₮ 0

No products in the cart.

Ли Мин Хогийн талаар танд сонирхуулах 11 баримт

“F4” киноны Гү Жүн Пю-гийн дүрээр Монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин И Мин Угийн талаар “Хүмүүс” буландаа бэлтгэлээ.

1987 оны 6 сарын 22нд төрсөн, 32 настай.

Ээжээсээ үлгэр дуурайл авдаг. Намсунг дунд сургуулийг дvvргэж, кино урлагийн Konkuk University- Motion Picture Art Major академийг жvжигчний мэргэжлээр төгссөн. Эцэг эх, эгчийнхээ хамт амьдардаг.Түүний эгч болох И Ёон Жүн нь түүний агентлагийн захирал юм.

Тэрээр багадаа мэргэжлийн хөл бөмбөгчин болохоор бэлдэж байсан ч бага сургуульдаа хөлөө гэмтээж хөл бөмбөгийг орхихоор шийдсэн гэдэг. Мин Угийн аавынх нь  мөрөөдөл жүжигчин болох байсан ба тэрээр аавынхаа мөрөөдлийг биелүүлэхээр  шийджээ.

Мин У анх 2003 онд “Sharp” гэх кинонд туслах дүр бүтээж, 2009 онд “Boys Over Flowers F4”  солонгос олон ангит кинонд Гү Жүнпюгийн дүрээр олонд танигдаж чадсан юм.

Мин У 20 настайдаа автомашины осолд орсон. Үүнээс хойш амьдрал хандах хандлага өөрчлөгдсөн гэж ярьсан байдаг.

Холливудын кино оддоос Леонардо Ди Каприо, Аль Пачиног биширдэг.

Мөн тэрээр дуулах дуртай. 2013 онд “Миний бүх зүйл “(My Everything)  2014 онд “Чамд зориулсан дуу” (Song For You)  зэрэг бие даасан цомгуудаа гаргаж байсан юм.

Тэрээр 79-н шагналд нэр дэвшиж 43-ыг нь өөрийн болгосон.

Тэр цагаар арьстай, намхан эмэгтэйчүүдийг сонирхдог. Тэрээр өөрийнхөө дуртай эмэгтэйгээр Сун ХэгЮ-г нэрэлсэн байдаг.

Тэрээр буюу “Ким нарийн бичиг” “City Hunter” зэрэг киногоор нь сайн мэдэх жүжигчин Паг Минёнтой үерхэж байсан.  Гэвч хосууд зургаан сар үерхсэний эцэст шахуу цагийн хуваариас болж салцгаасан байна.

Харин үүний дараа “MissA” хамтлагийн гишүүн байсан Сүжитэй хоёр жилийн хугацаанд үерхсэн ч 2018 онд харилцаагаа дуусгавар болгосон юм. Тэдний салалтын шалтгаан нь Мин У цэрэгт явснаас болоод хосууд хоорондоо хөндийрсөн гэж нэг хэсэг нь үздэг. Мөн нөгөө хэсэг нь Сүжиг “Чамайг унтаж байх хооронд” кинонд хамтран тоглосон жүжигчин И Жунсогтой хайр сэтгэлийн холбоотой болсноос салсан гэж боддог байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...