₮ 0

No products in the cart.

Яармагийн 300 ортой эмнэлэгт 1,100 хүн эмчилгээ хийлгэж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19-ийн эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт өчигдөр ажиллажээ.

Тухайлбал, Эх, нярайн Үндэсний төв 2-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм.

Иргэдийн хэлж заншсанаар Яармагийн 300 ортой эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа КОВИД-19 өвчний эмчилгээг иргэдэд үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус эмнэлэг эмчилжээ. Мөн 3,000 жирэмсэн эмэгтэйд КОВИД-19-ийн эмчилгээ хийж, уг өвчнөөр өвчилсөн 250 эхийг эсэн мэнд амаржуулсан байна.

Өчигдрийн байдлаар тус эмнэлэгт 1,100 хүн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байна. Эдгээрээс 50 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй бол жирэмсэн 350 орчим эмэгтэйд эмчилгээний тусламжийг үзүүлж байна.

Хүнд цагт хүчин чадлаасаа дөрөв дахин өвчтөн хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж буй ЭНҮТ-2 нийт хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, дахин боломжоороо ороо нэмж ажиллах чиглэлийг эмнэлгийн удирдлагад өглөө.

Эмнэлгийн удирдлагын зүгээс жирэмсэн 500 эмэгтэйг авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөснөө Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...