₮ 0

No products in the cart.

Өндгийг долоо хоногт 2-3 ширхгээс илүү идэхгүй байхыг зөвлөлөө

Судлаачид олон жилийн турш өндгийг хүнсэнд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сайн муу гэдэгт маргалдсаар иржээ.

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд долоо хоногт хэчнээн өндөг идэж болох, идэх хэрэгтэй талаар санал зөрөлдсөөр ирсэн байна.

Харин эрүүл мэндийн JAMA сэтгүүлд нийтэлсэн америк эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн  судалгааны дүнгээс харахад долоо хоногт хоёроос гурван өндөг идэх нь эрүүл мэндэд хамгийн тохирсон хувилбар гэж үзжээ.

Том өндгөнд дунджаар 185 мг холестерин агуулагддаг байна.

Хэрвээ түүнээс их өндөг идвэл цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэж, цаашилбал зүрх судасны тогтолцоонд асуудал үүснэ хэмээн эрдэмтэд үзэж байна.

Америкийн эрдэмтдийн судалгаанд  30 мянган хүн оролцож, 17 жилийн туршид мэдээлэл цуглуулсан байна.

Өндгийг их хэмжээгээр хэрэглэхийн аюул нь өндөгний шаранд их хэмжээний холестерин агуулагдаж байдагтай холбоотой аж. Том өндгөнд дунджаар 185 мг холестерин агуулагддаг байна.

Америкийн эрдэмтэд өдөрт 300 мг холестерин хэрэглэснээр зүрх судасны өвчлөл 17 хувиар, цагаасаа эрт нас барах магадлал 18 хувиар нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн судалгаагаар долоо хоногт 3-4 өндөг идвэл  зүрх судасны өвчин тусах эрсдэл 6 хувиар, харин цагаасаа эрт нас барах эрсдэлийг 8 хувиар нэмэгдүүлж байна.

Гэвч өдөрт хоёр өндөг идсэнээр зүрх судасны өвчний эрсдэлийг 27 хувиар, харин цагаасаа эрт нас барах магадлалыг 34 хувиар нэмэгдүүлж байна.

Өндгөнд их хэмжээний уураг, A, D, B, B12 аминдэм болон нүдний хараанд сайн гэгддэг лютеин болон зеаксантин зэрэг бодисууд агуулагддаг аж.

Гэвч өдөрт хоёр өндөг идсэнээр зүрх судасны өвчний эрсдэлийг 27 хувиар, харин цагаасаа эрт нас барах магадлалыг 34 хувиар нэмэгдүүлж байна.

Энэхүү судалгаанд оролцогсдын нас, идэвхтэй хөдөлгөөн хийдэг эсэх, мөн тамхи татах зэрэг хортой зуршилтай эсэх талаар дурдаагүй байна. Мөн судалгаанд оролцогсод артерийн өндөр даралттай эсэхийг эрдэмтэд сонирхоогүй аж.

Таны зүрх хэдий чинээ эрүүл байхаас үл хамаарч  хэр их өндөг иднэ төдий чинээ зүрх судасны өвчин, тэр дундаа зүрхний тэжээлийн судас нарийсах буюу ишеми өвчин эсвэл зүрхний шигдээстэй болох эрсдэл нэмэгдэж байдгийг судлаачид онцолжээ. 

“Хоёр хүн ижил хоол идэж, хоёр өөр тооны өндөг идсэн бол илүү олон өндөг идсэн хүний зүрхний өвчинтэй болох эрсдэл нэмэгдэж байсныг бидний судалгаа харуулсан” хэмээн судлаач Норрина Аллен ярьсан байна.

Тэгвэл хэчнээн өндөг идэж болох вэ?

Норрина Аллен долоо хоногт 2-3 өндөг л идэхийг зөвлөж байна. Харин эрдэмтдийн зөвлөгөөг дагах хүсэлгүй байгаа, уураг их хэрэглэх хүсэлтэй хүмүүст тэрбээр холестерин их агуулагддаг учраас өндөгний шарыг аль болох багаар идэхийг зөвлөжээ.

Өмнө нь хийсэн судалгаануудад яагаад өндгийг зүрх судасны өвчинд сайн гэж тэмдэглэсэн талаар судлаач Норрин Аллен тэдгээр судалгааг богино хугацаанд хийсэн учраас тийм дүгнэлтэд хүрсэн болов уу гэж үзэж буйгаа хэлсэн байна.

Их Британийн хүнс тэжээлийн мэргэжилтэн Фрэнки Филипс “өндгийг ихээр хэрэглэх  хэрэггүй. Учир нь их хэмжээний уураг агуулагддаг учраас бөөрөнд ачаалал өгдөг” гэжээ.

Эх сурвалж: BBC

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...