч болоосой гэж хүсдэг байсан тэгээд ч үүнд зориулж их сургуульд орох мөнгө цуглуулж байжээ. Гэвч Ксюша татгалзсан. Тэр өөрийнхөө амьдралаар амьдрахыг, зураач болохыг хүссэн. Тэгэхэд аав нь түүнд яаж зовж байж энэ бүхнийг босгосон талаар тооцоо бодож эхэлсэн. Сургуульд сурах, хувцас, хоол унд гээд л бүх үнийг тэр тооцож мөнгийг нь эргүүлж төлөөрэй гэж сануулсан. Ксюша гэрээсээ явсан тэр дахин аавыгаа харахыг хүсээгүй. Энэ цагаас хойш 30 жил өнгөрчээ.
Ээж нь Ирагийн төлөө хувийн амьдралаасаа татгалзсан. Нөхрөөсөө салсныхаа дараа охиныхоо сэтгэлд юм хийчихнэ гэж санаад залуустай болзоонд яваагүй. Охин нь том болсон ч гэсэн ээжийгээ ганцаар үлдээж чадаагүй бас болзоонд ч яваагүй. Зүгээр л ээжийгээ ганцаар үлдээгээд өөрийн амдралаар явна гэж ой тоонд нь буугаагүй. Ира одоо 40 настай. Гэрлээгүй, хүүхэдгүй.
Игорь болон Женягийн аав ээж нь маш сайн хүмүүс байсан. Тэд хүүхдүүдийнхээ төлөө чадахаасаа чадахгүйг хүртэл бүгдийг хийсэн. Тэдний гэр бүл үргэлж л найрсаг мэт санагддаг, хамтын баярууд амралтууд гээд л. Гэхдээ энэ үед аав ээж нь хоорондын харилцаагаа алдсан. Тэднийг үр хүүхдээс нь өөр холбох зүйл үлдээгүй. Женя одоо болтол аав, ээжийн хууралтаас болоод шокноосоо гарч чадаагүй байгаа тэр одоо 37той ба нөхөрт гарахыг хүсэхгүй байгаа. Ийм гунигт түүх дахин давтагдахыг хүсэхгүй байгаа яагаад гэвэл салалтынхаа дараа ээжийн бие нь бүр дордсон.
Гоша бол хожуу гарсан хүүхэд. Түүнийг маш их эрхлүүлж, түүний төлөө бүгдийг л зориулсан. Ээж нь ханхүүгээ хүлээгээд ирээгүй тул өөртөө зориулж хүүхэдтэй болохыг хүссэн. Дараа нь Гошагаар дамжуулж өөрийн мөрөөдлийг биелүүлэхийг боджээ. Тэр хүүхдээ вундеркинд(гоц хүүхэд) болгох гэж хамаг аргаараа хичээсэн. Гоша олон хэл сурч, олон дугуйланд суралцсан бас арфа хэмээх ятган хөгжим дээр тоглодог болсон. Ирсэн зочин болгондоо л ямар нэг зүйл тоглож өгөхийг хүснэ. Одоо Гоша 40 гарч яваа. Тэр эхнэрээсээ салахаар шийдсэн. Түүний хүүхдүүдийг хойд аав нь өсгөж байгаа. Гоша ч үүнд дургүй биш. Тэр одоо болтол яг юу энэ амьдралаас хүсээд байгаагаа мэддэггүй. Тэр вундеркинд болоогүй. Одоо зүгээр л уудаг. Ажлын дараа, өмнө гээд л. Харин ээж нь энийг одоо харж чадахгүй.
Ийм түүхүүд олон бөгөөд тэдний дунд аз жаргалтай байгаа хэд билээ? Хүүхэд амьдралын утга учир болоод ирэх үед л түүнд маш хүнд болж ирдэг. Түүнд ямар нэг агаар нь удахгүй дуусах өрөөнд оруулсан мэт санагдана. Эхлээд амьдарч яахав болно л доо харин дараа нь амьсгалахад хэцүү болж ирнэ. Тийм их хайранд, халамжинд амьсгалж чадахгүй болно.
Чи 20 настай гэсэн ч сэтгэлийн цөл газар шиг амьдрал дунд л амьдарна, ихэвчлэн чи энэ амьдралаараа цаашаа амьдрах ёстой болно. Чи зүгээр л зочин юм шиг ирсэн боловч чамд төлөх ёстой төлбөрийн жагсаалт өгнө. Энэ насандаа яаж зовж хүн болгосон тэр болгонд чи өртэй боллоо гэж ойлго.
Тэгээд цаашаа яг л дээр дурьдсан хүмүүс шиг олон янзаар амьдарч болно. Хүүхэд энэ төлбөрийг үүрд төлнө яг л Ира эсвэл Ваня шиг эсвэл Гоша болон Ксюша шиг эсэргүүцэл зарлаж ууж эсвэл бүх харьцаагаа тасална. Гэхдээ тэгж чадах хүн тун ховор. Өөрийн амьдрал, сонирхол зэргийг хөөж энэ бүгдийг ойлгон амьрдралаа залах нөхөд ховор.
Тийм л болохоор би та нараас гуйя хүүхдийнхээ төлөө битгий амьдар. Өөрийн амьдралын утга учрыг ол энэ бол хүүхэд тань байх ёсгүй. Тэр жаахан хөөрхөн амьтад таны хайрын, сайн тусч үйлийн боол барьцаалагдсан мэт болохгүй л өсч торних ёстой.
Өөрийн нөхрөө, хань ижлээ хайрла. Хүүхдүүд том болоход тэр хүн чинь л таньтай хамт байх болно. Та харин хүүхдүүддээ гэр бүлтэй үр хүүхэдтэй болохыг хүстэл нь үлгэр жишээ үзүүл. Нөхрөө тоохгүй хүүхдийнхээ амьдрал, проблемд оролцсоноор юу юу ч үгүй л хоцорно.
Өөрийгөө хайрла. Өөрийгөө аз жаргалтай байлгахаа бүү март. Шинэ ажлын төлөө шинэ платьегаас битгий татгалз. Өөрийн гоо сайханч мэргэжлээ битгийн хүүхдийн хичээл давтуулагч мэргэжлээр соль. Хэрэв та өөртөө санаа тавихгүй бол бусдад ямар үлгэр дууриал болох юм бэ? Ямар хайр? Хаанаас?
Амьдралын утга учрыг материаллаг зүйлээс давж ойлго. Бодохыг хүсэхгүй байгаач энэ амьдрал хэзээ нэг цагт дуусна. Шашин, мөргөл, бясалгал… Өөрийн хүүхдүүдээс хүлээлгүйгээр өөрсдөө ямар нэг зүйл хийх чадал танд бий.
Хүүхдийнхээ төлөө битгий амьдар. Хэрэв би тэгж өссөн залуустай таарах юм бол тэдний нүдрүү харахаас эмээдэг. Би тэдний нүднээс өөрийгөө хардаг. Шаналал, салсан зүрх, хоосон сэтгэл, амьдралд итгэх итгэлээ алдсан байдал зэргийг олж хардаг. Тэдний нүдэнд туслаач гэсэн харц байнга байдаг. Өвдөлт, гомдолт, буруутай байдал…
Тэд яг л бусад хүүхдүүд шиг ээж ааваа хайрлахыг хүсдэг. Харин тэд эндээс амьд гарч чаддаггүй.
Хүүхдүүддээ амьдрах, амьсгалах боложийг олго. Тэр үед л харин хүүхдүүд тань өсч хөгжиж чадна. Өөрсдийн хувь заяагаар замаа жолоодоод явцгаана.
Эцэг эхийн үүрэг энгийн: цагт нь услаж, нар үзүүлж, аюулаас хамгаалах. А харин цаашаа хүүхэд яг л цэцэг шиг өөрөө өөрийгөө харуулаад явна. Ийм чадвар нь хүүхдэд төрөлхөөс заяасан байдаг юм.
Эх сурвалж: https://uugan.medium.com/